Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Ц.ХУЛАНГИЙН ЯЛААС ХӨНГӨЛЖ, Б.ОТГОНБААТАРЫГ СУЛЛАВ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Б.МАХБАЛЫГ СУЛЛАСАН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН
УИХ-ын дарга асан З.Энхболд хоньчин болохоор сэтгэл шулуудаад байсан ч Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох хэргийг нь шалгаж дууссанаар прокурорт шилжүүлжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутган яллагдагчаар татан шалгаж байсан юм. Одоо прокурор хэргийг нь хянаж буй бөгөөд АТГ-аас яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж үзвэл хэргийг нь шүүх рүү шилжүүлнэ. Хэрэв холбогдолгүй гэж няцаавал шүүх рүү хэрэг очихгүй гэсэн үг. Иймээс экс спикер З.Эхболдын хоньчин болох эсэх нь прокурорын шийдвэрээс хамаарна гэж хэлж болно.
Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний хилээр гарахыг нь хязгаарлах арга хэмжээ авч байв.
Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН ШҮҮХ ХУРЛЫГ ДАХИН ХОЙШЛУУЛАВ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал /2023.10.30/ 11:00 цагт болсон. Гэвч шүүх хурлыг шүүгдэгч талын хүсэлтээр арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл хойшлуулаад байна.
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.
ХОТЫН ДАРГА АСАН Ц.БАТБАЯРЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИВ
УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг Авлигатай тэмцэх газрынхан цагдан хорьcон. Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээлэл байгаа юм.
Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Мөн түүнтэй хамт Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаярыг хамт саатуулжээ.
Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламж, Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус зэрэгтэй холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн албан тушаалтныг цагдан хорьсон. Мөн АТГ-т УИХ-ын дарга асан, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар эхнээсээ мэдүүлэг өгчээ.
Холбоотой мэдээ