Хятадыг тагнадаг цаг уурын станцуудыг илрүүлжээ

Хятадыг тагнадаг цаг уурын станцуудыг илрүүлжээ

Хятадыг тагнадаг цаг уурын станцуудыг илрүүлжээ

Ши Жиньпин дарга тагнуулын үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээний кампанит ажил явуулж байна. Энэ хүрээнд Хятадыг тагнаж байж болзошгүй цаг уурын станцуудыг илрүүлжээ.

Олон зуун хууль бус цаг уурын станцуудыг илрүүлсэн гэдгээ тус улсын тагнуулын агентлаг мэдэгдэв. Эдгээр байгууламж нь Хятад даяарх 20 гаруй мужаас олджээ. Мөн зарим байгууламж нь гадаадын засгийн газрын санхүүжилттэй байжээ. Цэргийн бааз, батлан ​​хамгаалахын компаниуд гэх мэт эмзэг газруудын эргэн тойронд мэдээлэл цуглуулах зорилгоор зарим станцыг суурилуулсан гэж Хятадын тагнуулын агентлаг үзэж байна. Түүнчлэн үр тариа, ургацад дүн шинжилгээ хийх зорилготой байршуулсан станцууд ч байсан гэв. 

Зарим төхөөрөмж нь хэт жижиг хэмжээтэй бөгөөд суулгахад хялбар, илрүүлэхэд хэцүү аж. Эдгээр нь өгөгдлийг автоматаар цуглуулж, цаг тухайд нь сүлжээгээр цааш дамжуулдаг.

Гадаадын чухам ямар улсуудын станц байсан талаар тодорхой мэдээлээгүй байна. Холбогдох гадаадын талууд үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл аваагүй аж.

Хятадын эрх баригчид хилийн чанад дахь 10 гаруй төхөөрөмж, улс доторх 3000 гаруй станцад шалгалт хийсний дараа үүнийг илрүүлжээ. "Цаг уурын мэдээлэл нь мэдээллийн аюулгүй байдал, нөөцийн аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг. Энэ нь цэрэг арми, хүнс, экологи, уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн ашиг сонирхолтой нягт холбоотой" гэж Хятадын Аюулгүй байдлын яам мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-03 202.21.108.22

Янкудын л хийж бгаа ажил, манайд ч мөн адил байж л бгаа.

Avatar

Huzhuo hund 2023-11-03 103.212.116.31

zolbin hujaagiin sheesee gej

Avatar

Нэргүй 2023-11-03 213.87.151.73

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.177.252

Америкчууд хятадын “ цаг уурын” нэртэй бөмбөлөг нутаг дээгүүр нь тагнуул хийгээд байхаар нь буудаад унагасан.Тэгээд л НОХОЙТОЖ байхгүй юу даа!

Avatar

Р 2023-11-03 202.55.188.97

Холбогдох гадаадын талууд үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөл аваагүй аж.
тагнуул хийхэд зөвшөөрөл авах ёстой юу?

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-11-03 66.181.183.36

Hezeech tagnuul hiine gej zuvsguurul avajh gej tenegteh uls baigui. Aymar Nyambaatar bish dee kkk Nuuts tagnuuliin ajilgaa hiihiin tuld irgenii zoriulalttai bar heregtei bolnoo doo. Ter bag ni uil ajilgaa yavuulah yamag neg zuvshuurul abah heregtei .Tuuniigee helsen hereg.Ehleed asuudlaa oilgochihood daraa ni shuumjil dee kkk

Avatar

Зочин 2023-11-03 66.181.160.86

Хэн байж болох вэ ?

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-11-03 66.181.183.36

Medeej ergelzeh yumgui ANU.Ted delhiigeer neg nuuts shoron 400-d bii geh too barimt baidag. Bas tsergiin baaiztai tedniigee tagnuuliin medeegeer hangah shaardlaga baina bizdee kkk

Avatar

Bold o 2023-11-03 223.39.176.76

цагаан хэрэм дотор хэн тийм тагнуулын төхөөрөмж байрлуулаад байж байв гэж..

Avatar

Нэргүй 2023-11-03 66.181.183.36

Bainaa baina. sanaa ni bol bur muriin ordond ni bairluulah shuu. Manai bish bolohoor chadahgui l baih shig.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж