"Вагнер" эргэн ирэв

"Вагнер" эргэн ирэв

Оросын хөлсний цэргийн "Вагнер" бүлэг Евгений Пригожний үхлээс хойш харьцангуй нам гүм байлаа. Тэгвэл тус бүлэг дахин цэрэг элсүүлж эхэлжээ. Оросын хэвлэлд мэдээлснээр бүлгийг Пригожиний хүү Павел Пригожин удирдах аж.

ОХУ-ын Кама голын эрэгт орших Пермь хот дахь "Вагнер"-ын төлөөлөгч цэрэг элсүүлэх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна. Новосибирскт төвтэй өөр нэгэн хэвлэл ч бас орон нутгийн эх сурвалжаас эш татан, "Вагнер" цэрэг элсүүлж байгааг мэдэгдэв.

Пермь дахь "Вагнер"-ын салбарт элсэхийг хүсэгчдэд зориулсан шаардлагуудыг мөн цахим сүлжээнд нийтэлжээ. Тодруулбал, бүлэгт элсэхийг хүсэгчид хилийн чанадад ажиллагаа явуулах магадлалтай тул гадаад паспорттой байх, гэр бүл, ойр дотны хүмүүсийн мэдээллээ өгөх, вакцинжуулалтын гэрчилгээтэй байх гэсэн шаардлагыг хангах ёстой. Эдгээр шаардлагуудыг дурдан, "Бид эргэн ирлээ" гэсэн мэдэгдэл цахим сүлжээнд гарч эхэлжээ.

Эндээс нэг зүйлийг онцлууштай нь элсэгчид гэмт хэрэгт холбогдсон, хар тамхи хэрэглэсэн түүхгүй байх ёстой гэсэн шаардлага нэмэгдсэн байна. Энэ нь ялтан элсүүлдэг байсан "Вагнер"-ын тогтолцоо өөрчлөгдсөн байж магадгүйг харуулав.

Евгений Пригожин өнгөрсөн зургадугаар сард Кремлийн эсрэг богино хугацааны бослого дэгдээснээс хойш бүлгийн хувь заяа эргэлзээтэй болсон. Бослогын дараа Пригожин Беларусь руу явсан боловч наймдугаар сард онгоцны ослоор нас баржээ. Пригожиний үхлээс хойш "Вагнер"-ын хяналтыг авах оролдлого Оросын Батлан хамгаалах яам болон бусад хувийн цэргийн бүлгүүдийн дунд өрнөх болсон. Харин "Цэргийн тойм" мэдээллийн хуудас өнгөрсөн Ням гаригт "Вагнер"-ыг Оросын гвардын хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.22

Сайхан сайхан, хохолуудын цусыг нь хольж хүүхнүүдийг нь бавах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж