Х.Нямбаатарын гөлөг төөрүүлэх АЖИЛЛАГАА!

Хуучирсан мэдээ: 2023.11.03-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатарын гөлөг төөрүүлэх АЖИЛЛАГАА!

Х.Нямбаатарын гөлөг төөрүүлэх АЖИЛЛАГАА!

Хууль зүйн сайдаас хотын дарга руу “урвасан” Х.Нямбаатарын ой санамж загасныхаас ч богино уу, эсвэл олны ой санамжийг загасныхаас богино гэж бодсон уу, нийтийн тээврийн авлигын асуудлыг АН руу чихэхийг оролдож байгаа нь гөлөг төөрүүлэх ажиллагаа болж харагдав.

Тэрбээр “2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн” гээд  энэ хэрэгт тухай үеийн Сангийн сайд С.Баярцогт, Зам тээврийн сайд Х.Баттулга нарыг буруутай болохыг ч зарласан. Товчхондоо, МАН-ын хулгай, луйврыг нуухын тулд АН-ыг “ба ба” харагдуулах л гэсэн арга заль нь юм. АТГ хэний “морь, нохой” болоод удаж байгаа билээ дээ, бод, бод.

Авчиг баримт, нотолгоо энэ хэрэгт АН-ын тэргүүн дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт ямар ч буруугүй болохыг гэрчилж байна. Буруутай гэвэл тэр нь нийтийн парк шинэчлэлийг гардан хийсэн Зам тээвар, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга л буруудна.  Х.Баттулгаас айсандаа Х.Нямбаатар арай “гөлөг ч болтугай олж зодчих” гээд  эсвэл “гөлөг  төөрүүлж" ядаад байж болохгүй. Хуулийн сайд байсан хүн аливаа асуудлыг улстөржүүлэх тусам хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгнийг ял завшуулах магадлалтай болохыг ядаж мэдэхтэйгээ байлгүй.

-1-

С.Баярын Хамтарсан Засгийн газрын үед нийтийн тээврийн үйлчилгээнийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2008 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр том оврын 1400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендер зарлах, нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгажээ. Хамтарсан засгийн газрын үеийн шийдвэр гэвэл энэ нь мөн МАН-ын хийсэн ажил гэсэн үг.  Ингэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 53.1 дэх хэсэгт заасны дагуу “босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захираагын төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна. Илүү тодорхойгоор хэлбэл, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүднээс  дээрх хуулийн дагуу Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд хандан 2008 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 3/382 дугаар албан тоотыг хүргүүлжээ. Хариуд нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрөөс ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнэд хязгаарлагдмал тендер зохион байгуулах зөвшөөрлийг олгосон байна.

Гэтэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас хязгаарлагдмал тендерийг зарласан ч шаардлага хангасан санал ирээгүй гэж Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнийн зүгээс шууд гэрээ байгуулах хүсэлтээ 2008 оны арванхоёр сард дахин тавьсан байна.  Х.Нямбаатар С.Баярцогт Х.Баттулгад 400 автобус шууд гэрээгээр авах зөвшөөрөл олгосон гээд байгаа нь ийм учиртай аж.

Хэрэвзээ МАН үүний ард хулгай луйвар байгаа гэж хардаад байгаа бол тэр нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон экс Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын хийсэн ажил гэсэн үг.

С.Баярцогт Засгийн газрын хуралдааны дагуу нийтийн тээврийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Х.Баттулгад парк шинэчлэл хийх төсвийг нь өгсөн байна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарт түгжрэлийг бууруул гэж 420 тэрбумын төсвийн эрх олгосонтой ижилхэн шийдвэр юм, энгийнээр тайлбарлавал шүү дээ.

-2-

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг зарцуулж байхаар Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 2021 онд шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъабазар болон Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар нар хариуцсан агаад нэг бүр нь 400 сая ногоон, нэг бүр нь 275.1 сая / үнийн дүн нь гурван өөр зөрүүтэй байгаа/ улаан автобусыг оруулж ирэхдээ төрийн мөнгийг дундаас зувчуулсан, луйвар хийсэн, авлига авсан байж болзошгүй баримт, нотолгоо илэрсэн.

Энэ талаар АТГ-аас мэдээлэхдээ “"Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэм Транс" компани нь БНСУ-ын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлсэн байж болзошгүй. Ингэхдээ хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан” талаар мэдээлэл хийж байв.

Энэ хэргийг шалгаж, “хүрээний бузар”-ыг ил болгох даалгавартайгаар хотод Засгийн газрын БЭТ болж очсон Х.Нямбаатарын хувьд манай, танай, МАН, АН-ын гэж улстөржих тусмаа жинхэнэ хулгайчид нь ял завшаад өнгөрнө.

Жишээ нь, Т.Бадамжунайн хэрэгт Х.Баттулга холбоотой гэсэн юу болов. АТГ-ын 17 сэжигтний нэгд Х.Баттулгыг зарласан яав. Нийтийн тээврийн хулгай, луйварт Женко бас л буруутай гэнэ. Тэгээд түүнийг барьж, хорих чинь яагаа вэ. АТГ чинь Засгийн газрын мэдэлд ажилладаг биз дээ.

Нисдэг бор морийг нь идээд ир гэтэл нисдэггүй бор морийг нь идчихээд ирсэн Хурмастын хааны хоёр чоныг Болдоггүй бор өвгөн арьсыг нь өвчөөд, хоншоорт нь унжуулаад явуулчихдаг бил үү, яалаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж