Европын холбооны зөвлөгөөний дагуу Украин хууль батлав

Европын холбооны зөвлөгөөний дагуу Украин хууль батлав

Европын холбооны зөвлөгөөний дагуу Украин хууль батлав

Европын холбооны зөвлөсний дагуу Украины үндэсний цөөнхийг хамгаалах тухай шинэчилсэн хуульд гарын үсэг зурсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 3-ны орой мэдэгдлээ.

Уг хуулийг өөрчлөх нь Украиныг Европын холбоонд элсэхэд 2022 оны зургадугаар сард Европын комиссоос санал болгосон долоон алхамын нэг байв.

Украины парламент үндэсний цөөнхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дүрэм, тодорхойлолтыг Европын холбооны стандартад нийцүүлэхээр есдүгээр сарын 21-нд баталсан.

Одоо уг хуулиар үндэсний цөөнхийн хэлээр сурталчилгаа нийтлэх, олон нийт, соёлын арга хэмжээг цөөнхийн хэлээр явуулахыг зөвшөөрч байна. Гэхдээ орос хэлэнд хууль үйлчлэхгүй. Цөөнхийн хэл гэдэг нь Украины баруун хэсгийн зарим бүс нутагт ярьдаг румын, унгар хэлийг голчлон хэлдэг.

Үндэстний цөөнхийн асуудлаас болж Киев өмнө нь ЕХ-ны гишүүн Румын, Унгартай зөрчилдсөн.

Ялангуяа, Украинд амьдардаг Унгарын цөөнхийн эрхийг дарангуйлж байна гэж Будапешт Киевийг удаа дараа буруутгаж байсан.

Олон жилийн турш үргэлжилсэн дипломат хэрүүлийн үеэр Будапешт Киевийн хэл ярианы бодлогыг ялгаварлан гадуурхсан шинжтэй хэмээн нэрлэж, энэ асуудлаар Украины Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзэлд саад болно гэж сүрдүүлж байв.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-04 2.27.103.50

"Орос хэлэнд үйлчлэхгүй" гэж юу гэсэн үг юм бол? Энэ Зелинскийн унаган хэл нь орос байсан, украин хэл гэгч юмаа сүүлд сурсан биз дээ?

Avatar

Нэргүй 2023-11-04 91.107.196.136

Тэгсэн өгөр ороз нь эсрэгээрээ үндэсний цөөнхийг хамгаалах хуулиасаа гарч бйагаа юмдаа. Нөгөө буриад, тува, халимаг, багууд хэцүүдэх байхдаа. Өрвөлзвөл хядаад өгнө гэж байгаа санаа. Хөгийн новшнууд шүү.

Avatar

өвгөн 2023-11-04 139.5.219.136

Слава украйне, оросын булаан эзлэгчид, салан тусгаарлагчидыг бүгдийг украйнаас хөөн гаргах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-04 66.181.161.132

хэрэгтэй л гээд үглээд байдаг.Хэрэгжүүлээч.хаха.Хөөрүү дарцаг вэ.

Avatar

Нэргүй 2023-11-04 213.87.150.210

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-04 103.57.95.42

сайн байна

Avatar

Нэргүй 2023-11-04 202.9.40.37

Орос хүнийг ялгаварлан гадуурхаж аймаглан устгаснаас болж Орос-Украйны дайн гарсан. Зеленский гуайн үзэж байгаагаар бол Орос хүн чинь хүн биш болж байх шив дээ. Ингэхээр нь Оросууд нь уурлаад дайн байлдаан хийгээд байгаа юм. Одоо яая гэхэв байлдаад л байхаас.

Avatar

Цог Мн 2023-11-04 66.181.161.158

Орос хэлэнд үйлчлэхгүй . кк Ёвропууд нь одоо ичиж үхнэ.
Европ, украйн хүүрээ маажуулах нь дээ. Оросууд гөлгийн украйнд үндэстний цөөнх. нэгэнт шүд хумсаа харуулж бгаа бол авсаа л бэлдэж дээ.. Янкуудтайгаа Англи Ёвроптойгоо үхэж далд орог

Avatar

Нэргүй 2023-11-04 59.153.87.54

орбан оркуудын үр удам юм гэсэндээ байнга тэгдэг юм

Avatar

Нэргүй 2023-11-04 139.5.219.130

Ингэж нэг үндэстний гадуурхах хууль батлахыг ЕХ зөвлөж. ЕХ гэж ёстой хоёр нүүр гаргасан балиар пяздукнууд байна. ..За яахав Хөгшин Европын нас нь гүйцэж байгаа. Хэдэн жилийн дараа өөрсдөө нутагтаа үндэстний цөөнх болно.

Avatar

Зочин 2023-11-04 66.181.160.82

Оросууд , Украйнд үндэсний цөөнхөд тооцогдохгүй шдээ… малаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж