Хятадын хойд хэсгээр цаг агаарын эрс өөрчлөлт ажиглагдаж байна

Хятадын хойд хэсгээр цаг агаарын эрс өөрчлөлт ажиглагдаж байна

Хятадын хойд хэсгээр цаг агаарын эрс өөрчлөлт ажиглагдаж байна

Хятадын хойд хэсэгт сүүлийн 10 жилд аравдугаар сарын температур ер бусын дулаан байсан ч удахгүй эрс сэрүүсэх төлөвтэй байгааг мэдээлжээ. Баруун хойд хэсгээс ирж буй хүйтэн агаарын урсгал Хятадад өнөөдрөөс агаарын температурыг эрс унагаах болно гэж тус улсын цаг уурын удирдах газраас мэдээлэв.

Хүн бага суурьшсан, тал нутгийн Өвөрмонголд маргаашнаас агаарын температур буурах бөгөөд баруун хойд хэсгийн Шинжаан-Уйгурт цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлжээ.

Улмаар ирэх долоо хоногоос зүүн хойд хэсгийн нутгаар агаарын температур нэг орон тоо руу унах юм уу хасах хэмтэй болохыг онцгой анхааруулж байна. Хятадын тус бүс нутагт жилийн энэ үед цаг агаар хүйтрэх нь ер бусын үзэгдэл бөгөөд гэнэтийн өөрчлөлтөд тооцогдож байгаа аж. Учир нь Гэтэл хэдхэн хоногийн өмнө Хятадын хойд хэсгийн агаарын температур Цельсийн 30 градус хүрч халсан байв.

Хятад улсад сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт эрс тэс болсноос орон нутгийн дэд бүтэц, хөдөө аж ахуйд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Тухайлбал, Доксури далайн шуурганы улмаас Хай голын савд 1963 оноос хойш болоогүй их үер болсноос Бээжин, Тяньжин, Хэбэй мужууд гамшигт өртсөн.

Өнгөрсөн өвөл буюу өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын Мохе хотод агаарын температур Цельсийн -53 градус болж хүйтэрсэн. Тэгвэл энэ жил Номхон далайн  зүүн болон төв хэсгийн гадаргын дулаан агаарын нөлөөгөөр Хятадад дулаахан өвөл болох төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.114.157

хятадын цаг агаарын тийшээ явах гэж байгаа хүмүүст зориулж тавьж байгаа бол өөрсдөө олоод мэдчихнэ энд мэдээлэх ямар ч шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.22

за сүртэй ш дээ, дэлхийн цаг уур дэлхий гээч үүссэн цагаасаа л өөрчлөгдсөөр ирсэн бдаг ш дээ.

Avatar

Нэргүй 2023-11-03 103.57.94.31

pisdaa chamd l hamaataim biz

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-11-03 202.21.107.30

Ямар болхи яриатай хүүхэд вэ энэ орчуулагч

Avatar

иргэн 2023-11-03 62.55.205.86

Дэлхий ертөнцөө амар байлгая гэвэл хүнээ л цөөлөх хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.188.222

хүнээ биш машинаа …

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.177.23

ХҮНЭЭ ЦӨӨЛНӨӨ ТАНАЙ ГЭР БҮЛЭЭС Ч БАС ЦӨӨЛНӨ ГЭВЭЛ ЯАНА АЙН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж