"Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барина"

"Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барина"

"Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барина"

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн хотын авто замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, орон сууцжуулах хуулийг хэлэлцэх /2023.11.02/ эсэхийг дэмжлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж үг хэлэв.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Бид өнөөдөр хууль гаргахгүй бол маргааш таг болох асуудал. Орон сууцжуулж байж түгжрэл, хөрсний бохирдол агаарын бохирдлоос гарна. Орон сууцжуулахад дэд бүтцийн хангамжийн боломж байгаа юу. Цахилгаан, дулаан, цэвэр дулааны асуудал яригдана. Гэр хороололд байгаа иргэд янз бүрийн орлоготой байгаа. Хот иргэдийн худалдан чадвараас шалтгаалаад орон сууцад орж чадахгүй байна.

Бодвол, Хот худалдан авах чадварыг нэмэгдүүлэхээс гадна, өөр орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх үү? Гуравдугаарт, хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж түүнийгээ мөрдүүлэх нь чухал байна.

Яармаг бол шинэ хороолол. Гэвч газар олголт, зохион байгуулалтаас болоод дампуурсан юм шиг болчихсон. Төлөвлөлтөө маш нарийн яаж мөрдөх вэ? Төлбөртэй бүсийг бий болгосноор түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ? Сөрөг үр дагавар юу үүсэх вэ? Монгол Улсад хоёр бүртгэл бий болох уу?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Монгол Улсын хэмжээнд авто машины бүртгэл хоёр тусдаа болохгүй. Зөвхөн НИТХ, нийслэлд олгогдох авто машины дугаарын дээд хязгаарыг баталж өгнө. Бүртгэлийг АТҮТ хийнэ. Нийслэл хотод байгаа бүртгэлтэй автомашины дугаар шилжилттэй холбоотой журмыг НИТХ тогтооно. Хоёрдугаарт, Барилгын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нийт олгогдсон газрын 60 хувьд барилгажилт, авто зам хийгдэж 40 хувьд нь ногоон байгууламж баригдах стандартаар явна. Цаашид төвлөрсөн дулаан хангамж, усан хангамж, төвлөрсөн цахилгаан хангамж гэх асуудлаас бодлогын хувьд өөрчлөлт оруулна.

Азийн хөгжлийн банктай сүүлийн арваад жил хэрэгжүүлж буй дэд төвийн концепц энэ чиглэлээр явж байгаа. Хууль батлагдвал Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ.

Бид эхний хэрэгжүүлэх 12 мянган айлын орон сууц газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр баръя гэж байгаа юм. Үүний босгосон зардлыг 600 орчим га газрыг нийслэл өөр дээрээ бүртгээд цогцолбор байдлаар нь орон сууц барь гэдэг байдлаар дуудлага худалдаагаар зарна. Үүний үр дүнд 50 орчим айлыг орон сууцжуулах газар төлөвлөлтийг бий болгох юм. Дулаан хангамжийн дэд бүтэц шийдэгдсэн. Цаашид газын хангамж руу шилжих төлөвлөлт хийгдэнэ. Дэд төв гэх ойлголтыг хуульд анх удаа оруулж ирж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.185.236

Olon jil yarigdaj baina daa.

Avatar

Зочин 2023-11-02 103.212.117.20

энийг хэдэн жил ярих вэ хийх л үлдээд бна ойлгоогүй дахин давтан чалчих чинь иргэдийг улам итгэл үнэмшилгүй болгож бна

Avatar

Хотын унаган залуу 2023-11-02 59.153.114.221

Бат-уул анхнаасаа орон сууцгэж онцолж хэлсэг . Муу эргуу МАНы хулгайчууд нт зогсоосон ухэж далд орсон гарын херснеес арчвал таар5а

Avatar

Нэргүй 2023-11-02 88.120.174.106

zuudleed sereerei

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Л 2023-11-02 202.126.88.119

Тун бодлоготой хийгээрэй.Энэ орон сууцны цаад талд гадныхан аваад бн шүү

Avatar

Зочин 2023-11-02 58.78.177.197

8 жилийн өмнө зогсоосон ажлаа одоо л зөвийг нь ойлгосон юм байх.

Avatar

Нэргүй 2023-11-02 103.57.93.190

мөрөөд

Avatar

Зочин 2023-11-02 172.56.166.145

Барилга, газрын авилгалжсан бохир бизнесийг зогсоо!
УБт алхах газар,уух ус,амьсгалах агаар ч алга…амьдрал нь утгаа алджээ

Avatar

Zochin 2023-11-02 122.201.19.2

Дарь -Эх д хэзээ орон сууц барих вэ ? Уг нь хотруу маш ойрхон газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж