Сөүл: Бясааны эсрэг кампанит ажил өрнүүлж байна

Сөүл: Бясааны эсрэг кампанит ажил өрнүүлж байна

Сөүл: Бясааны эсрэг кампанит ажил өрнүүлж байна

Сөүл хотын захиргаа хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх иж бүрэн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Улсын хэмжээнд бясаа үзэгдэх болсон тул "бясаагүй хот" болох зорилт дэвшүүлжээ. 

Тус улс өмнө нь 1960, 1970-аад онд энэ төрлийн кампанит ажил явуулж, "DDT" гэгддэг хүчтэй пестицид дихлоро-дифенил-трихлорэтаныг хэрэглэсний дараа бясаа бараг л бүрэн устсан байна. Гэвч сүүлийн үед бясаа үзэгдэх болж, хүмүүс хазуулсан тухай мэдээлэл чих дэлсэх болжээ. Тэр дундаа зүүн өмнөд Дэгү хотын их сургуулийн дотуур байр, Сөүлээс баруун зүгт орших Инчон хотын саунд өнгөрсөн сард бясаа үзэгдсэн.

Кампанит ажлын хүрээнд "бясааны тухай мэдээлэх төв" ажиллуулж байна. Мөн хүмүүс харъяа эрүүл мэндийн төв, хотын нийтийн үйлчилгээний дугаарт бясааны халдварын талаар мэдээлэх боломжтой. Мэдээллийн дагуу тухайн газруудад хяналт шалгалт хийж, холбогдох дүрэм журмын дагуу шавьжнаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах аж. Шуурхай арга хэмжээ авсны дараа 20 хоног дотор дахин шалгалт хийнэ.

Одоогийн байдлаар Сөүл хотын зочид буудал, бусад төрлийн байр, нийтийн халуун усны газар зэрэг газарт эрүүл ахуйн эрчимтэй шалгалт хийж байна. Он дуустал 3175 объектод шалгалт хийхээр төлөвлөжээ. Мөн метроны суудлын даавуун бүрээсийг солихоор төлөвлөж байна. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-03 202.21.107.17

пясаа оросоос хамааралтай гэвэл инээдэмтэй биз дээ. Франц Английг хардаа битүү пясаа, ямар ч арга хэмжээ авахгүй байна. Тэгээд бас л оросыг бурхуутгаад

Avatar

зочин 2023-11-03 59.153.86.82

бясаа орсуудыг дагаад л ороод ирээ биз . манай монголоос орсууд гарч явснаар бясаа алга болсон .

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.188.70

momgoloos ochsondoo. huvtsas nomon doctor byasaanii zulzaga orchihdog yum. heden saraar baij chadna. tohiromjtoi ue irmegts hatsan tsagaan byasaanmulhuj harch ireed yagaarch ulaigaad l urjij ugnu duu. mongolchuudiin ochsog gazaruud baina. ulaanbaatart byasaa ih Bolson. humuus nuugaad baigaa bolohoos

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 202.9.46.220

Оросуудыг хөөгөөд гарга, тэгвэл аяндаа алга болно. Хор цацаад нэмэргүй

Avatar

Нэргүй 2023-11-03 103.212.118.127

erguu g*** min frants byasaa joom harhandaa barigdaad ayul bolj bna mgld ch gesen frant pasdaanuudiig oruulmaargui bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж