НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-11-03 66.181.190.66

НДШ, ХХОАТ бууруулах маш зөв шүү. Компаниуд НДШ төлөхөд маш хүндрэлтэй байгаа. НДШ-ийг бууруулвал аж ахуйн нэгжүүд сэргээд ирнэ дээ.

Avatar

Зочин 2023-11-03 139.5.216.47

Татвар төлсөн орлогоороо орон сууц худалдаж авчихаад хэрэгцээ гараад эргүүлэн борлуулахад дахиад л ХХОАТ авдаг,яасан авч хандаггүй төр вэ?

Avatar

оркууд 2023-11-03 202.21.108.21

Алийг нь ч бууруулж болохгүй ямар тэнэг асуулга вэ!?

Avatar

Нийгмийн эмзэг бүлэгт хүрч сонгуулиа хийе ээ Занданшатар аа 2023-11-03 202.131.251.98

Ядуу зүдүү хүмүүсийг үнэгүй орон сууцаар хангах санал хураалт хийе ээ Занданшатар дарга аа!

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.183.36

Ene sanaliig egel jiriin inged bugd demjinee. Hamgiin gol ni tsahimaar geheer chadahgui hun olon l doom Chuluutei gevel yun 100 ve/heden zuun myangaar sanal ugnu i dee

Avatar

Zochin 2023-11-03 202.21.111.170

Хувь хүний орлогийн албан татварыг 50 битгий хэл 100 хувь бууруулах хэрэгтэй. Хувь хүн төрөөс ямар чхамааралгүй ажил, хөдөлмөр эрхэлж орлого олж амьдралаа авч явахад нь төрөөс дэмжлэг биш өндөр татвар ноогдуулах нь буруу. Иргэн баян бол улс баян. Иргэнээ баяжихаас айдаг төр байж боломгүй. Магадгүй хэт өндөр орлоготой иргэнээс татвар авч болно. 25 сая хүртэл татваргүй, 25-35 сая -д 1 хувь, 35-45 сая-д 2 хувь ….. гээд шатласан татвартай болцгоое

Avatar

Нэргүй 2023-11-03 192.82.66.213

100 байтугай л дэмжинэ шдэ

Avatar

иргэн 2023-11-03 192.82.66.11

Ямар сайн санаачлага вэ. Баяраллаа. Яаж саналаа өгөх вэ.

Avatar

Зочин 2023-11-03 66.181.164.202

Санаачилсан Х. Шагж таньд БАЯРЛАЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж