Путины нэр хүндийг шалгахын тулд зориуд цуу яриа тараасан гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.03-нд нийтлэгдсэн

Путины нэр хүндийг шалгахын тулд зориуд цуу яриа тараасан гэв

Путины нэр хүндийг шалгахын тулд зориуд цуу яриа тараасан гэв

"General SVR" телеграм суваг аравдугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг нас барсан гэх мэдээлэл нийтэлсэн. Ингэхдээ Путин хэдийнэ нас барсан бөгөөд цогцсыг нь моргт хадгалж байгаа гэж мэдээлжээ.

Гэвч Кремль Путины олон нийт дэх нэр хүндийг шалгах зорилгоор зориуд дээрх цуу яриаг тараасан гэх таамаглалыг Украин гаргав. "Энэ бол дотоодын хяналтаа чангатгахад туслах зорилготой явуулга. Ийм арга замаар нууц албаны ажиллагаан дээр суурилдаг эзэнт гүрэн дэглэмээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэж авна. Худал мэдээллийн үндсэн зорилго нь олон нийт үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах явдал юм. Хувь хүмүүс, элитүүд, хэвлэл мэдээлэл юу гэж байгааг харах зорилготой" гэж Украины цэргийн тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэллээ.

Барууны хэвлэлүүд Путинтэй хэт их зууралдсанаас болж худал мэдээллийн бай болоод буйг Оросын шинжээч Марк Галеотти анхааруулжээ.

"General SVR" суваг Путиныг нас барсан тухай тогтмол мэдээлдэг. Хуурамч мэдээ түгээдэг гэдгээрээ алдартай ч гэлээ сүүлийн мэдээллийн тухайд дэлхий нийтийг багагүй шуугиулсан юм. Оросын тагнуулын албаны офицер асан тус сувгийг ажиллуулдаг гэх яриа байдаг. "General SVR"-ийн мэдэгдлүүд Оросын улс төр судлаач Валерий Соловейгийн мэдэгдүүдтэй ихэвчлэн таардаг аж. Тухайлбал, Путин цус уудаг, бөөгийн шашинтай гэх мэт мэдээллүүдийг энд дурдаж болно. Соловей үргэлж л Путины үхлийг зөгнөдөг бөгөөд Кремлийг шүүмжилдэгээрээ алдартай. Тэрбээр "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожинийг онгоцны ослоор нас бараагүй, харин Венесуэлийн нэгэн арал дээр амьдарч байгаа гэж мэдэгдсэн удаатай. 

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж