Хойд Солонгосоос Орост баллистик пуужин нийлүүлсэн гэв

Хойд Солонгосоос Орост баллистик пуужин нийлүүлсэн гэв

Хойд Солонгосоос Орост баллистик пуужин нийлүүлсэн гэв

Хойд Солонгосоос ОХУ-д нэг сая гаруй их бууны сум нийлүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл их бууны сумнаас гадна ойрын тусгалтай баллистик пуужин болон зөөврийн зенитийн пуужинг ОХУ-д нийлүүлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын армийн өндөр албан тушаалтан хэлэв. 

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо есдүгээр сард авсан хиймэл дагуулын зургуудад үндэслэн дээрх мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт орших Ражин боомтоос Оросын Алс Дорнод дахь Владивосток руу 2000 орчим чингэлэг цэргийн техник, зэвсэг илгээсэн гэж үзэж байна. Энэ нь Цагаан ордноос аравдугаар сарын 13-нд мэдээлсэн 1000 чингэлэгтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм. 

Хойд Солонгосоос нийлүүлсэн бусад зэвсэгт Т цувралын танкийн сум, танк эсэргүүцэгч пуужин, пуужин харвагч, винтов, пулемёт багтсан байж магадгүй. 

Хойд Солонгосын хөлөг онгоцууд 8-9-р сарын хооронд долоо хоногт нэг удаа Орос руу зорчжээ. Гэвч аравдугаар сар гарсаар 3-4 хоног тутамд 3-4 хөлөг онгоц Оросыг зорих болсон байна. Чингэлэгүүд нь зургаан метр урт, 2.5 метр өргөнтэй байсныг мөн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. 

Дээрх тусламжийн хариуд ОХУ-аас Хойд Солонгост технологийн дэмжлэг үзүүлэх асуудал Ким Жон Уны айлчлалын үеэр яригдсан. Тодруулбал, Хойд Солонгосын цэргийн хиймэл дагуул, цөмийн зэвсэг, мөн сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах системд ОХУ тусламж үзүүлж магадгүй юм. Гэхдээ зэвсэг, технологи гэхээсээ илүү эхний ээлжинд ирэх өвлийн бэлтгэлд зориулж хоол хүнс, түлш Оросоос авч магадгүй байна. Цаашилбал, хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-11-03 202.9.40.214

OPOC bol TOMRUULSAN XOID SOLONGOS.

Avatar

ЗОЧИН 2023-11-03 202.9.46.212

украйнд барууны 60 орон з****г нийлүүлж байхад яагаад хойт Солонгос з****г нийлүүлж болохгүй гэж…?

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.168.8

ЗАМД НЬ СӨНӨӨГӨӨЧЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-11-03 66.181.189.25

ямар нь өдөр шөнөгүй з****г нийлүүлж болдог ямар нь болохгүй гэж зөв хө

Avatar

Нэргүй 2023-11-03 202.9.40.207

болохгүй гэж хаана бичсэн байна? харуул даа

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.183.49

Эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалж байгаад нь бол з****г нийлүүлэх нь зөв ш дээ ! Түрэмгийлэн довтолсон, дайн өдөөгчдөд нь з****г нийлүүлэх нь буруу гэж чиний хамуутай толгойд бодогдохгүй бна уу, хө ?!

Avatar

Нэргүй 2023-11-03 172.59.185.113

angle amerik orosiig zadlah putiniig solih tusuluu 2008 ond obama biden hikary nart uuregdej ukrianed tisgai ajilgaa hilary udirdaj 14 ond usa ujrianed uuriin zasagaa togtooj baisan hii tosnii hooliog haaj orisiun ediin zasagiig ungana gej baisan ch oros unasangui tiim dain bolgoson

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.186.186

Хvн ойлгохоор юм бич, чамд бол томдсон сэдэв байна. Хэдэн малаа аятайханионд оруулахаа бод, цаг агаар муудаад байна

Avatar

Нэргүй 2023-11-03 203.217.139.240

Орос, Хойт солонгос, Иран зэрэг улсыг дарж авахгүй бол дэлхий амар байхгүй нь дээ.

Avatar

Нэргүй 2023-11-03 202.126.89.29

Оросууд ч арчаагаа алдцан л а л рууд юм байншдээ,,,,чааваасаа,,,,дэлхийд 2р арми гэж ш а а г а а д байсан хойд солонгосоос б** сум гуйж аваад ах дүү гээд байсан украинаа а л ж х я д а ж байгаа юм байншдээ,,,

Avatar

Нэргүй 2023-11-03 103.212.118.127

erguu min ooriin ayulgui baidaliin noots geed zondoo zevseg bgaa terendee orohgui geel gadnaas zevseg avsan baij magadgui baruuntai bolzochgui daind heregleh zevseg ruugee yu gej oroh ve oilon tolgoitoo

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.181.139

Фтишао,,,,оркоо,,,,оросгахайнохойнууд бүх сумаа украин хүн нухах гэж буудсаао дуусгасан байнаа,,,,арчаагүй алуурчид нь л энэшдээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж