Ливаны "Хезболла" бүлэглэл Израиль руу довтлов

Ливаны "Хезболла" бүлэглэл Израиль руу довтлов

Ливаны "Хезболла" бүлэглэл Израиль руу довтлов

Ливаны "Хезболла" бүлэглэл өчигдөр Израилийн армийн байрлалд олон удаа цохилт өгчээ. Тодруулбал, тус блэглэл анх удаа тэсрэх бөмбөгтэй нисгэгчгүй онгоц хэрэглэн дайралт хийсэн гэж мэдэгдсэн бөгөөд Израиль Ливаны өмнөд хэсэгт агаараас цохилт өгч, хүчирхийлэл эрс нэмэгджээ. Хүнд зэвсэглэлтэй исламын шийт бүлэглэл мэдэгдэлдээ, алсын удирдлагатай пуужин, их буу болон бусад зэвсгийг ашиглан Израиль дахь  армийн байрлалд нэгэн зэрэг 19 удаа цохилт өгсөн гэв .

“Хезболла” бүлэглэл анх удаа Израилийн нисгэгчгүй онгоцны эсрэг “газар-агаар” ангиллын пуужин ашигласан гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа тэсрэх бөмбөг бүхий нисгэгчгүй онгоц ашиглан халдлага үйлджээ. Үүний хариуд Израилийн арми  Хезболла бүлэглэлийн объектуудад агаараас цохилт өгч, танк, их буугаар галласан гэж мэдэгдэв.

Палестины тусгаар тогтнолын төлөөх Хамас бүлэглэл болон Израилийн хооронд өнгөрсөн аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээр  2006 оноос хойшхи хамгийн олон хүний ​​аминд хүрсэн зөрчил болсон юм. Түүнчлэн  Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Израиль-Ливаны хилд Израилийн зэвсэгт хүчинтэй гал солилцож эхлээд байна.

Ливаны Үндэсний мэдээллийн агентлагаас мэдээлснээр Израилийн буудлагын үеэр өмнөд хэсгийн Хула тосгоны ойролцоо дөрвөн хүн амиа алдсан гэв.  Түүнчлэн Израилийн пуужингууд хилийн дагуух өмнөд хэсгийн янз бүрийн хэсэгт туссан байна.

Израиль 1967 оны Ойрхи Дорнодын дайнаас хойш 15 хавтгай дөрвөлжин миль талбай бүхий Шебаа фермүүдийг эзэмшиж байна. Сири, Ливан хоёулаа Шебаа фермүүдийг Ливаных гэж мэдэгддэг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-04 203.91.115.38

гал солилцсон гэнэ үү харилцан буудалцсаныг нь хэлэх гэсэн бололтойдогоо

Avatar

Эрка 2023-11-04 73.8.148.141

Израиль-Ливаны хилд Израилийн зэвсэгт хүчинтэй гал солилцож эхлээд байна.- гал солилцох гэж юу гэж байгаа юм

Avatar

Нэргүй 2023-11-04 213.87.150.210

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-11-04 202.9.46.212

Арабын ертөнц нэг л босвол израйль яагаад ч дийлэхгүй….хэдэн зуун жилийн колончлол, дарангуйлал, мөлжлөгийн өс хонзон нь арзагнаж байгаа….

Avatar

Www 2023-11-04 103.212.116.94

Ankhtuya ch bas mundag orchuulakh yumaa. GAL SOLILTSOOD L.

Avatar

Нэргүй 2023-11-04 66.181.176.252

Израил бол Украин биш, маш хүчтэй орчин үеийн зэвсэглэлтэй, дайнч улс! Их дургүйг нь хүргэвэл тэр хавийн арабуудыг газрын хөрснөөс арчаад хаяхад ядах юмгүй!! Даанч олон улсын, юуны өмнө АНУ-ийн шаардлагаар хамаагүй хусч хаяхгүй "биеэ бариад" байгаа юм!!

Avatar

Нэргүй 2023-11-04 103.57.92.229

Яг ш дээ. Битгий зүүдэл.

Avatar

зочин Ү 2023-11-04 202.9.47.25

Үндэснийг газартай тэгшилж устгаж газар нутгийг эзлэн түрэмгиийлэлийн эсрэг амь тавин тэмцэж таарна

Avatar

Нэргүй 2023-11-04 139.5.219.130

Байдал маш эвгүй болж байна даа.

Avatar

Нэргүй 2023-11-04 47.227.179.89

гал солилцоод л ккк

Avatar

Зочин 2023-11-04 103.212.119.253

Өөр юу солилцох юм бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж