Герман: Танзанид үйлдсэн харгислалынхаа төлөө уучлал гуйв

Герман: Танзанид үйлдсэн харгислалынхаа төлөө уучлал гуйв

Герман: Танзанид үйлдсэн харгислалынхаа төлөө уучлал гуйв

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Лхагва гаригт Сонгеа хотын музейд үг хэлэх үеэрээ Танзанид үйлдсэн Германы харгислалын өмнөөс ичиж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, 1900-аад оны эхэн үеийн колоничлолын эсрэг бослогын нэг болох Мажи Мажи бослогын үеэр Германы хүчин бараг 300 мянган хүний аминд хүрч байв. Мажи Мажи бослого нь уугуул иргэдийг экспортын зориулалттай хөвөн тариалахыг албадсан Германы бодлогоос үүдэлтэй. Тухайн үед Танганика нэртэй байсан Танзани нь орчин цагийн Руанда, Бурунди, Мозамбикийн зарим хэсгээс бүрдсэн Зүүн Африкийн нэг хэсэг байв. 

Франк-Вальтер Штайнмайер хэлэхдээ "Германчууд таны өвөг дээдэст хийсэн зүйлсийг уучлаасай гэж хүсч байна. Энд болсон зүйл бол бидний хамтын түүх, таны өвөг дээдсийн, Герман дахь бидний өвөг дээдсийн түүх юм" гэжээ. Мөн Танзанийн ерөнхийлөгч Самиа Сулуху Хассантай уулзсаныхаа дараа "Соёлын үнэт зүйлсийг эх оронд нь буцаах чиглэлээр хамтарч ажиллана" гэж амлав.

Тэрбээр Танзанид гурван өдрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Франк-Вальтер Штайнмайер 1906 онд цаазлуулсан хүмүүсийн дунд байсан Мажи Мажигийн удирдагчдын нэг Сонгеа Мбаногийн үр садтай уулзав. Сонгеа Мбаног өдгөө Танзанийн баатар гэж үздэг. Мөн түүний шарилыг олохыг хичээнэ гэж Франк-Вальтер Штайнмайер гэр бүлд нь мэдэгдсэн байна. Янз бүрийн музей, байгууллагуудад байдаг гавлын яс, араг яснуудыг хаанаас ирснийг тодорхойлох санхүүжилт бараг байдаггүй гэдгийг мэргэжлийн хүн хэлжээ. 

"Герман саяхныг хүртэл колончлолын түүхээ мартчихсан явж байсан" гэж Гамбургийн их сургуулийн түүхийн профессор Юрген Зиммерер хэлсэн байна. Яагаад гэвэл колончлолын үеийн харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг Германы ард иргэд ойлгодоггүй, мэддэггүй байжээ. 

Герман улс Намибийг эзлэн авахдаа геноцид үйлдсэнээ 2021 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. Үүнийхээ төлөө 1.1 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх болжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.22

Европчууд Африк тивийн 24сая иргэнийг боолчилж талыг нь алж хядсан байдаг юм. Газар нутгаас нь ашигт малтмалыг нь сорчилж түүж ухаж авсаар бгаад юм үлдээлгүй Дэлхийн хамгийн ядуу тив болгон хувиргасан. Одоо англи америк европынхон хөгжиж буй гэж өөрсдийнх нь тодорхойлсон манайх шиг хэдэн улсаар туг тахих гээд улайрч байна даа. Тэд ашигт малтмалыг чинь ухахад тусалъя гэх боловч хэзээ ч үйлдвэр завод бариад өгье гэхийг тэдний амнаас сонсохгүй. тэд АМНАТ-г өндөр байна буулга гэж тулган шаардаж бна.

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 202.9.40.146

АНУ, Англи, Франц, Герман, Португаль, Испани, Япон тэргүүтэй ардчилсан гэгддэг капиталист орнууд бүгд л ийм л байсан. Одоо ч нэг их өөрчлөгдөөгүй. АНУ бол хаана дайн болно тэнд дунд нь орчихсон хор найруулаад явж байдаг нь бүр хэвшил болчихосн. Сүүлийн үеийн бүх дайнд АНУ оролцсон. Гэхдээ нэр нь бол энхийг эрхэмлэгч, ардчилсан, хүний эрхийг дээдлэгч гэх мэт нэртэй

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.177.23

ИДИ НАХУЙ РУССКИЙ ТРОЛЛ БЛЯДЬ

Avatar

Нэргүй 2023-11-03 202.9.40.37

Фашист германууд ичиж байна гэж хэлээд л болоо юу. Үйлийн үр ирнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.181.139

Оросууд монголд хийсэн геноцид аллагаа хэзээ хүлээн зөвшөөрч уучилал гуйх вэ,,,

Avatar

Ояа гуйлгачингууд 2023-11-03 66.181.161.158

ороz ын фанатууд энийг ярьдаггүй нь их сонин. хүчиндүүлж байхдаа таарсан гуйлгачингууд.

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

-dr#

Avatar

Нэргүй 2023-11-03 89.205.132.224

Хятад ч гэсэн өвөр Монголд хядлага хийсэн, хэлмэгдүүлж биш шүү. Шууд хядаж байсан.

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.22

Малаа тэрийг чинь манайхан өөрсдөө хийчихсэн юм ш дээ, ногоон малгайтнууд хаха

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.177.23

ЧИНИЙ ӨВӨӨ ЧИНЬ ОРОСЫН ДААЛГАВАРААР МОНГОЛЧУУДЫГ ХЯДСАН ЮМ Ш ДЭЭ МОНГОЛЬСКИЙ ДУРАК БАРАНАА

Avatar

Нэргүй 2023-11-03 103.10.21.9

герман бол цөмийн бөмбөгийн бай улс хэзээ ч дайн өдөөж мэдэх түүхэн хар мөртэй улч учир одоо дэлхийн 2 дайн шиг дайрах гээд оролдох юм бол Үг дуугүй шууд цөмийн бөмбөг хаяж чадах нь олон улсад бий дээ

Avatar

Нэргүй 2023-11-03 103.212.117.121

Цагаандаа гарчээ колоничлогчид.

Avatar

Нэргүй 2023-11-03 139.5.219.130

Танзани ч яахав. Харин Дэлхийн 2-д дайнд Германы фашистууд Оросын 20 сая иргэнийг алсан, 9 сая жүүнүүдийг алсан харгислалынхаа төлөө уучлал гуйсан юм уу.

Avatar

Нэргүй 2023-11-03 202.131.245.243

27 сая

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.181.139

ш** хоёр оркоо,,,,,

Avatar

зочин 2023-11-03 139.5.218.166

ЗХУ, 1д бараг Украин,2д Орос,3д Беллорусь,тэгээд бусад нь

Avatar

з 2023-11-03 202.126.89.14

германчууд угаасаа л харгис үндэстэн ш дээ одоо матрын нулимс унагааж байна.

Avatar

Нэргүй 2023-11-03 203.91.115.246

Германчууд угаасаа харгис үндэстэн бол Чингис хааны үр сад бид юу болох вэ

Avatar

Нэргүй 2023-11-03 202.126.90.146

Германчуудын хувьд Монгол бол бүдүүлгүүд, ер нь европчуудын хувьд. Тэгээд өөрсдийгөө соёлт иргэншил гэдэг. Тэгсэн атлаа ийм л оркууд байна, бүдүүлгээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж