“Х.Нямбаатар хуурамч мэдээлэл тараалаа”

Хуучирсан мэдээ: 2023.11.03-нд нийтлэгдсэн

“Х.Нямбаатар хуурамч мэдээлэл тараалаа”

“Х.Нямбаатар хуурамч мэдээлэл тараалаа”

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл /2023.11.03/ хийж байна.


Тэрбээр “Ногоон автобустай холбоотой маш их хэмжээний мэдээлэл гарлаа. Хотын дарга мэдээлэл хийхдээ 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд байсан С.Баярцогт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулгад зөвшөөрөл олгож улс орныг 35 тэрбумаар хохироосон гэх мэдээлэл гарсан. Х.Нямбаатар дарга сайд байсан төрийн ажил яаж явдгийг мэдэж байгаа байх. 2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаад нийслэлийн нийтийн тээвэрт авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоол бүгд нээлттэй байгаа. Зургаан заалттай тогтоол гарсан. Тогтоолд “Нийтийн тээврийн парк шинэчлэх авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх, авто машин худалдан авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсөвт суулган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай гэсэн шийдвэрийг 2008 оны арванэгдүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар тогтоолоор гаргасан. Энэ тогтоолоор нийтийн тээврийн паркийг шинэчлэхийг шийдвэрлэсэн.

Ингээд Засгийн газрын шийдвэр гарсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ авах ямар зохицуулалттай байсан бэ гэхээр тухайн үед төрийн захиргааны төв байгууллага, яам агентлагууд захиалагч болоод яам, яаман дээрээ тендерийн хороо байгуулаад тендерийн үйл ажиллагаа явагддаг байсан. Сангийн яам яагаад холбогддог гэхээр тухайн үед босго өгнө гэдэг ойлголт байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдаж авах, гурван тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ худалдаж авах юм бол заавал Сангийн яамнаас хянуулж зөвшөөрөл авдаг тогтолцоотой байсан.

Дараагийн шийдвэр нь тухайн үеийн зам тээврийн яамны үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд хүсэлт тавиад 400 ширхэг автобусыг худалдаж авахад Засгийн газраас шийдвэрлэсний дагуу нийлүүлэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендерийг боловсруулж хүргэж байна, хуулийн дагуу хянаад зөвшөөрөл олгоно уу гэж Сангийн яаманд хандсан. Яамнаас хянаад Ж.Бат-Эрдэнэ даргад хуулийн дагуу зөвшөөрөл өгч, тендерийг өөрсдөө шалгаруул гэдэг хариу өгсөн. Хязгаарлагдмал тендерийг явуулахад “Daewoo bus” ганцхан санал ирүүлээд үнэлгээний хороо шаардлага хангаагүй гэж үзээд татгалзсан. Хуулийн дагуу энэ компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл олгооч гэж байгаа юм. Чанар муутай, шинэ хуучин автобус авсан нь тусдаа асуудал. Тэрийг хууль хүчний ажлаа шалгуулахад тусдаа хийдэг юм байгаа биз.

АН-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа хүнийг АН-тай автобусны асуудлыг холбож байгаа мэтээр олон баримтаас зөвхөн ганцхан баримт бичгийг гаргаж ирээд хуурамч мэдээлэл гаргаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж