Дуулиант хэргүүд юу болов?

Дуулиант хэргүүд юу болов?

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Ц.ХУЛАНГИЙН ЯЛААС ХӨНГӨЛЖ, Б.ОТГОНБААТАРЫГ СУЛЛАВ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Б.МАХБАЛЫГ СУЛЛАСАН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН

Хоригдол Б.Махбалыг суллагдсанд Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор өнгөрсөн есдүгээр сарын 28-нд дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. Тэгвэл /2023.10.26/шүүх байгууллага эсэргүүцлийг хэлэлцээд, Б.Махбалыг суллахгүй байх прокурорын эсэргүүцлийг хүлээн авчээ.  Тодруулбал, Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Б.Махбалыг өнгөрсөн есдүгээр сард Багануур дүүргийн  хорих ангиас магадлангаар суллаж, гурван жил 1 сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан. Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм.
УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

УИХ-ын дарга асан З.Энхболд хоньчин болохоор сэтгэл шулуудаад байсан ч Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох хэргийг нь шалгаж дууссанаар прокурорт шилжүүлжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутган яллагдагчаар татан шалгаж байсан юм. Одоо прокурор хэргийг нь хянаж буй бөгөөд АТГ-аас яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж үзвэл хэргийг нь шүүх рүү шилжүүлнэ. Хэрэв холбогдолгүй гэж няцаавал шүүх рүү хэрэг очихгүй гэсэн үг. Иймээс экс спикер З.Эхболдын хоньчин болох эсэх нь прокурорын шийдвэрээс хамаарна гэж хэлж болно.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний хилээр гарахыг нь хязгаарлах арга хэмжээ авч байв.

Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН ШҮҮХ ХУРЛЫГ ДАХИН ХОЙШЛУУЛАВ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал /2023.10.30/ 11:00 цагт болсон. Гэвч шүүх хурлыг шүүгдэгч талын хүсэлтээр арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл хойшлуулаад байна.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

ХОТЫН ДАРГА АСАН Ц.БАТБАЯРЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИВ

УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг Авлигатай тэмцэх газрынхан цагдан хорьcон. Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээлэл байгаа юм.

Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Мөн түүнтэй хамт Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаярыг хамт саатуулжээ.

Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламж, Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус зэрэгтэй  холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн албан тушаалтныг цагдан хорьсон. Мөн АТГ-т УИХ-ын дарга асан, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар эхнээсээ мэдүүлэг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гүнбалай 2023-11-03 202.21.107.5

Улаан хацартай улаан авилгачинг хатуу шийтгэ.

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.144

SHAAX ERTEI SEKSEER XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 2023-11-03 202.72.245.207

Энхболд бүгдийг сайн хийж чадна

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.176.144

SEKSDN80955877 49DESH

Avatar

Нэргүй 2023-11-03 98.37.80.18

Aluurching sullsan s** d yliiin ogood shorond n hiigeech ee

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.183.49

Энхболд хонь хариулахым гэнээ ! Бэьтрэг хонь хариулаад явж байх уу ?! Ихэнх хоний нь идчихнэ биз дээ !!!

Avatar

Мэдлэг ухаан заль цаг үеэсээ түрүүлсэн нөхөр 2023-11-03 59.153.112.73

Хонь хариулах бол :Монгол хамгийн анхны 100 мянган малтай иргэн болно.Толгой сийрэг мэдлэг ухаан заль хэтэрсэн нөхөр шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж