Дээд лигийн шинэ улирлын талаар бид юу мэдэх ёстой вэ?

The League

Дээд лигийн шинэ улирлын талаар бид юу мэдэх ёстой вэ?

Дээд лигийн шинэ улирлын талаар бид юу мэдэх ёстой вэ?

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал өнөөдөр/2023.11.03/ албан ёсоор эхэлнэ. Шагналын сан, үзэгчдийн тоо, зохион байгуулалт гээд бүхий л талаараа Монголын спортод салхи оруулж буй дээд лигийн 29 дэх улирал олон зүйлээрээ онцгой байх болно.


ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГ МОНГОЛД

Эрдэнэтийн Уурхайчид баг дээд лигийн анхны улиралдаа хүссэн амжилтаа үзүүлж чадалгүй фэнүүдээ гонсойлгосон. Харин дараа улирал нь грек мэргэжилтэн Василис Фрагкиасыг авчирснаар финалд шалгараад зогсохгүй өнгөрсөн улирал аварга болсон билээ. Өдгөө 62 настай түүнийг болон багийг нь даван гарахаар бусад багууд ч гадаадаас дасгалжуулагчдыг авчирлаа. Үүнд,

  • IHC Apes – Славолуб Лале Горунович /Серби/
  • Хасын Хүлэгүүд – Желько Васильевич /Серби/
  • BCH Гарьд – Слободан Суботич /Словени/
  • Завхан Brothers – И Мин Хюн /Өмнөд Солонгос/
  • Тэнүүн-Өлзий Металл – Предраг Стойанчев /Серби/
  • Налайх Бизон – И Хюсан /Өмнөд Солонгос/
  • Дархан Юнайтед – Андрюс Мазутис /Латви/

Ийнхүү Монголын дээд лигт нийт найман гадаад дасгалжуулагч ур ухаан, хувилбар тактикаа уралдуулахаар болж байна. Өмнө нь Монголын сагсан бөмбөг төдийгүй спортын түүхэнд гадны мэргэжилтнүүд ингэж олноороо өрсөлдөж байсан түүх үгүй билээ. Талбай дээр ч, талбайн гадна ч сонирхолтой тулаан өрнөнө гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Дашрамд дурдахад, гавьяат дасгалжуулагч С.Тулга өөрийн "Улаанбаатар TLG" багаа удирдан дээд лигт өрсөлдөнө.

МӨНХИЙН ХАМТРАГЧ, ҮҮРДИЙН ӨРСӨЛДӨГЧ ГЭЖ ҮГҮЙ

Дээд лигийн багууд зун зүгээр суусангүй. Олон сонирхолтой шилжилт хөдөлгөөн өрнөв. Уурхайчид л гэхэд аваргаа хамгаалах аялалдаа П.Болортулга, А.Тэмүүжин нарыг нэгтгэж, Э.Дорж-Арилдтай гэрээгээ сунгажээ. Харин финалд шалгарсан Тэнүүн-Өлзий Металл баг А.Энхбаясгалан, Г.Цэлмэг нараар бүрэлдэхүүнээ зузаатгасан аж.

Тэгвэл IHC Apes болон Хасын Хүлэгүүд багууд тун сонирхолтой тамирчдыг нэгтгэсэн. Тодруулбал, Хасын Хүлэгүүд баг лигийн шилдэг хамгаалагчдын нэг Г.Билгүүнтэй гэрээ байгуулжээ. Гарьд-Хүлэгүүд гэсэн гал гарсан өрсөлдөөний үед хоёр Билгүүний тулаан ордонд чуулсан үзэгчдийг хэрхэн өндөлзүүлж байсныг бид бүхэн мэднэ. Тэгвэл ийнхүү хоёр Билгүүн нэг багт хүчин зүтгэхээр боллоо.

Нөгөө талд IHC Apes баг Хүлэгүүдийн гол хамгаалагч Г.Мэндбаярыг "урвуулав". "Apes" лигт орж ирсэн цагаас л улаан өмсгөлтэй Г.Мэндбаяр тэднийг зовоож, фэнүүдийнх нь уурыг нэг биш удаа хүргэсэн. Гэтэл одоо фэнүүдийг нь баярлуулах цаг иржээ.

Хүлэгүүд, Apes хоёр зун багагүй шинэчлэлт хийсэн. "Apes" л гэхэд Хүлэгүүдээс С.Эрдэнэдалайг, Өмнөд Солонгосоос Н.Батбаярыг, Металаас Б.Энхсайханыг тус тус элсүүлж, Сербиэс Александр Метрович, АНУ-аас Энтони Смит гэх залуусыг авчээ. Харин Хүлэгүүд бараг л бүрэн "засварт" орсон. Өнөө цагийн Монголын хамаг л ирээдүйтэй гэх тамирчдыг элсүүлсэн. А.Ананд багийн ахлагч болж, Д.Мөнхтүвшинийг "Brothers"-оос , Ч.Ихбаярыг "Дайчид"-аас сугалсан. Энэ улирал бидний мэдэх Хүлэгүүд шинэ өнгө төрхтэй лигт өрсөлдөнө.

Завхан "Brothers" болон Налайх Бизон ч зүгээр суусангүй. "Brothers" улам залуужсан бол Бизон улам туршлагажжээ.

Эцэст нь BCH Гарьд багийг дурдахгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн улирал дэндүү зузаан бүрэлдэхүүнтэй байсан ч бэртэл гэмтлийн улмаас хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй лигийн түүхт баг энэ жил ч зузаан орж ирж байна. Аварга авч байсан үндсэн бүрэлдэхүүн дээрээ нэмээд Ц.Отгонжаргал, Э.Дөлгөөн, Х.Мөнхтөр, А.Батхуяг болон оюутны лигээс Б.Төгөлдөр нарыг нэгтгэж, шилдэг зургаа дахь тоглогч Д.Дөлгөөнмөрөнтэй гэрээгээ сунгажээ.

13 БАГ ЗОРИЛГО НЭГ

Дээд лигийн түүхэнд нэг улиралд 13 баг нэг зорилго, нэг цомын төлөө өрсөлдөж байсан түүх үгүй. Угтаа энэ улирал найман баг өрсөлдөх төлөвлөгөөтэй байсан ч саяхан болж өнгөрсөн үл ойлголцлын улмаас хөгжлийн лигийг амжилтаараа тэргүүлж байсан таван багийг дээш дэвшүүлэх санал гарч, багууд гэрээгээ зурсан. Ийнхүү найм бус 13 баг Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөө хүч үзэхээр болж байна.

Дэвшиж буй багууд хэдийнэ легионер тамирчдаа элсүүлж, зарим нь гадаад дасгалжуулагчтай гэдгийг санах хэрэгтэй. Монголианс, Дархан Юнайтед тэргүүтэй багууд дээд лигийн утаа үнэрлэсэн туршлагатай тоглогчдын цуглуулга гэж хэлж болно.

АНДУУРАМ ЭМЭГТЭЙ ЛИГ

Эмэгтэйчүүдийн дээд лиг ч андуурам, дутахааргүй ширүүн өрсөлдөөнтэй, гал гарсан тоглолттой гэдгийг бид өнгөрсөн улирал хангалттай харсан. Энэ жил ч буухиа үргэлжлэх нь гарцаагүй. Гэхдээ зарим багууд зүсээ хувилгаж, тамирчид буурь сэлгэжээ. Өнгөрсөн улирлын мөнгөн медальт Гарьд бүрэлдэхүүнээрээ Хүлэгүүд рүү шилжсэн бол Б.Солонго, Э.Чимэддолгор нар буурь сэлгэж, Аравтын бүрэлдэхүүнд элссэн гэнэ. Мөн Ховдын бүрэлдэхүүнд өнгөрсөн улирлын бүх оддын шилдэг тоглогч Б.Болор-Эрдэнэ нэгдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

TV ##__

Avatar

XT ? 2023-11-03 216.38.195.74

nisexee opj xylgailsan xyn mal ; ?

Avatar

Нэргүй 2023-11-03 216.38.195.74

IN + ardbar + dr # ?

Avatar

-atwxt? 2023-11-03 216.38.195.74

fotoshop uur FOTO id

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж