Цахим мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа нар холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

Цахим мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа нар холбогдсон уу?

Цахим мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа нар холбогдсон уу?

Цагдаагийн байгууллагаас "Pokerrrr2" аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом ажиллуулж, иргэдийг татан оролцуулж, их хэмжээний ашиг олсон этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлжээ. Цахим мөрийтэй тоглоомыг  З, С, Т гэгч этгээдүүд зохион байгуулж, иргэдийг хохироож хууль бусаар олсон мөнгөөрөө өндөр үнэтэй хаус, орон сууц, жийп маркийн автомашин худалдаж байсан нь тогтоогдсон байна. Тэд хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор хуулийн байгууллагын нэр бүхий хурандаа цолтой албан тушаалтантай хамтарч цахим мөрийтэй тоглоом ажиллуулдаг байсан байна. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын хурандаа Б нь цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд оролцож их хэмжээний мөнгө шан, харамж, хахууль хэлбэрээр авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Цагдаагийн байгууллагын ажилтан оролцсон учраас энэхүү хэргийг нууцалж байгаа ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цахим орчинд гадаад улсын төлбөртэй сайт болох Pokerrrr2 аппликейшн ашиглан хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээр нь хохироож байгаа явдлууд гарсаар байгаа билээ.

Т.ОД   

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж