Европын холбооны зөвлөгөөний дагуу Украин хууль батлав

Хуучирсан мэдээ: 2023.11.04-нд нийтлэгдсэн

Европын холбооны зөвлөгөөний дагуу Украин хууль батлав

Европын холбооны зөвлөгөөний дагуу Украин хууль батлав

Европын холбооны зөвлөсний дагуу Украины үндэсний цөөнхийг хамгаалах тухай шинэчилсэн хуульд гарын үсэг зурсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 3-ны орой мэдэгдлээ.

Уг хуулийг өөрчлөх нь Украиныг Европын холбоонд элсэхэд 2022 оны зургадугаар сард Европын комиссоос санал болгосон долоон алхамын нэг байв.

Украины парламент үндэсний цөөнхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дүрэм, тодорхойлолтыг Европын холбооны стандартад нийцүүлэхээр есдүгээр сарын 21-нд баталсан.

Одоо уг хуулиар үндэсний цөөнхийн хэлээр сурталчилгаа нийтлэх, олон нийт, соёлын арга хэмжээг цөөнхийн хэлээр явуулахыг зөвшөөрч байна. Гэхдээ орос хэлэнд хууль үйлчлэхгүй. Цөөнхийн хэл гэдэг нь Украины баруун хэсгийн зарим бүс нутагт ярьдаг румын, унгар хэлийг голчлон хэлдэг.

Үндэстний цөөнхийн асуудлаас болж Киев өмнө нь ЕХ-ны гишүүн Румын, Унгартай зөрчилдсөн.

Ялангуяа, Украинд амьдардаг Унгарын цөөнхийн эрхийг дарангуйлж байна гэж Будапешт Киевийг удаа дараа буруутгаж байсан.

Олон жилийн турш үргэлжилсэн дипломат хэрүүлийн үеэр Будапешт Киевийн хэл ярианы бодлогыг ялгаварлан гадуурхсан шинжтэй хэмээн нэрлэж, энэ асуудлаар Украины Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзэлд саад болно гэж сүрдүүлж байв.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж