ФОТО: "Олуулаа" клубийн нээлт боллоо

ФОТО: "Олуулаа" клубийн нээлт боллоо

ФОТО: "Олуулаа" клубийн нээлт боллоо

АН-ын дэргэдэх “Олуулаа” клубийн нээлт өчигдөр /2023.11.02/ боллоо. “Олуулаа” клубийн нээлтэд АН-ын тэргүүн дад дарга С.Баярцогт, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нийтлэлч Б.Баабар нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Түүнчлэн АН-ын гишүүд дэмжигчид клубийн үйл ажиллагаанд амжилт хүсээд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.


АН-ын дэд дарга, тус клубийн тэргүүн Ч.Өнөрбаяр “Олуулаа” клуб гэнэт бий болоогүй. 1990 онд Ардчилсан үзэл санааг бид авчирсан. Тэр үзэл санаа, хөрсийг үргэлжлүүлж авч явж байгааг та бүхэн ойлгох ёстой. Хоёрдугаарт, клуб маань институтийн хувьд 2005 оноос эхэлсэн боловч одоо цоо шинээр “re branding” хийж, шинээр өөрсдийгөө лого, зарчим, уриа үгийг шинэчилж байна. АН шинэчлэгдэж байгаа учраас клубийн зүгээс дэмжлэг болъё, намынхаа алдагдсан зарчим, суурь үнэт зүйлийг авчрахад ямар нэгэн байдлаар намынхаа лидерүүд, клубүүд улстөрчидтэй хамтарч ажиллая гэсэн зарчимтай байгаа. Өнөөдөр клубийн үйл ажиллагаанд оролцож буй бүх хүмүүст талархал илэрхийлье. “Олуулаа” клуб эндээс эхлэн намынхаа шинэчлэлд идэвхтэй гар бие оролцоно. Бид тууштай энэ намыг зарчимтай, үнэт зүйлтэй, эрх чөлөөг хамгаалдаг нам болгоход өөрсдийн зүгээс хүчин зүтгэх болно. Манай клубд шинээр маш олон залуус нэмэгдэж орж ирж байгаад талархалтай байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Олуулаа” клубийн түүх 2003 оноос эхэлсэн. Эргээд харахад 20 жил болжээ. Олуулаа гэж ярьж эхэлсэн санаа нь түүнээс ч өмнө. 1994 онд бид УИХ-д тавуулхнаа сууж байсан. Тэгээд сайн дураар УИХ-аас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд гарахдаа одоо бид тавуулаа байна. Тавиулаа болоод олуулаа болоод эргэж ирнэ гээд гарсан. 1996 онд 50-иулаа болсон. Харамсалтай нь Үндсэн хуулиар 51-үүлээ байж хууль баталдаг зовлонтой байлаа. Энэ утгаар нь авч үзвэл АН хууль батлах хэмжээнд хэзээ ч олуулаа болж байгаагүй. АН өөр байх хэрэгтэй. МАН-ын хуулбар, үргэлжлэл юм шиг хуйвалдааны байдлаар аргалсан, худал юмыг ард түмэн хэзээ ч сонгохгүй. Амжилт гаргая гэвэл эрх баригчидтай гал ус шиг үзэлцэж байж амжилтад хүрнэ” гэлээ.

 

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 202.9.40.146

Дандаа луйварчид цугласан байна. Эд нар ч улсын хөрөнгийг шамшигдуулж сурсан нөхөд дөө. Эд нар өөдтэй зүйл огт сэдэхгүй. Нийлж олуулаа болж байгаад засгийн эрхийг авч дахиж нэг баяжих тухай л яарилцаж байгаа нь ойлгомжтой. Гадаад бодлогодоо Орос, Хятадтай муудалцаж АНУ болон НАТО-той нягт хамтран ажиллах бодлогоо хэрэгжүүлэх туйхай ярьж байгаа. Эд улс орныг алж мэднэ шүү

Avatar

Уншигч 2023-11-03 202.9.46.216

Зарим өвөө бас хэрэгтэй. Аль аль үе оролцож байж л нам шиг нам болох байлгүй. Манайхан их туйлшрахгүй байсан нь дээр дээ.

Avatar

ZOCHIN 2023-11-03 92.88.171.202

xend ch xereggui xeden uvuu nar xiix ajlaa olj yadaad zaluusiig duuriax geed nudnii bulai baina daa xuurxii

Avatar

АЛТАА 2023-11-03 66.181.189.97

Нөгөө л өвөө нар, яасан ч тавихгүй юм байна даа энэ хэд

Avatar

зочин 2023-11-03 66.181.178.233

хэдэн луйварчид олуулаа болж байгаад ахиухан хулгайлья гэж харагдаад байна, улс орноо цөлмөх ажиллагаанд манлайлан оролцсон хэдэн новшнууд одоо зайлаад өгөөсэй, намаа хаяад л явсан эргээд өөрийгөө хамгаалуулах санаатай орж ирсэн ард ыг хулгайлсан хулгайч сууж л байна

Avatar

ЗОЧИН 2023-11-03 202.9.47.3

энэ бол барууны суртал ухуулгын клуб юм байна…………….Монгол улсад хориглох хэрэгтэй, яг ардчилсан украйн шиг….

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.187.224

ОЛУУЛАА хулгай луйвраа хийе дээ гэж байгаа юм уу, толгойлогч нь хүзүүгүй луйварчин манж, хятадын шээс үү

Avatar

зайгаа тавьж өгөө Өвөө нараа 2023-11-03 59.153.113.113

Хөгшин өвөө нар болж дээ, одоо та нар залууст зайгаа тавьж өгөө
олон нийт та нарыг хүлээж авахгүй гэдгийг сайтар ойлгомоор юм

Avatar

irgen 2023-11-03 66.181.176.139

АН-ыг улам олон хэсэгт хэрчин тастах ажиллагаа чинь та нарыг өөрсдийг чинь өөд нь гаргахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.192

Сонгуулиас өмнө яаж ийгээд нам шиг болж чадах нь үү?! Новширцгоохоо болимоор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж