Тойм: Бидний ойрын зорилт НӨАТ-ыг 90 хувьд хүргэх

Хуучирсан мэдээ: 2023.11.04-нд нийтлэгдсэн

Тойм: Бидний ойрын зорилт НӨАТ-ыг 90 хувьд хүргэх

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна. 


Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуултад хариулт авлаа.


-Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжинэ гэх бодлого барьж байгаа ч нийт төсвийн 30 хувь нь халамжид зарцуулагдахаар байна. Халамжаас хөдөлмөр гээд л сүржин уриа юу болов?

-Зорилтот халамжийн хэсгийг огт орхиж болохгүй. Энэ бол нийгмийн хамгийн том бүлэг байх ёстой. Нэмэхгүй байх нь чухал. Хүнсний талон авдаг иргэдийн тоо буурч байна. Бүтэн сумаараа хүнсний талон авахаа больсон сум ч байна. Тэрнээс биш халамжийн төрлийг нэмээд халамжийг инфляцийн бус өөр байдлаар уялдуулж нэмж байгаа зүйл огт байхгүй. Төр эцсийн ажил олгогч огт биш. Төрийн албан хаагч нарын тоо бол төрийн үйлчилгээг ард иргэдээ хүргэдэг тэр хэмжээнд барьж байх ёстой. Эцсийн баялаг бүтээгч, ажил олгогч нарыг дэмжсэн бодлого хамгийн чухал. Ирэх жил түүхэндээ анх удаа хоёр их наядыг хоёр гол салбар руу хийж байна. 1.1 их наядыг эрчим хүч рүү, 790 тэрбум төгрөгийг зам руу оруулж байна. Нөгөө Дорнодын тамын 50, Дундговийг дамжиж явдаг замууд гэхчлэн 10 гол зам, бусад замуудад төсөв тавигдана. Бид 20 жилийн хугацаанд мянганы замыг амжилттай дуусгалаа. Ингээд эдийн засгийн богино эргэлтүүдийн замаа хийж байна. Боомтын экспортын зам Хөдөө орон нутагт алслагдсан аж үйлдвэрийг дэмжих замууд байна. Бид 10 жилийн дараа түүхий нүүрс импортлох боломжгүй болж ирэх байх. Тэр үед бид нүүрсээ тултал боловсруулсан байх хэрэгтэй. Гэнэт нэг өдөр хил хаагдчихдаг. Гэтэл аж үйлдвэр нь хөгжөөгүй байж болохгүй. Тиймээс одооноос аж үйлдвэржсэн бодлогоо дэмжих хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


“БИЗНЕСИЙНХЭНД ДУНД, ДООД ШАТНЫХАН ТЭЭГ БОЛЖ БАЙНА"

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх асуудал олон нийтийн, тэр тусмаа бизнесийн салбарынхан дунд анхаарал татаж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тал дээр танхимын ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ. Ер нь  НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь ард иргэд, ажил олгогчдод бодит дэмжлэг болж чадах уу?

-МХАҮТ-ын  байр суурь бол бизнес эрхлэгчид жигд татвар төлдөг байх ёстой.  Түүнээс зарим хэсэг нь НӨАТ төлөөд, зарим нь төлөхгүй байдал ажиллагддаг. Уг нь НӨАТ-ын татвар бол эцсийн хэрэглэгчээс авч буй татвар. Аж ахуй нэгж биш эцсийн хэрэглэгч төлдөг. Аж ахуй нэгжүүдийн хувьд хэрвээ авч буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, үзүүлж буй компанид НӨАТ төлдөггүй бол тэр хэмжээгээр буцаагаад бизнесийн зардал нэмэгддэг. Тэр утгаараа жигд төлдөг байгаасай. Ямар нэгэн байдлаар зарим хэсэг нь төлдөггүй давуу эрх эдлэх ёсгүй гэж бодож байна.

 НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх эсэх асуудлыг  төрийн байгууллагууд, төсвийн нарийн тоогоо мэддэг хүмүүс судалгаатай шийдсэн дээр биз дээ.

Далд эдийн засгийг ил болгох, НӨАТ-ыг жигд төлөх зөндөө олон арга хэрэгсэл байгаа. Бид хэдээс илүү яг тоо харж байгаа Сангийн яам, УИХ  зөвшилцөөд “Энэ шийдэл нь хамгийн зөв” гэвэл бидний хувьд дэмжихэд бэлэн байгаа. Бидний баримтлаж байгаа байр сууриа дахиад хэлэхэд бизнес эрхлэгчид том жижиг гэлтгүй жигд төлдөг байх нь зөв.

үргэлжлэлийг энд дарж уншина уу.


“ДОТООД ИНФЛЯЦИЙГ ОНИЛОХ НЬ БОДЛОГЫН ХУВЬД ЗӨВ СОНГОЛТ”

“ЭН АР СИ СИ” судалгааны компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.   


-УИХ-аар уламжлалын дагуу ирэх оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. Тухайлбал, төсөв дээр судлаачид, эдийн засагчид, иргэд, улстөрчдийн зүгээс олон талын байр суурь илэрхийлж байгаа. Таны хувь судлаачийн зүгээс ямар онцлогтой гэж хэлэх вэ?

-Онцлог гэхээс илүүтэй нөхцөл байдал давтагдаж байна. Төсөв өндөр алдагдалтай, зарлага нэмэгдсэн. Энэ бол жил бүр ярьдаг асуудал. Төсвийн тооцоолол өнөөгийн нөхцөл байдлаас харахад, 2024 оны эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг төсөөлсөн. Тийм өндөр өсөлт үзүүлнэ гэдэг эргэлзээтэй. Гадаад эдийн засаг, ялангуяа түүхий эдийн зах зээл ямар байх талаар бодолцох ёстой болно.

Эдийн засгийн гадаад орчин Монголын хувьд эрсдэлтэй гэж харж байгаа. Төсвийг төсөөлөхдөө маш сайхнаар харсан байна. Эдийн засаг маш хурдацтай өсч, түүхий эдээ өндөр үнээр зарна гэх мэт зүйл дээр эргэлзэж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"2024 ОНЫ ТӨСӨВТ ХАВДРЫН ХОЁР ЭМНЭЛГИЙГ ЗААВАЛ ТУСГАХ ШААРДЛАГАТАЙ"

Хорт хавдрын даван туулагч Ш.Ариунаатай хавдартай иргэдэд тулгамдаж буй асуудал, нэн шаардлагатай байгаа эмнэлгийн төсвийг ирэх онд тусгаж өгөх шаардлагатай байгаа талаар ярилцлаа. 


-Хавдрын өвчлөл, нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Харамсалтай нь, хорт хавдартай хүмүүсийг нийгмээс тусгаарлах  явдал их байгааг энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хэлдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Хорт хавдартай хүмүүс Монголд маш их байдаг. Даван туулж, өдөр, сар, жилийн эмчилгээнд хамрагдаж өөрийн эдийн засгийн бүх нөөцөө зарцуулж байгаа ч эрүүл мэнд нь эргэж сэргэхгүйгээр нас барж байгаа  хүмүүс ч байна. Хавдартай гээд хэлчихвэл тухайн хүнийг хүлээж авах эмнэлэг, сувилал байдаггүй. Үүнээс болж эрсдэлд өртөх тохиолдол их бий. Хорт хавдартай хүнийг эмнэлэг, сувилал хүлээж авлаа гэхэд дараа нь үүсэх эрсдэлт нөхцөлийн хариуцлагыг хүлээх хүн байдаггүй. Өвдсөн хүмүүс л энэ хандлагыг маш сайн мэднэ.

Хавдраар өвдсөн хүмүүст мэс заслын дараах клиник сувилалтай болох хэрэгцээ шаардлага байгааг олж харж 2020-2021 онд ажил хэрэг болохоор их ярьсан. Гэвч газрыг нь гаргасан ч төсөв санхүү нь шийдэгдээгүйгээс болж ажил нь тэг зогссон.  Ер нь Монголд Хавдар судлалын төв эмнэлэг дахиад 1-2-ыг барих шаардлагатай болсон.

Энэ асуудалд анхаарч хандахгүй бол хавдрын өвчлөл жилээс жилд залуужиж, өвдөх, нас барах хүний тоо улам өсч байна. Тэр бүү хэл урагт өвчлөл халдварлах тохиолдол ихэссэн. Тэгэхээр энэ чиглэл рүү нийгэм тэр дундаа бодлого боловсруулж байгаа яам, УИХ-ын гишүүд анхаарах ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж