"Blackpink" хамтлагийн гишүүн Лиза энэ оны есдүгээр сард Парис дахь "Crazy Horse" цэнгээний газарт хагас нүцгэн үзүүлбэр үзүүлсэн нь багагүй шуугиан тарьсан. Тэгвэл энэ үзүүлбэртэй холбоотой маргаан Хятадын цахим сүлжээнд дэгдсэнээр Лизагийн "Weibo" хаяг хаагджээ.
Тодруулбал, "Хууль, дүрэм журам болон платформын дүрмийг зөрчсөн тухай гомдол хүлээн авсан тул энэ хаяганд цаашид хандах боломжгүй" гэсэн алдаа заасан байна. Чухам ямар гомдол ирсэн нь тодорхойгүй ч Хятадын вэб компаниуд цензурын дүрмийг зөрчсөн эсвэл хэт их маргаан үүсгэдэг хуудсуудыг байнга түдгэлзүүлж, устгадаг.
Хамтлагийн бусад гишүүний "Weibo" хаяг идэвхтэй хэвээр байна.
Дашрамд дурдахад, хамтлагийн "YG" энтертайнменттай байгуулсан долоон жилийн гэрээ саяхан дуусгавар болсон. Хамтлагаас ганцхан "Rosé" л гэрээ үргэлжлүүлэн сунгана гэх мэдээлэл гарчээ. Гэхдээ гишүүдтэй хийх хэлэлцээр үргэлжилсээр байгаа тул ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэж энтертайнментаас мэдэгджээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ