Ипотекийн санхүүжилтийг Улаанбаатар хотод бууруулж, хөдөөд нэмэгдүүлнэ

Ипотекийн санхүүжилтийг Улаанбаатар хотод бууруулж, хөдөөд нэмэгдүүлнэ

Ипотекийн санхүүжилтийг Улаанбаатар хотод бууруулж, хөдөөд нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотод өндөр, өндөр орон сууцууд сүндэрлэн босч байгаа ч хүчирч авдаг нь тоотой болсон.

Засгийн газраас ипотекийн хүүг бууруулж, 6 хувь болгосон ч хамрагдах иргэд цөөн болсон нь нэгдүгээрт, ипотекийн олдоц муу, хоёрт, банкны шалгуур өндөр, гуравт байрны үнэ өссөн зэрэг нь нөлөөлж байгааг эдийн засагчид сануулдаг.

Улаанбаатар хотод 2015 онд орон сууцны 1м2-ын үнэ дээд тал нь 3.5 сая, дундаж нь 1.8 сая, хамгийн хямд нь 1 сая төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 1м2 байр дээд үнэ 6000 ам.доллар бол хамгийн хямд нь 3.5 сая төгрөг болж, өсөөд буй. Тиймээс ч байртай болохыг хүссэн залуус хөдөлмөр эрхлэхээр харийн орныг зорьсоор байгаа.

Уг нь байртай болохыг хүссэн иргэд хэдэн зуугаараа бий. Зөвхөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдье гэвэл гэр хорооллын 228 мянган өрхийг ипотект хамруулах шаардлага байгаа. Харамсалтай нь,  ипотекийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нь эргээд байрны үнэ хөөрөгдөх эрсдэлтэй тул эргэн төлөлтөөр орж ирсэн эх үүсвэрээр л эрэлтийг торгоож ирсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Ирэх онд ч дээрх жишгээр ипотекийн санхүүжилтийг аргацаах нь ээ. Дээр нь Засгийн газар ипотекийн зээлийн 60 хувийг орон нутагт, 40 хувийг Улаанбаатарт олгох бодлого барих нь.

Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарлаж байгаагаар бол ирэх онд төв банкнаас гаргах ипотекийн зээлийн санхүүжилт 360 тэрбум төгрөг дотор л эргэлдэх болж буй.

Хэрвээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэвэл төв банк нэмэлт эх үүсвэр гаргах шаардлагатай болно. Төв банк ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэвэл төгрөг хэвлэхээс аргагүй. Гэтэл ирэх оны төсвийн алдагдал өндөр буюу 3 их наяд руу дөхөж буй. Ийм үед төв банк төгрөг хэвлэн, ипотек рүү хийвэл элс рүү ус хийсэнтэй адил зүйл болох тул эргэн төлөлтөөр орж ирж буй эх үүсвэрээр  зээл хүссэн иргэдийн эрэлтийг хангахаас өөр сонголтгүй аж. Харин энэхүү эх үүсвэр нь хэдэн хүнд ипотекийн зээл олгоход хүрэлцэх вэ? .

Монголбанк болон арилжааны банкууд 2023 оны аравдугаар сарын 23-ний өдрийн байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ.

Үүнээс Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд, орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгосон юм байна. 2022 оны мөн үед 532.4 тэрбум төгрөгийн зээлийг 5895 өрхөд олгосон бөгөөд үүнээс Улаанбаатарт 436.4 тэрбум төгрөгийн зээлийг 4422 өрхөд, орон нутагт 96.0 тэрбум төгрөгийн зээлийг 1473 өрхөд олгожээ. Тодруулж хэлбэл, энэ онд ипотекийн зээл олголт Улаанбаатарт 37.7 тэрбум төгрөгөөр буурсан бол орон нутагт олгосон зээл 57.3 тэрбум төгрөгөөр өссөн дүр зураг бууж буй юм. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” арга хэмжээний хүрээнд гарч буй өөрчлөлт гэж хэлж болно. Нэг ёсны ирэх жил олгогдох ипотекийн зээлийн дийлэнх хувь орон нутгийг чиглэнэ гэсэн үг. Энэ нь нийслэлчүүдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах боломж улам хумигдаж байна гэж ойлгож болох юм.  Засгийн газраас ирэх онд ипотекийн зээлийн 60 хувийг орон нутаг руу, 40 хувийг Улаанбаатарт хуваарилах бодлого барих болсон нь эх үүсвэрийг улам хумихад хүргээд байгаа юм. Хэрэв энэ бодлого хэрэгжвэл нийслэлийн гэр хорооллын 228 мянган өрхийн янданг буулгах бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулах болж буй.

Уг нь Олон улсын валютын сангаас 2017 оноос эхлэн ипотекийн зээл олголтыг төв банк хариуцах бус Засгийн газар өөр дээрээ авах шаардлагатай гэсэн зөвлөмж өгч ирсэн байдаг. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл дээрх зөвлөмжийг хэрэгжүүлээгүй нь эргээд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжгүй, хязгаарлагдмал нөхцөл байдалд хүргээд байна.

УИХ-аас өнгөрсөн онд Олон улсын валютын сангаас өгсөн дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах даалгаврыг Засгийн газарт өгсөн ч мөн л талаар болсон. Хэрэгжүүлээгүй  шалтгаанаа Сангийн сайд болон Барилга хот байгуулалтын сайд нар “Засгийн газар агентлаг байгуулж байж, ипотекийн зээлийг өөр дээрээ шилжүүлж авахаас өөр арга байхгүй байгаа. Дэд бүтэц алга” гэдэг тайлбар хийж буй.

Засгийн газар ипотекийн зээл олголтыг төв банкнаас шилжүүлж авахын тулд Үндэсний ипотекийн корпораци байгуулна.

Монгол Улс нь 2013 оноос эхлэн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд 3.6 их наяд төгрөгийг гаргасан бөгөөд жилд эргэн төлөлтөөр 360 орчим тэрбум төгрөг зээлдэгч нараас орж ирдэг. Түүнийгээ төв банк ипотекийн зээлийн эх үүсвэр болгон буцаан гаргаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-11-02 66.181.161.174

Зөв. одоо л зөв юм ярьж эхэлж байна. Монголын барилгын том групп компаниуд аймгийн төв сумуудад сайхан чанартай барилга барьвалмалчдаас эхлээд авах хүн олон байна. Жишээ нь Хэнтий хотоос ойрхон тэгээд зүүн бүсийн төв замын хжууд халаалт дулаан усны шугам нь орсон байрлал сайтай газар байжил байна. Ирээд сайхан байр браиад өгвөл сайн л байна.

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.26

Энд тэндгүй орчны тохижилтгүй, зам талбайгүй, өндөр үнэтэй хотхон нэртэй 2- 3 байшингууд баригдаж, хотын стандарт ч байхгүй, чанргүй барилгын бөөгнөрөл үүсгэж байгаад хотын удирдлагууд дүгнэлт хийх цаг нь болсон юм бишүү

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.26

Байрны 1м2 ын дундаж үгийг бодитоор тооцож жишиг үнийг улсаас тогтоохгүй байгаа нь сонин байна. Мөн гэр хорооллуудад улсын барилгын компаниудаар нийтийн 2 өрөө орон сууцуудыг хорооллоор барьж иргэдээ оруулбал утаа арилж, замын сүлжээ сайжирч, орчны талбайтай хямд байранд орж амьдрах болно. Энэ дарга нар иймхэн юмыг ойлгохгүй мөнч олон жил болж, иргэдийн амьдрал улам бүр муудсаар байна.

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.182.20

Irgedee saixan amidraasai gesen erx barigchid l lav bish gedeg ni todorxoi.

Avatar

УБ-ын уугуул 2023-11-02 2.27.103.38

Одоо УБ хотод, ялангуяа хотын төвд өндөр цементэн овоо арзайтал нь шавааралдуулахыг хориглох цаг болсон. Хөдөөнөөс шилжиж ирдэгийг зогсоож, хөдөөнөөс ирж, энд тэндгүй газар орон бузарлаж, замбараагүй шавсан айлуудыг хотоос нүүлгэж гаргах нь зөв.

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

^ Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 202.9.40.146

ТӨР БОДЛОГООРОО НИЙТИЙН ОРОН СУУЦ БАРЬЖ ИРГЭДЭЭ ОРОН СУУЦЖУУЛААЧ ЭЭ. ХУВИЙНХАН ХЭЗЭЭ Ч ХЯМД БАЙР ЗАРАХГҮЙ. БУЯНТ УАХХ ХОРООЛОЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН. БАРИЛГАЖУУЛЖ БАЙЖ Л ХОТЫН УТАА БУУРНА

Avatar

Нэргүй 2023-11-02 202.55.191.130

насаараа зээл төлж тэнгэр дээр байртай болох хэрэг алга. өөрийн газар дээрээ байрны айлаас дутахгүй амьдрах өргөн боломж байна. банкны ашиг орлогын төлөө ажиллаж амьдрах хэрэггүй шүү, залуус аа.

Avatar

zochin 2023-11-02 43.228.129.139

угаасаа галзуу үнэтэй байгаашдээ хаха

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

TNILTSI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.243

Байрны үнэ улам л өснө

Намхан , тэгээд зогсоолтой гэвэл кв үнэ талийна

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

SEKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

MANSYYRTLAA SEKSDN80955877

Avatar

ИРгэн 2023-11-02 202.21.104.2

Яагаад ийм зүүлэг юмнуудыг чухал местэн дээр тавьдаг юм бээ? Ипотекийн зээлийн санхүүжилт нь одоо хүртэл системтэй тогтолцоо болсонгүй. Банкууд ерөөсөө ажил хийхгүй байна. Эх үүсвэр гаргахгүй байна. Зүгээр сууж байгаад дамжуулан зээлдээд мөнгө хүүлээл сууж бн. Санхүүгийн зах зээлд ямарч өрсөлдөөн алга. Монополь. Монгол банк нь эргүүтцэн. ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж