Баллон д’Ор: Месси, Роналдогийн ноёрхлыг хэн үргэлжлүүлэх вэ?

Баллон д’Ор: Месси, Роналдогийн ноёрхлыг хэн үргэлжлүүлэх вэ?

Баллон д’Ор: Месси, Роналдогийн ноёрхлыг хэн үргэлжлүүлэх вэ?

Лионель Месси найм дахь алтан бөмбөгөө хүртэж, уулын оройд ганцаараа сандайлан суув. Түүний доохон талд таван алтан бөмбөгтэй Кристиано Роналдо бий. Тэгвэл дээрх хоёр эрхмийн алтан бөмбөгийн эрин үе энэ жилээр дуусч байна гэх хилсдэхгүй. Месси Америкийг зорьж, Роналдо Саудын Арабд төвхнөөд амжсан учир залуучуудын санаа амрах шиг. Роналдо, Мессигийн эрин үед олон гайхалтай тамирчид тэдний амжилт, нэр хүнд, сүүдэрт дарагдсаар алтан бөмбөг хүртэж чадалгүй зодог тайлсан. Харин одоо нэг үеийн авьяаслаг залуучуудад сайхан боломж гарч ирэв. Тэгвэл ирэх жилээс эхлэн хэн алтан бөмбөгийн гол фаворитоор яригдах вэ?

Эхний хүн бол энэ жил гайхалтай байгаа англи хагас хамгаалагч Жуд Беллинхем. Реал Мадридад гайхалтай улирлыг өнгөрүүлж буй тэрбээр энэ улирал 13 тоглолтод 13 гоол оруулж, Роналдог санаж бэтгэрч буй цагаануудын фанатуудын сэтгэлийг тайтгаруулж буй.

Түүний араас Килиан Мбаппег ярих нь зүйтэй. 23 насандаа Францын шигшээг хоёр удаа дэлхийн аваргын финалд хөтөлж, алтан бөмбөг хүртэх болзлоо урьдчилан биелүүлсэн ч шагнал нь алга. Мэдээж клуб, лигийнх нь өрсөлдөөн гол нөлөө үзүүлэх шиг. Магадгүй ПСЖ-ийг орхиж, Англи, Испанийг зорьвол хүртэх магадлал нь өсөх биз.

Месси, Роналдогийн эрин үеийн хамгийн сүүлийн хохирогч нь Эрлин Холанд. Англи, Европыг эзэгнэсэн норвеги хүү Месси байгаагүй бол энэ жил алтан бөмбөг авах байлаа. Гэвч алтан дагинатай Месси түүний дээр залрав. Гэхдээ түүнд нас бий. Тэр дөнгөж 23 настай гэдгийг мартах хэрэггүй.

Зүүнээс Жуд Беллинхэм, Килиан Мбаппе, Эрлин Холанд

Холандын багийн хамтрагч Фил Фоден ч алтан бөмбөгт ойрхон залуу. Стокпортын Иньеста Пепийн удирдлага дор, Кевин де Брюйнегийн хажууд ихийг суралцаж байгаа. Энэ жил Манчестер Сити амжилтын буухиагаа үргэлжлүүлж, Английн шигшээ Европын аваргад түрүүлбэл Фоден алтан бөмбөгийн айргийн тавд зүтгэх боломжтой.

Мэдээж алтан бөмбөг ярьж байгаа учир Барселона клубынхныг мартаж үл болно. Ялангуяа Гави гэх 19 настай хүү энэ ярианд орох эрхтэй. Энэ жил биш юм аа гэхэд ирэх жилүүдэд алтан бөмбөгийн гол өрсөлдөгч байна. Тэрбээр 2028 онд дөнгөж 24 нас хүрнэ гэж бодохоор ямар залуугаасаа тодорсон бэ гэдэг нь харагдана. Тэгвэл Неймарын дутууг нутгийн дүү нь болох Винисиус Жуниор гүйцээх магадлалтай. Испанид ирсэн хойно нэг хэсэг учраа олоогүй Винисиус одоо бол эзэн хааны багийн гол хүн болжээ. Реалын гол хүн гэдэг утгаараа алтан бөмбөгт ойр яригдах учиртай. Бразилчууд ч Какагаас хойш алтан бөмбөг хүртэлгүй олон жил өнгөрчээ.

Дээрх залуусаас гадна Хулиан Алварез, Букайао Сака, Харри Кэйн, Мохаммед Салах, Родри, Жамал Мусиала, Сон Хын Мин тэргүүтэй тоглогчид ирэх жилүүдээс алтан бөмбөгт яригдах нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

W ?

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

OST.

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

atg ?

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

gy ?

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

– ##;

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

– zalni gaytei xolboj, xy/zantai. gdni;

Avatar

y; 2023-11-02 216.38.195.74

$C

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж