Хотын дарга Х.Нямбаатар урт цагааны дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өнөөдөр /2023.11.03/ хийлээ.
Тэрбээр “Ulaanbaatar.mn" сайтад урт цагааны дахин төлөвлөлтийн талаарх санал асуулгыг долоо хоногийн хугацаатай явуулна. Иргэд та бүхэн тус барилгыг “үйлчилгээний төв болгох уу, ногоон байгууламж болгох нь зөв үү” гэдэгт саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалъя. Урт цагааны түрээслэгчдийн дийлэнх нь 2020 түрээсийн төлбөрөө өгөөгүй. Шүүхэд маргаан үүсгэж, нийслэлийн өмчийн ашиглалтыг сайжруулдаггүй.
Ноцтой нь энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашигладаг зүйлс бий. Энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгсөн.
Урт цагааны түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны өдөр суллах талаар мэдэгдлийг аль эрт өгсөн. Өнөөдрийг хүртэл суллаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг давхар хүргүүлсэн. Цаашид төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах нийслэл хотын дөрвөн стандартыг хэрхэн өөрчлөх талаар иргэдтэй нээлттэй санал асуулга явуулах механизмтай болохыг зорьж байна.
Энэ барилга Улаанбаатар түүхийн салшгүй хэсэг. Урт цагааны гудамжийг цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж бүхий талбайг яагаад байгуулж болдоггүй юм бэ” гэлээ.
Холбоотой мэдээ