Архивын ерөнхий газраас “Төрийн архивын шилдэг цахим танилцуулга-2010” уралдааныг төрийн байгууллагуудын дунд зарлажээ. Энэ нь төрийн байгууллагуудын архивын үндсэн үйл ажиллагаа, хадгалж буй баримтын агуулга, бүрэлдэхүүний талаарх мэдээллийг үндэсний архивын нэгдсэн вэб сайтад оруулж, иргэдэд нээлттэй хүргэх, төрийн архивыг сурталчлах шилдэг туршлага, шинэлэг санааг дэмжих зорилготой аж. Уралдаанд эхний байр эзэлсэн байгууллагад өргөмжлөл, иж бүрэн компьютер болон архивын цахим хуудсаа үнэ төлбөргүй хийлгэх эрх олгох бол удаах хоёр байрт шалгарсан байгууллагыг өргөмжлөл, хувилагч, хэвлэгчээр урамшуулах юм байна.
П.Дэлгэр