"Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барина"

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

"Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барина"

"Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барина"

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн хотын авто замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, орон сууцжуулах хуулийг хэлэлцэх /2023.11.02/ эсэхийг дэмжлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж үг хэлэв.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Бид өнөөдөр хууль гаргахгүй бол маргааш таг болох асуудал. Орон сууцжуулж байж түгжрэл, хөрсний бохирдол агаарын бохирдлоос гарна. Орон сууцжуулахад дэд бүтцийн хангамжийн боломж байгаа юу. Цахилгаан, дулаан, цэвэр дулааны асуудал яригдана. Гэр хороололд байгаа иргэд янз бүрийн орлоготой байгаа. Хот иргэдийн худалдан чадвараас шалтгаалаад орон сууцад орж чадахгүй байна.

Бодвол, Хот худалдан авах чадварыг нэмэгдүүлэхээс гадна, өөр орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх үү? Гуравдугаарт, хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж түүнийгээ мөрдүүлэх нь чухал байна.

Яармаг бол шинэ хороолол. Гэвч газар олголт, зохион байгуулалтаас болоод дампуурсан юм шиг болчихсон. Төлөвлөлтөө маш нарийн яаж мөрдөх вэ? Төлбөртэй бүсийг бий болгосноор түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ? Сөрөг үр дагавар юу үүсэх вэ? Монгол Улсад хоёр бүртгэл бий болох уу?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Монгол Улсын хэмжээнд авто машины бүртгэл хоёр тусдаа болохгүй. Зөвхөн НИТХ, нийслэлд олгогдох авто машины дугаарын дээд хязгаарыг баталж өгнө. Бүртгэлийг АТҮТ хийнэ. Нийслэл хотод байгаа бүртгэлтэй автомашины дугаар шилжилттэй холбоотой журмыг НИТХ тогтооно. Хоёрдугаарт, Барилгын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нийт олгогдсон газрын 60 хувьд барилгажилт, авто зам хийгдэж 40 хувьд нь ногоон байгууламж баригдах стандартаар явна. Цаашид төвлөрсөн дулаан хангамж, усан хангамж, төвлөрсөн цахилгаан хангамж гэх асуудлаас бодлогын хувьд өөрчлөлт оруулна.

Азийн хөгжлийн банктай сүүлийн арваад жил хэрэгжүүлж буй дэд төвийн концепц энэ чиглэлээр явж байгаа. Хууль батлагдвал Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ.

Бид эхний хэрэгжүүлэх 12 мянган айлын орон сууц газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр баръя гэж байгаа юм. Үүний босгосон зардлыг 600 орчим га газрыг нийслэл өөр дээрээ бүртгээд цогцолбор байдлаар нь орон сууц барь гэдэг байдлаар дуудлага худалдаагаар зарна. Үүний үр дүнд 50 орчим айлыг орон сууцжуулах газар төлөвлөлтийг бий болгох юм. Дулаан хангамжийн дэд бүтэц шийдэгдсэн. Цаашид газын хангамж руу шилжих төлөвлөлт хийгдэнэ. Дэд төв гэх ойлголтыг хуульд анх удаа оруулж ирж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж