13 сая төгрөгийн торгуультай жолооч замын хөдөлгөөнд оролцож байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.03-нд нийтлэгдсэн

13 сая төгрөгийн торгуультай жолооч замын хөдөлгөөнд оролцож байна гэв

13 сая төгрөгийн торгуультай жолооч замын хөдөлгөөнд оролцож байна гэв

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг замын хөдөлгөөний торгуулийн төлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр , торгууль шийтгэлийн төлөлт улсын хэмжээнд 70.1 хувьтай байгаа. Үлдсэн хувь дээр байнгын татамжтай зөрчил гаргадаг, торгууль нь хуримтлагдсан нөхөд бий. Хамгийн дээд тал нь 13 сая төгрөгийн торгуулиа төлөөгүй этгээд замын хөдөлгөөнд оролцоод явж байна гэсэн юм.

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, яаралтай горимоор хэлэлцэх дээрх хуулийнү төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Уг төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Гэр хорооллыг барилгажулах, авто замын түгжрэлийг буруулах. хэт их наягтаршилттай их тойруу дотор барилга барихыг хязгаарлахаар хуулийн төслийг өргөн барьсан. Их тойруугийн 1100 га газар дээр Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн зөвшөөрлөөр дахиад 1500 өндөр барилга барихаар байгаа. Өмнөх төлөвлөлтийн алдааг дахин гаргахгүйн тулд шинээр барилгажих барилгуудыг Их тойруугаас гаргах, их дээд сургуулиудыг дэд төвүүд рүү шилжүүлэх зорилт дэвшүүлж байга. Газар олголтыг үндсэндээ зогсоож байгаа. Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар 0.07 га, 0.04 га газар олгохыг хориглож байгаа. Нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар олгоно. Үүнд, төр хувийн хэвшлийн түншлэл, нөхөн олговор байдлаар газар олгоё, дуудлага худалдаагаар дэд төв дотроо газар олгох.

Түүнээс авто зогсоол нэмээд түгжрэл буурсан туршлага байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж