Синайд 110 пуужинтай нууц агуулахыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Синайд 110 пуужинтай нууц агуулахыг илрүүлэв

Египетын аюулгүйн албаны төлөөлөгч Газын зурвасын террористуудад зориулагдсан зэр зэвсэг ба тэсрэх бодисын таван нууц агуулахыг илүүлсэн тухай мэдээлэв. Газын зурвасын хилийн ойролцоох бас нэг нууц агуулахаас 110 зенитийн пуужинг олж хураажээ.

 Египетын аюулгүйн албаны шинжээчид, эдгээр пуужингуудын палестины террористууд задлан түүнээс тэсрэх бодисыг нь авч өөрсдийн “касам” пуужиндаа ашигладаг гэсэн хувилбарыг гаргажээ.

Хилийн нууц хонгилуудын ойролцоох тэр агуулахуудаас олон тооны сум, мина, тэсрэх бодисыг гарган хураасан байна. Египетын цагдаа нар Газад зэр зэвсэг зөөдөг 12 нууц хонгилыг устгаад байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж