Лаос улсын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад Монголд айлчилж байна

Лаос улсын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад Монголд айлчилж байна

Лаос улсын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад Монголд айлчилж байна
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Лаосын Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад-ыг хүндэт харуулын хамт Батлан хамгаалах яаманд хүндэтгэн угтан авч, албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээгээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.
Албан ёсны айлчлалын хүрээнд Лаосын Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд зочлон, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж