Н.Учрал “Шил” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан баримтыг АТГ-т өглөө

Н.Учрал “Шил” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан баримтыг АТГ-т өглөө

Н.Учрал “Шил” ажиллагааны явцад цуглуулж боловсруулсан баримтыг АТГ-т өглөө

Авилгын эсрэг Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн “Шил ажиллагаагаар shilen.gov.mn-д 39 төрлийн 970,355 мэдээлэл 7 сарын хугацаанд байршуулсан байна. Хайлт хийх, машинд унших боломжтой, инфографиктай, хялбар ойлгомжтой болгон боловсруулсан олон арван багц мэдээлэл нь 5 сая 180 мянган 350 удаагийн хандалт аваад байгаа юм. Авилгын эсрэг Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагааны 7 сарын хугацаанд 123 байгууллагаас 550 багц мэдээлэл хүлээн авч, “shilen.gov.mn”-нд байршуулаад байна. Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголт, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтанд хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл shilen.gov.mn системд ил тод болгоод байгаа юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал “Хаана нууц байна, тэнд авилга байна” уриатай “Шил ажиллагааны явцыг Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулж, Ерөнхий сайд “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гаргасан юм. “Шил” ажиллагаа нь иргэн нь мэдээлэлтэй бол илүү эрх мэдэлтэй байх нээлттэй нийгмийн үнэт зүйлийг баримталж, авилгын эсрэг тэмцэлд олон нийт идэвхтэй оролцон шууд хараа хяналтаа тавихад технологийн шийдлээр туслах үндсэн зорилготой билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.184.30

жинхэнэ хурган коммунист

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.169.116

сэжгийн пялдага амьтан хэнд рхөшөө барина гэнэ вэ амьд хүнд хөшөө барьж үхүүлмээр байгаа вюмуу долигнох гээд хараагаад ч байх шиг тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж