"Улаанбаатарт газрын наймааны төгсгөл ирсэн гэдгийг харуулах ёстой"

Live"Улаанбаатарт газрын наймааны төгсгөл ирсэн гэдгийг харуулах ёстой"

16 : 26
2023-11-3

Г.Дамдинням: Улаанбаатарт газрын наймааны төгсгөл ирсэн гэдгийг харуулах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Хот төлөвлөлт гэдэг нарийн асуудал. Түгжрэлтэй холбоотой асуудлыг хоригоос эхэлбэл амжилтад хүрэхгүй. Хуулийн сөрөг нөлөөлөл нь нийслэлийн иргэд, хүүхэд, ахмадуудад хэрхэн тусах вэ гэдгийг судалж үзээсэй. Нийтийн тээврийг хүтээмжтэй хөгжүүлээгүйгээс түгжрэл бий болж байгаа. Давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хийдгээс 66 хувь нь автомашинаар, 20 гаруй хувь нь автобусаар, 10 орчим хувь нь явганаар байна. Энэ ондоо багтаагаад хуулийг батлаад, ирэх оноос хэргжинэ гэвэл иргэд 300 метрийн цаанаас хүүхдээ тэврээд алхаад, цэцэрлэгт хүргэж өгнө гэвэл бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Баяндаа хүмүүс машин унаад байгаа юм биш. Иргэдийн эрэлтэд нийцсэн уян хатан зохицуулалтгүйгээс түгжрэл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Энэ хуулиар төлбөртэй бүс тогтоох эрхийг авах гэж байгаа. Нийтийн тээврээ сайжруулаад, зогсоолын менементээ хийж,, тойрог хурдны замаа эхлүүлсний дараа, метроны төслөө эхлүүлсний дараа төлбөртэй бүс тогтооно гэсэн. Гэтэл та хөхөө өвлийн хүйтнээр төлбөртэй бүс тогтоох нь гээд гуйвуулдагаа боль. Би санаанаасаа зохиогоогүй, Нийслэлийн бодлогын судалгааны хүрээн дээр сүүлийн гурван жил судлагдсаны үндсэн дээр гурван үе шаттай арга хэмжээ авъя, ийм хуулиуд гацаа саад болж байна гээд оруулж ирж байгаа. Хууль батлуулангуут хүүхдээ тэврээд хотын төв рүү алхах нь гэж яагаад гуйвуулаад байгаа юм.

Эхний ээлжинд он дамжуулаад нийтийн тээврийн шинэчлэлээ хийнэ. Хотын холбоос төлбөрийн системийг ойлгомжтой болгоно. Авто замын 1 эгнээг өргөтгөх, 1 эгнээг нэмэх ажлыг хийнэ. Ийм арга хэмжээ авснаар нийтийн тээврийн эрчим бүс, бүс дээр 15-18 хувьтай нэмэгдэнэ. Зогсоолын менемент хийнэ. Логик дараалалтай явна. Шууд бүс рүү орж ирэнгүүт төлбөр тогтоохгүй.  Шууд төлбөрийг 27 мянган төгрөгөөр тогтоох тухай асуудал яригдаагүй. Гишүүд төсөл дээр сайн ажиллаад, танилцуулгыг сайн үзээд иргэдэд зөв мэдээлэл өгөөч гэж хичээнгүйлэн хүсэх байна. Парк шинэчлэлт он дамжаад хийгдэнэ.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Авлигачдаа толгой дээрээ залсны билиг тэмдэг авлига хороолол. Олон, олон авлига хорооллынхон энэ асуудлыг яаж шийдэх нь вэ гээд хүлээгээд  сууж байгаа. Энэ баригдаад дуусвал дараагийнх нь барьцаад явна. Зөвшөөрөл өгөөгүй байхад баригдсан бол хууль зөрчсөн л гэсэн үг.  Барьж чаддаг юм байж, дэд бүтцийнх нь зөвшөөрлийг өгдөггүй, цэвэр усаар хангадаггүй, бохироор хангадаггүй, авто замаар хангадаггүй байх ёстой. Хууль бус газар дээр хууль бус барилга бариад төргүй юм шиг аашилдаг энэ байдалд хязгаарлалт хийхийн тулд зохицуулалт оруулж өгч байгаа юу. Барилгын зөвшөөрөл өгсөн хүмүүстээ хариуцлага тооцуулах тал дээр арга хэмжээ авч чадах уу?

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Нэгдүгээр төв эмнэлгийн хашаан дотор 20 давхар барилга барихаар ажил эхэлсэн. Орон нутгаас хэдэн мянган иргэн ирж, үйлчлүүлдэг ганц эмнэлэг. Машин эргэж тойрох боломжгүй. Барилга барих зөвшөөрөл өгсөн хүмүүс сэтгэлгүй. “Акуа гарден”-тай холбоотой асуудал Захиргааны хэргийн шүүх дээр явж байна. “Шунхлай”-тай ойлголцоод шатахуун түгээх станцыг чөлөөлөөд явж байна. Түүнтэй зэрэгцээд даланг өргөсгөх ажил эхэлж байна. S-OUTLET-ыг чөлөөлөх ажил хийгдэнэ. “Акуа гарден”-ыг буулгах ажил руу орно. Хуулийн хүрээнд, шүүхийн шийдвэрийн хүрээнд явна. Цаг хугацааны асуудал байгаа. Та бүхэн богино хугацаанд их олон зүйл шаардаж байна. Би ажил хүлээн аваад 17 хоног л ажиллаж байна. Авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой архиц гаргасны дараа мэдээлэл өгье.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Олон, олон авлига хорооллын төлөвлөлт явж байна. Дэд бүтцийн холболтоор нь хангахгүй байх эрхээ энэ хуулиар авч байгаа юу. Шударга ёсны төлөө тэмцэнэ гээд олон нийтдээ амлацгаасан хүмүүс бид. Хуулийг хэргжүүлж, Улаанбаатарт газрын наймааны төгсгөл ирсэн шүү гэдгийг харуулаарай. ард түмэн нүдтэй шүү.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:

-Зоригтой шийдэл гаргаад явж байна. Буцахгүй ажлаа хийгээрэй. Бүсчилнэ гэхээр дэлхийд байдаг л практик. Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдэд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ гэлээ. Хэрэв хөнгөлөлт үзүүлэх бол ямар хэмжээний хөнгөлөлт эдлүүлэх вэ. 100 айлын олон жил хуримтлагдсан асуудлыг хөдөлгөсөн. Барилга бариад эхэлсэн, хөрөнгө мөнгө нь дутагдаад гацаад эхлэх вий. Сайн анхаараарай. Хотод таны хараа хяналтаас гадуур хүнд суртлын систем маш их байна. Дунд шатны авлига эрсдлийг буулгах тал дээр юу хийх юм. Хууль зүйн сайд байсны хэрэг одоо л гарна. Авлигыг бууруулах тал дээр юу хийх вэ?

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Нийслэлд бүтцийн шинэчлэл хийгээд дуусч байна. Ирэх жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын орон тоог 25 хувиар бууруулна. Урсгал зардлыг мөн 25 хувиар бууруулна. Зардлыг бууруулснаас гарсан хэмнэлтийг газар чөлөөлөлтөд зарцуулна.

Дүүргээс газар олгохыг хориглоно. Нийслэлийн Засаг дарга зөвхөн дуудлага худалдаагаар газар олгох зохицуулалт оруулж ирж байна. Төрийн худалдан авалттай холбоотой асуудал дээр хувийн хэвшил буюу мэргэжлийн холбоодод шилжүүлэхээр зохицуулалт хийнэ. Тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг хийнэ. Тусгай зөвшөөрлийн тоог улам л бууруулна.

Бүсчлэлийн төлбөрийн тухайд тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийг 90 хувь төлбөрөөс хөнгөлнө. Бүсчлэлийн нэг удаагийн өдрийн зорчих төлбөр 5000 төгрөг байлаа гэхэд тухайн бүсэд амьдардаг иргэн өдөрт 50 төгрөг төлдөг байхаар ч юм уу хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. 2025 он руу юм уу хэрэгжүүлэхэд НИТХ бүсчлэл тогтоох эрхээ л авч байгаа юм.

Тойрог хурдны зам барихад хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийслэлд хүрэн нүүрсний лицензтэй талбай бий. Хүрэн нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулна.  Хэлэлцээр тохирвол эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газар оруулж ирэх болов уу.

Сэлбэ дэд төвийн  ажлын санхүүгийн схем их ойлгомжтой. 25 хувийн санхүүжилтийг уур амьсгалын өөрчлөлтөөс ороод ирсэн, үлдсэн 75 хувь дээр ногоон бонд босгоё гээд бэлтгэл ажил хийж байна. Сэлбэ сэргэлт дээр орон нутаг дотоод эх үүсвэрээ дайчилъя. Уулын амуудад байгаа, нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдээс татвар авъя гэдэг асуудлыг дагасан хуулиудаар оруулж ирж байгаа. Олон эсэргүүцэлтэй ч тулах байх. Нийслэл өөрөө орлогын эх үүсвэрээ үл хөдлөх хөрөнгөөс л бүрдүүлнэ. 100 айлын дахин төлөвлөлтийн тухайд, 1200 гаруй иргэд байсан. НОСК барилгын ажлыг эхлүүлээд ирэх жилийн зургадугаар сард эхний барилгуудыг хүлээж авна. 2023 онд 450 саяыг суулгасан байсан, 2024 онд үлдэгдэл эх үүсвэрийг суулгахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан, асуулт тавьж, хариулт авсны дараа саналаа хэллээ. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 73 нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийж, гишүүд асуултад хариулт авч дууссанаар чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.

13 : 25
2023-11-3

О.Цогтгэрэл: Иргэний өмч хөрөнгийг шууд трактороор түрээд нураах юм уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Тухай, тухайн үед нь шийдээд явсан бол ийм асуудал үүсэхгүй л байсан. Хүнтэйгээ ажиллах ёстой. Орчин үеийн хүмүүс улс орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажилладаг юм байхгүй болсон.

Дагуул хотын асуудлаа яах юм. Дархан луу сургууль шилжүүлнэ гэсэн таг боллоо. Түгжрэлийн нэг хэсэг тархины түгжрэл. Замын хөдөлгөөний буруу зохицуулалт, дуртай нь таксинд явдаг, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Жолооч нарыг бэлтгэх тогтолцоон дээр юу бодож байна вэ. Нүхэн жолрлон хамгийн аюултай боллоо. Өндөр цэгүүд дээр баас шээсээрээ л хооллож байна. 164 мянган нүхэн жорлонг яах вэ. ямар шийдлүүд байна. Нийтийн тээвэр дээр өөрчлөлт хиймээр байна.

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Улаанбаатар хотын дүрэм журам, стандартыг хагархай цонхны онолоор шийдэх шаардлагатай. 70 тэрбумын тендер зарлаж, камерын асуудлыг шийдвэрлэнэ. Яармагт 1 эгнээн дээр хайс тавиад буцааж хураалаа гээд нэлээд шүүмжлэл өрнөсөн. Соёлгүй жолооч нар дайрч, эвдэрхий болгосон. Камержуулалтаар хариуцлагын механизмыг сайжруулна.

Зургаан дэд төвөөс эхний ээлжид хоёр дэд төвийг гараас гаргана. Ирэх оны дөрөвдүгээр сард Баянхошуунд 800 орчим айлын орон сууц ашиглалтад оруулна. Цаашдаа 6000 айлын орон сууц ашиглалтад оруулна. Байрыг худалдан борлуулна гэхээс илүүтэй газрыг байраар солино.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан орчмыг эдийн засгийн тусгай бүс болгон нарийн ногоо, хүнсний ногоогоор хангадаг болох. Цаашлаад Партизан руу тэлж, сүүгээр хангадаг болох асуудлыг оруулж ирж байгаа.

Нийтийн тээврийн шинэчлэлийг ирэх онд хийнэ. Гэр хорооллын өндөрлөг хэсгүүд дээр 25 орчим суудалтай дунд оврын автобус явуулна.

Офицеруудын ордноос-Таван шар хүртэл том оврын автобус явна. Уртын рейс байх тусмаа ар өврийн хаалга гэдэг зүйл тээвэр зохицуулалт дээр яваад байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд жилд 200 орчим тэрбум төгрөгийн татаас олгохдоо гүйцэтгэлийг нь хянаагүй.  Авлига ашиг сонирхлын зөрчил явж байгаа.

Хот байгуулалт, зам төлөвлөлт архитектур төлөвлөлт дээр Улаанбаатар хотод орчин цагийн хөгжлийн инноваци технологи нэвтрүүлэхэд нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд дутмаг байна. Багаар нь гадны мэргэжилтнүүдийг авч ажиллуулах боломжийг дагасан хуулиараа нээхээр оруулж ирсэн. Зам, гүүрийн барилга байгууламж дээр гадаадын нарийн мэргэжилтнүүдийг ажиллуулах эрх зүйн өөрчлөлт юм.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Улаанбаатар хотын түүх бол улс төрийн намууд, улстөрчид удирдахаар ямар болдогийг харуулсан олон жилийн түүх.  Асуудлыг шийдэхийн тулд иргэдийн халаастай яриад, захиргааны аргаар шийдье гэсэн арга хэрэгсэл сонгож. Энэ хуулийг дагаад 23 хууль дагалдаж орж ирж. Газар чөлөөлөлт гэсэн чинь тухайн бүс нутгийн 65 хувь дэмжвэл трактор ороод буулгаад хаях нь. Үндсэн хуультай зөрчилдөхгүй юу.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль орж ирж. Саяны ногоон автобус мэтийн зүйлийг шууд худалдан авалтаар хийх нь. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл байж болно, хотын асуудал урсаад явдаг л ажил. Төлбөртэй бүсийн 27 мянга гэдэг тооцоог яаж гаргасан юм. Жилд хэчнээн мөнгө төвлөрөх юм. Төрийн далайлтаар хаана, бооно л гэх. Иргэний өмч хөрөнгийг шууд трактороор түрээд нураах юм уу. Хувийн өмчөө Үндсэн хуулиар хамгаална  гэсэн нь хаачив?

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Танай нам дээр Х.Нямбаатарын оруулж ирж байгаа хуулийг харлуулах, унагаах ажлын хэсэг байгуулагдсан гэсэн.  Нийслэлийг түжрэлгүй, утаагүй болгохын тулд дэлхийн бусад хотуудад хэрэглэсэн түгээм эл аргыг оруулж ирсэн. Хоёр жил боловсруулсан төсөл дээр дахин ажиллаад оруулж ирсэн төсөл.

Таны барьсан Содон орон сууцны хорооллынхон ганцхан газраар автомашинтайгаа гарах гээд түгжирч байна. Хоёр гарцтай болгох гээд 6 эгнээ зам тавих болж, ажил эхлүүлтэл 9 айл 19 тэрбум төгрөг нэхээд ажил гацаачихаад сууж байгаа. Төслөө сайн уншаарай. Дулааны шугам задарсан тохиолдолд тендер зарлах уу гэдэг харилцааг л зохицуулж байгаа.

Барилга хот байгуулалтын сайд Ц.ДАВААСҮРЭН:

-Улс төр хийхдээ үндэсний эрх ашиг дээр улс төр хиймээргүй байна. Ард түмэндээ хайртай болж тоглосоор байгаад халамжийн улс болгочихсон. Үндэснийхээ эрх ашгаар тоглочихоод байна ш дээ. Утаан дээр, түгжрэл дээр тогломооргүй байна. Ийм юмаар улс төр хийгээд байвал үхлийн тойргоосоо гарч чадахгүй, сайн бодооч. Намын удирдлагууд уулзаад ярих хэрэгтэй. Бидний хүрч болохгүй цэг байна гээд тогтох хэрэгтэй. Утаа, түгжрэл хоёроор.  

Есөн айлаас болоод бүхэл бүтэн хорооллынхны эрх ашиг зөрчигдөж болохгүй. Зам тавих мөнгө нь бэлэн байдаг ч есөн айлаас болоод ажил явахгүй байна шүү дээ. Нийтийн эрх ашгаа илүүд үзэх үү, нэг хэсгийнхний эрх ашгийг илүүд үзэх үү гэдэг дээр Үндсэн хуулиар зохицуулсан зохицуулалт байгаа.

 

11 : 38
2023-11-3

Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн, яаралтай горимоор хэлэлцэх энэхүү төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Уг төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Нарны хороолол 20 мянган оршин суугчтай. Өглөө гэрээсээ гарахдаа түгжирнэ, орой гэртээ ирэхдээ түгжирнэ. Ганцхан гүүртэй, гэртээ орох гэж 1.30 цаг болдог. Барилгын өндөржилт дээр хязгаар тогтоох уу. Манайхаас бусад оронд өндөржилтийн хязгаарлалттай байдаг. Алтай хотхон нь 16 мянган оршин суугчтай. Ногоон байгууламж байхгүй. Сургууль, цэцэрлэг байдаггүй. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ. Анх хотхон барихдаа ногоон бүс нь ийм байна, сургууль, цэцэрлэгтэй байна гээд ерөнхий төлөвлөгөөгөө баталуулдаг ч барихаараа зөвхөн орон сууц л барьдаг. Цаашдаа хотын төлөвлөлтийг яаж харж байна вэ?

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх боловсруулалтын ажил нийслэл дээр төгсөх шатандаа ороод явж байна. Барилгын бүсчлэл өндөржилтийг 20х40-өөр тодотгож байгаа. Энэ бүсэд ийм өндөржилттэй опписын барилга, орон сууц барина гэдгийг нарийвчлалтай оруулж ирж байгаа.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 төлөвлөгөө хэрэгжээгүй шалтгааныг хууль эрх зүйн өөр хоорондоо уялдаагүй байдал нь, инженерийн чиг үүрэгтэй байгууллагуудын уялдаагүй байдал, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлөөс 2020 төлөвлөгөө хэрэгжээгүй гэж үздэг.  Ирэх арванхоёрдугаар сардаа багтаан, Барилга хот байгуулалтын яамаар уламжилж 20х40 орж ирнэ. Өндөржилт, бүсжилттэй холбоотой асуудал орж ирнэ.

Нийт барилгажих талбай 70х30 байсныг 60х40 болгон оруулж ирсэн. Энэ стандартыг хангаагүй барилгын ажлыг хийлгэхгүй, Улсын комиссоор хүлээн авахгүй.

Их тойруу дотор 1500 өндөр барилга барих А даалгавар авсан байгаа. Энэ нягтаршил ихтэй барилгын зөвшөөрлийг өөр газар руу шилжүүлэх зохицуулалт хийнэ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.ДАВААСҮРЭН:

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд нарийвчлан тусгана. Хотыг дэд төвүүдээр хөгжүүлнэ. Сургууль, цэцэрлэг дэд бүтцийг бүгдийг байлгах. Аль болох тэндээ наад захын төрийн үйлчилгээгээ авах, ажлаа эрхлэх төлөвлөлт хийгээд явж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төлөвлөлт хийгээд дуусч байна.

Ажлын даалгавар бүх зүйлээ батлуулчихаад сургууль, цэцэрлэг барилгүй орхидог асуудлыг Барилгын тухай хуулиар зохицуулна. Намрын чуулганы хугацаанд Барилгын тухай хуулийн төслийг өргөн барина. Айлуудын тоогоор гражтай байх, тухайн байрны орчинд ус зайлуулах, усны нөөцлүүрийн савтай байх зэрэг зохицуулалт тусгаж байгаа.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төвлөрөл үүсгэж байгаа асуудал бол төлөвлөлтгүй орон сууц. А, Б бүс дээр орон сууц барихыг хориглож болдоггүй юм уу. Орон сууцныхаа оронд оппис барих эрхийг нээж өгөх. Автомашин зорчих ёстой газар зогсоол байдлаар ашиглагддаг боллоо. Төв зам дагуу үйлчилгээний газар хийвэл зам дагуу зогсоол хийдгийг хориглох. Орон сууц нь заавал зогсоолтой байх. Аль ч орон сууцны гадаа зогсоол байдаггүй. Төв зам хооронд нэвтрэх чадвар байхгүй боллоо. Энхтайвны өргөн чөлөөгөөр нэвтрэх гээд Төв зам дээр 1.30 цаг болж байна. Нүхэн гарцаар шийдэж болохгүй юу. Түгжрэл үүсгэж байгаа дүрэм зөрчдөг жолооч нартаа хариуцлага тооцож байгаа юу. Нийтдээ 4.4 сая торгууль байна. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл 105 тэрбум төгрөг байгаа. Зөрчил үүсгэдэг жолооч нарт хариуцлага тооцож, хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлавал яасан юм бэ.

Төлбөр авах нь зөв, төлбөртэй бүсээ томруулах боломж бололцоо байна уу?

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

-Энэ хуулийн үзэл баримтлалын дагуу асуулт тавилаа. Гэр хорооллыг барилгажулах, авто замын түгжрэлийг буруулах. хэт их наягтаршилттай их тойруу дотор барилга барихыг хязгаарлахаар хуулийн төслийг өргөн барьсан. Их тойруугийн 1100 га газар дээр Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн зөвшөөрлөөр дахиад 1500 өндөр барилга барихаар байгаа. Өмнөх төлөвлөлтийн алдааг дахин гаргахгүйн тулд шинээр барилгажих барилгуудыг Их тойруугаас гаргах, их дээд сургуулиудыг дэд төвүүд рүү шилжүүлэх зорилт дэвшүүлж байга. Газар олголтыг үндсэндээ зогсоож байгаа. Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар 0.07 га, 0.04 га газар олгохыг хориглож байгаа. Нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар олгоно. Үүнд, төр хувийн хэвшлийн түншлэл, нөхөн олговор байдлаар газар олгоё, дуудлага худалдаагаар дэд төв дотроо газар олгох.

Авто замын зогсоол ашиглалтын талаар таны хэлсний дагуу зохицуулалт орж ирж байгаа.

Зогсоол нэмээд түгжрэл шийдсэн туршлага байдаггүй юм билээ. Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг зохицуулалт хуульд орж ирж байгаа. 15 сая төгрөгийн торгууль төлөөгүй нөхөр хөдөлгөөнд оролцоод, дүрэм зөрчөөд яваад байгаа. Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд орохыг хориглосноор түгжрэл 10 орчим хувиар буурна. Бүсчлэлээ үе шаттай тогтооно. Их тойруугаар тогтоох уу, Бага тойруугаар тогтоох уу гэдгээ НИТХ шийднэ. Төлбөртэй бүсийн төлбөрийг 1000 төгрөгөөр ч тогтоож болно.  Уян хатан зохицуулна. Дэлхий дээр шалгарсан арга төлбөртэй бүс байгаа.

10 : 31
2023-11-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2023 оны 10 дугаар сарын 2. Төрийн ордон. УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. 

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 

-Улаанбаатарчууд, хүүхдүүд маань яаж өвөлжих юм болоо. Утааг ямар түлшээр яаж өнгөрүүлэх гэж байгаа юм. Сайн тайлбарлаад хэлчихвэл хамгаалах арга хэрэгслээ бодмоор байна гэж иргэд их хандах юм. УИХ дээр түлшний асуудлыг яаж шийдэх гээд байгаа юм гэдгээ яримаар байна. Сайд нь кокс яриад байдаг. Мидлинг гэдэг юм гаргаж ирээд сүүлдээ хүхрээ дийлэхээ байгаад хаяж байгаа юм уу. Хариуцсан хүмүүс нь сууж байгаад энэ асуудлыг яримаар байна. 11 жилийн өмнө “Аморе интернэшнл” компани хагас кокс түлш үйлдвэрлэнэ гээд 17 тэрбум төгрөг аваад хийгээгүй.

Монголд эзэн алга. хариуцлага хүлээдэг хүн алга. Сайд нар л солигдоод байдаг гэлээ. 

Улмаар хэлэлцэх асуудалдаа орж, хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ. 

Хуулийн төсөлд Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг НИТХ тогтоохоор тусгажээ. Сүүлийн үед нийгэмд такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарах болсныг Д.Амарбаясгалан сайд дурдсан. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 2940 нь нийслэлд гарчээ. Үүнээс 2636 гэмт хэргийг таксины жолооч үйлдсэн байгааг онцгой анхаарч цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсныг тэрбээр онцлоод, такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорьсон хэмээн мэдээлсэн.

Сайд Д.Амарбаясгалан, Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүн амын төвлөрлийг сааруулах, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах явдал юм. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь нь буюу 212 мянган өрх орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хуулийн төсөлд нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвүүдийн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, газар чөлөөлөлтийн нөхөх олговрыг газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах болон бусад боломжит хэлбэрээр олгож болохоор тусгалаа. Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсний үр дүнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн талаар үр дүн гарч нийслэлийн иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдэнэ гэж үзэж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл төвлөрлийн алдаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг цогцоор шийдвэрлэх зорилгоор нийт 25 хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулахаар багцаар нь боловсруулсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.107.55

Торгуулаа төлөөгүй жолочийг хөдөлгөөнд оруулахгүй болчихбол түгжрэл байхгүй болох юм биш үү

Avatar

Нэргүй 2023-11-03 103.212.117.65

10 jild neg iim daldaganuur damdin bdg shd yag tiim hun yumaa. tgd gol n ooroo terneesee ichdeggui

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.43

ЦОГТГЭРЭЛ ГЭДЭГ ГӨЛӨГ УЛС ТӨРИЙН НАМ ГЭХЭЭР БОЛЖ БҮТЭХИЙН ЭСРЭГ ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ ӨГӨР ТОЛГОЙТ.ХҮЗҮҮГҮЙГ ӨМӨӨРЧ ЯВНА ГЭДЭГ ККК НУСНАЙ ЖУЛЖИГА ЮМАА

Avatar

Нэргүй 2023-11-03 124.158.68.97

Х.Ганхуяг Дамдинням ……. нар одоо манлайлах цаг чинь болсон. Эрүүл тогтолцоог та нар л хийж чадна.

Avatar

Нэргүй 2023-11-03 124.158.68.97

Яг үнэндээ УБ хотыг МАН жонхууруулсан. Үүнийгээ засах гэж оролдож эхэллээ. Шийдэмгий зоригтой, эргэлт буцалтгүй хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-03 202.9.46.137

эд нар бүтэхгүй хаа газраас цугласан мулгуунууд

Avatar

Нэргүй 2023-11-03 103.57.94.167

Хурд Чойжилсүрэн гэдэг нөхрийг хазаарлаачээ. Энэ Чингис з/буудал, Емартын орчмын хөдөлгөөнийг одоо яая гэж байхад яаахаараа ийм олон өндөр байшин барих зөвшөөрөл энэ хүнд өгдөг юм бэ??!! Энэ олон айлын хүүхдийн цэцэрлэг, сургууль яах вэ? Машин хөдөлгөөн яах вэ?

Avatar

Нэргүй 2023-11-03 202.126.90.67

Мэдэхгүй байж бусдыг бүү гөрд. Олон жилийн өмнөөс өгсөн зөшөөрлүүд л ийм олон болоо биз.Ер нь нурах болсон байшингууд хотын тавд олон бий.

Avatar

шаабар 2023-11-03 103.57.94.54

Иргэдээ мөлжихөөс өөр олигтой доривтой санаа бодол, бодлого байна уу эрх баригчид аа. Торгууль төлөөгүй бол хөдөлгөөнд оруулахгүй болгох гэнэ. Буруу биш л дээ. Гэхдээ торгууль төлдөг тогтолцоогоо хялбар болгооч. Хичнээн оролдоод төлбөр төлбөг аппууд нь ажиллахгүй. элдэв код нэхээд байх. Би л гэхэд 50000 төгрөгийн торгууль төлөх гэж сар шахам хичээлээ болдоггүй_ Ядаж ямар дансанд төлбөрөө хийх нь тодорхойгүй. Төрийн банкны 100200000952 гэдэг дансанд мөнгө хийхээр явахгүй. Цахим Монгол л гээд байд

Avatar

ИРГЭН 2023-11-03 103.57.94.252

Хуулиараа иргэн 0,7 га газар авах эрхтэй байтал, иргэн болон, эрх мэдэлтнүүд газар авч наймаалцаад олон жил болж байгаа шүү? дээ иргэн би жирийн нэг ажилчин хүн алга дарам газраа авч чадахгүй олон жил хөөцөлдөж байна. Тэр газар дээрээ олон жил амьдарч байна, газрын кадастараа хийлгээд, газрын гэрчилгээг гаргаж өгдөггүй юм. Одоо газрыг дүүрэг мэдэхгүй Хотын захиргаа мэднэ гэж байна НЯМБААТАР ДАРГАА … Иргэдийн олон жил амьдарсан газрыг иргэнд өгөөчээ??? энэ талаар ТАНЫГ АНХААРАЛДАА АВНА ГЭДЭГТ

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.107.5

Hotiin hamag gazriin naimaag zambaraagui hiiij iim baidald hurgecheed odoo irgedee tuvuur yavuulahgui undur tulburuur booh arag olsoom biz dee.

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.7

Олон жил амьдарсан газар үл хөдлөхийг булаан авч, хашаагаа цэвэрлэж чадахгүй арчаагүй айлд байр өгч чадах уу?

Энэ бол хоршоолол гэж ойлгож болох уу?

Avatar

Иргэн 2023-11-03 103.140.10.221

Зээл нүүрс тендэрээ төлөөгүй УИХ.н гишүүдийг ордонд оруулахгүй орвол алий шүү

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.113.150

SEKSDI8PO55877

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.188.222

ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙ! ТОРГУУЛИЙН МӨНГӨӨ ОЛЖ АВАХ АРГАЧИЛАЛГҮЙ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ 13 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА ГЭЖ ГОНШИГОНОХ НЬ УТГАГҮЙ ЮМ . ЗӨРЧИЛ ГАРГАСАН БОЛ ТОРГУУЛАХ НЬ ГАРЦААГҮЙ ХАРИН УЯН ХАТАН БАЙЖ 7ХОНОГ ДОТРОО ТӨЛСӨН БОЛ 50% ИЙГ НЬ БУЦААН ОЛГОЖ ТӨЛӨӨГҮЙ БОЛ НУГАЛАЖ ТӨЛҮҮЛДЭГ АВТОМАТААР КАРТ ОРЛОГОНООС НЬ АВДАГ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТОРГУУЛЬ ШУДРАГА ХУУЛИЙН ХҮРЭЭНД БАЙХ ЁСТОЙ!!! АЖЛАА Л ХИЙМЭЭР БАЙНА АВТО ТАТВАР ТОРГУУЛИЙН БАЙЦААГЧТАЙ БОЛМООР БАЙНА

Avatar

Зочин 2023-11-03 103.212.119.253

Ямар ч их ярьдаг юм. Нэг л их ухаантай улс. Толгойд нь сонгууль л яваа шүү дээ.
Юу гэнэ вэ ? Их тойруу дотор дахиад 1500 өндөр барилга барина гэнэ үү. Эрүүл үү ? УБ-г ямар хот болгосноо зүгээр нэг хар даа. Утаатай , түгжрэлтэй, жорлонтой, өвчлөлтэй, үертэй, согтуу. Дэлхийд шившиг болохоо больж болдоггүй юм уу. Ухаантай дарга нар аа.
Оппис гэж бас юу гараад ирэв ээ. Англи хэлний мэдлэгээ жаахан ч гэсэн ахиулмаар юм

Avatar

Зочин 2023-11-03 202.126.89.238

Оппис гэж намхан хаауус шиг байшинг хэлдэг юм. Франц гаралтай үг гэсэн.

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.113.150

80955877

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.113.150

SKSEER809T5877

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.113.150

SEMSER ZYGAA XNE809T5877

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.113.150

VAWALDI80955877

Avatar

Нэргүй 2023-11-03 59.153.113.150

SEMSDI80955877XUSSEN XALYYN

Avatar

Зочин 2023-11-03 139.5.219.182

Эхлээд ажлаа хийчих нийтийн тээвэр замаа засчих нэх.л их ярьсан хүн ярьсаар байтал Ирэх жилийн сонгууль болох нь Нийтийн тээвэр буву Автобусаа шийдээчээ. Нэн түрүүнд шийдэх ажил биз дээ.Хууль ярьж торгоно шийтгэнэ нураана хураана л гээд л ард түмэн туйлдаж бна.өдрөөм өдөрт хүнс барааны үнэ нэмэгдээд бна шүү дэн

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.107.19

zaraaad dussan umiig odoo orilood yahvde miye uheer avaad zarsan humuus ni odoo inegeel suuj bna

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.144

SEKSEER VAWNA UILCHLI809555877

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.144

DYYDLGAAR SEKSDN80955877

Avatar

Дамдинням харх аа 2023-11-03 66.181.190.157

УБ-ын газрыг өлөн намчид, хогийн улстөрчид зарж дууссан !!!

Битгий худлаа шоуд м а л а а

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.144

34 44DEESH DYRIIN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.144

SEKSDNEE80955877

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.160.86

Авлига авч зараад дууссан юм чинь одоо зарах гээд ч газар байхгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.169.116

хувьчлал нэрээр хамаг төрийн өмчийг хуу дээрэмдсэн хулгайчуудаасаа асуудлаа эхэл нямбаатар оюунэрдэнэ ээ. өөрийн толгойд байгаа баячуудаасаа эхэл чадахгүй бол хуцалгүй зайлцгаа

Avatar

уншигч 2023-11-03 66.181.169.116

хог нновш шиг юмнууд 30 жил улс самарчихаад одоо сэхэхгүй унахаа мэдээд их олон юм хуцаж байна аа юм л бол а**а х***а барина хорино торгоно шийтгэнэ хураана дээрэмдэнэ гэж хуцаж улилдах боллоо. барьж шийтгэвэл та нар өөрсдийгөө л дүүжил бүх юмыг замбарааг нь алдуулчихаад одоо хэнээс буруу хайгаад байгаа юм. газар хурааж авна гуйлагчингуудыг хотын төвөөр явуулахгүй ч гэх шиг хэмжээтэй байгаарай даа одоо ингээд хуцаад байвал ахиад сонгогдоно гэж бодоод байгаа юмуу горьдвоо

Avatar

Зочин 2023-11-03 66.181.161.18

Опписийн барилга гэж байна шүү. Золиг юмаа. Энэ орос дүрмээс болж бид хэл бичиггүй болж дуусах нь. Энэ давхар гийгүүлэгчийг л хэрэглээнээс хасчмаар байх юм. Кас, пица, офис, ван, ват, тон гэх мэтээр бичмээр байна.

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.188.222

ккк

Avatar

зочин 2023-11-03 203.91.115.246

Цогтгэрэл гишүүн ээ, таны намыг дэмждэг ч гэлээ нийслэл хотоо нүхэн жорлонгийн бааснаас, яндангийн утаанаас, салгаж түгжрэлээс гаргах талаар хийж байгаа бол алхам бүрийг алга ташин хүлээж авах болноо. Цагтаа Бат-Үүл даргыг дэд төвүүд барих гэж үйлээ үзэж байхад өнөөгийн нам дэмжээд явсан бол юу гэж өнөөдөр эхлэлийн цэг дээрээ очиж дэд төвөө барина гэж ярьж суух вэ дээ. Үүнээс өөр арга байхгүй. Нийслэл хотын статустай зөрчилдөж, иргэдийнх нь аюулгүй байдалд заналхийлдэг өмч хөрөнгө гэж юубайхвэ

Avatar

Схд 2023-11-03 66.181.161.30

нямбаатар байнга улс төржихөөс өөр юм хийдэг нөхөр бишээ

Avatar

Нэргүй 2023-11-03 202.126.89.243

9 тэрбум өгөөд л газрыг нь ав л даа

Тэр айлууудын буруу юу?

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.104.2

Битгий х**

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.104.2

Цогтгэрэлийн ТЭСО компани Sky garden хорооллынхоо газрыг яаж олж авсан гутам түүх бий шүү. Цааш нь ярих уу гэдэг шиг юм болно.

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.188.151

улсын төсөв ч дорхноо бүрдчихнэ, хурдан ажил хэрэг болго

Avatar

Zochin 2023-11-03 103.212.117.105

troguulia toloogui bol bitgii hodolgoond oruul, torguuliatai , ogt toloogui jolooch nar 80% baina shuu dee. tugjrel shuud 80% buuarah bolomjtoi baina.

Avatar

Зочин 2023-11-03 66.181.161.18

Дээрэмчид ээ! Та бүхэн эхлээд бүртгэлийн системийн алдаагаа засчих. Өнөөдөр торгуулиа төлцөн мөртөө системээс хасагдахгүй, төлөбөртэй гэж гараад дахин торгууль хүлээх болчихоод байгаа. Энэ бол цэвэр төрийн ажлын доголдол. Эхлээд та нар алдаагаа зас. Дараа нь бид татвараа тэр ч байтугай төсөв бүрдүүлэхтйн тулд тавигдаагүй байгаа торгуулийг чинь хүртэл төлөхөд бэлэн.

Avatar

Нэргүй 2023-11-03 103.212.117.250

ТОРГУУЛЬ ТАТВАРА ТОЛОГУИ МАШИНИГ ШУУД ЖУРМИН ХАШААНД ХИ МАНГАРУУДА

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

-;

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

tenegW

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

yamar yamar Ubjtei xoxipol ychryylsan, daryioyd ; ?

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

baaxan jolooch erchyyduig MASHINII TSUBAAGAAR ED BADII NIXIISE BAIXDA , MASHOLONLOG SETGELGEE BAIXGYI XYCHEER, XYNUI O! NOOR XYCHILJ MUNGOOR ZODOJ UBGUUR TASDAJ XULGUI XYNIIXEE SANDAL SUULTUURT TARAMDSAN ZARDAL GALZUU OPON CUUTS XOT GJ UY BAILAA MANGAR. ?

Avatar

зочин 2023-11-03 66.181.185.163

Орон сууц барих компаниудын ажил гүйцэтгэлийн даалгаврыг эхлээд орон сууцаа бус, эхлээд дэд бүтэц, цэцэрлэг, сургууль, орчны тохижилт, зогсоолын суурийг байгуулсны дараа орон сууцны үндсэн барилгаа эхлүүлдэг, орон сууцны барилгыг бусад бүх байгууламжтай цуг хүлээн авдаг болгохгүй бол орон сууцаа барьж зарж дуусгаад алга болдог байдал үргэлжлээд л байна шүү дээ.

Avatar

Зочин 2023-11-03 202.131.229.163

Хамгийн зөв арга, хугацаа өнгөрсөн хоног тутамд нь тодорхой хувиар нэмэгддэг болох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж