ХААН банк эрчим хүчний хэмнэлттэй дунд сургуулийн барилгын төслийг санхүүжүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

ХААН банк эрчим хүчний хэмнэлттэй дунд сургуулийн барилгын төслийг санхүүжүүллээ

ХААН банк эрчим хүчний хэмнэлттэй дунд сургуулийн барилгын төслийг санхүүжүүллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол болон нүүрс хүчлийн хийн ялгарал нь нийслэлийн хүн амын эрүүл мэндэд тулгамдсан нэг том асуудал билээ. Эрс тэс цаг агаарын улмаас манай улс хүйтний улиралд барилгын халаалтад эрчим хүч ихээр зарцуулж, илүү их нүүрс хүчлийн хий ялгаруулдаг. Дэлхий даяар эрчим хүчний 40 гаруй хувийг барилгын дулаан болон хөргөлтөд зарцуулдаг гэх судалгаа бий. Айл өрх, албан байгууллагын эрчим хүчний хэмнэлт гаргах, дулаан алдагдлыг бууруулах дулаалгын материалууд, халаагуур, агаарын бохирдол болон нүүрс хүчлийн хийг бууруулах төслүүдийг ХААН Банк ногоон зээлээр санхүүжүүлдэг билээ. Энэ хүрээнд саяхан Кембриджийн олон улсын хөтөлбөртэй “Орхон ХаСү” дунд сургуулийн эрчим хүчний хэмнэлттэй  барилга барих төсөлд ногоон зээл олгосон юм.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт нэвтрүүлж, монгол англи хэлээр хичээл нь явагддаг тус сургууль сурагчид, багш ажилтнуудынхаа тав тухтай, сурч ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ногоон технологи ашиглан байгальд ээлтэй спорт заал болон урлагийн төвтэй, эрчим хүчний хэмнэлттэй 8000м2 талбай бүхий цоо шинэ сургууль барих төслийг хэрэгжүүлж буй.

Барилгын материалын чанар хэрэв муу бол  дээвэр, хана, хаалга, цонх, шалаараа дулаан ихээр алдаж, хүйтний улиралд эрчим хүч их зарцуулж, хүлэмжийн хийн ялгарал ихсэхэд үлэмж нөлөөлдөг сөрөг талтай. Харин тус сургууль нь сайн чанарын дулаалгын материал ашиглан сургуулиа барьж, дулаан алдалтыг бууруулах стандартад нийцсэн цонх, хаалга, шилэн фасад, дээвэр, шал, фасадны дулаан тусгаарлагч, халаалтын систем, агаар сэлгэлтийн систем, лед гэрэл болон нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч рүү хувиргах нарны PV хавтан суурилуулж байгаа юм. Энэ талаар “Орхон ХаСү” дунд сургуулийн захирал Л.Баянжаргал “Байгальд ээлтэй дулаалгын материал ашигласнаар сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдээд зогсохгүй эрчим хүчний хэрэглээг 30 хувь бууруулах боломжтой” хэмээн онцоллоо.

Ингэснээр анхны хөрөнгө оруулалтаа эхний зургаан жилдээ нөхөх боломжтой болж, нүүрсхүчлийн хийг жилд 34 хувиар буюу 197,2 тонноор бууруулж чадах юм. Энэхүү үнэлгээг ХААН Банктай хамтран ажилладаг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх баг үнэ төлбөргүй гаргасан болно.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж