Цахим мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа нар холбогдсон уу?

Цахим мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа нар холбогдсон уу?

Цахим мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа нар холбогдсон уу?

Цагдаагийн байгууллагаас "Pokerrrr2" аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом ажиллуулж, иргэдийг татан оролцуулж, их хэмжээний ашиг олсон этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлжээ. Цахим мөрийтэй тоглоомыг  З, С, Т гэгч этгээдүүд зохион байгуулж, иргэдийг хохироож хууль бусаар олсон мөнгөөрөө өндөр үнэтэй хаус, орон сууц, жийп маркийн автомашин худалдаж байсан нь тогтоогдсон байна. Тэд хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор хуулийн байгууллагын нэр бүхий хурандаа цолтой албан тушаалтантай хамтарч цахим мөрийтэй тоглоом ажиллуулдаг байсан байна. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын хурандаа Б нь цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд оролцож их хэмжээний мөнгө шан, харамж, хахууль хэлбэрээр авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Цагдаагийн байгууллагын ажилтан оролцсон учраас энэхүү хэргийг нууцалж байгаа ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цахим орчинд гадаад улсын төлбөртэй сайт болох Pokerrrr2 аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээр нь хохироож байгаа явдлууд гарсаар байгаа билээ.

Т.ОД   

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.216.133

хурандаа болох гэж дээдэхдээ хэдийг өгсөн бол.

Avatar

Зочин 2023-11-02 202.126.89.148

Том цолтой нөхөд ер нь л буруу тал руугаа эргэдэг. Хурандаа нарыг мөшгөвөл их бузар бултайна шүү

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.14

Medeejshde

Avatar

Зочин 2023-11-02 66.181.189.214

Үйлийн үр нь хэцүү дээ. Одоо ч яахав төрийн нэрээр донгодож л бна. ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫГ ТАМ БОЛГОЖ АШИГ ОЛНО ГЭДЭГ ХЭЦҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.161.90

er in bol ene hulgai luiwar awilgal ene ter chin bnsh dee ard in zaawal tsagdaa holbootoi bdag uugaasaa manai tsagdaa turiinhun bol bohir tsagdaa bohirdson turiin albaniihan bgaa

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.191.201

Эрийн муу цагдаа гэдэг байхаа. Цагдаагийн сургуульд сурлага, босго оноо ер хамаагүй, ороё гэсэн хэрэгтэн ч орж болно. Цагдаа хууль хүчнийхэний босго оноог нэмэгдүүлмээр юм.

Avatar

Өндөрхангай 2023-11-02 66.181.190.41

НЯМОЧИР ГЭЖ ТОГЛООМЧИН ЦАГДААГИЙН ДАРГА БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.183.49

Монголд ер нь Цагдаа оролцоогүй зохион байгуулаагүй, хаацайлаагүй гэмт хэрэг гэж байдагиймуу ?! Халагдсан, халагдаагүй цагдаа нар хаа л хаа гэмт хэрэгт гар дүрж, нэр холбогдож явах юм даа !!!

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-11-02 66.181.161.214

Нөгөө Бөхбат хурандаа юу боллоо шагнуулсан уу энэ цагдаа нар оролцохгүй хэрэг гэж алга аа

Avatar

Нэргүй 2023-11-02 178.115.71.31

tsagdaa heregt holbogdson tul heregiig nuutslaj gene vv!!! balai ym beee kkk, ingej uursuduu fawuu bdal plgoh esgbi shvde

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.217.114

Манай цагдаа мангас шүү.

Avatar

З 2023-11-02 202.126.89.2

ЦАГДАА ОРОЛЦСОН БОЛОХООР НУУЦАЛСАН?
ХЭРЭГ ХААГДАХ НЬ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж