"Ногоон автобусыг үйлчилгээнд явуулаагүй, буцаах эсэхийг "Тэнүүн-Огоо" ХХК шийднэ"

Хуучирсан мэдээ: 2023.11.03-нд нийтлэгдсэн

"Ногоон автобусыг үйлчилгээнд явуулаагүй, буцаах эсэхийг "Тэнүүн-Огоо" ХХК шийднэ"

"Ногоон автобусыг үйлчилгээнд явуулаагүй, буцаах эсэхийг "Тэнүүн-Огоо" ХХК шийднэ"

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ тус асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон. Худалдан авалтад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа ч нөгөө талд ногоон автобусыг буцаасан эсэхийг иргэд сонирхож байна.

Тэгвэл энэ талаар нийслэлээс өгсөн мэдээллээр, “Тэнүүн огоо” компаниас автобус авахгүй гэдгээ мэдэгдсэн. Автобуснуудыг буцаах эсэхийг тус байгууллага шийднэ гэсэн юм.

АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.

Ямартай ч одоогоор ногоон автобусыг буцаах эсэх талаар “Тэнүүн огоо”-гоос ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж