“Тайванийн нэрт хөгжмийн ухааны доктор Монгол Улсын филармонийн тайзнаа гайхалтай тоглолт үзүүллээ”

“Тайванийн нэрт хөгжмийн ухааны доктор Монгол Улсын филармонийн тайзнаа гайхалтай тоглолт үзүүллээ”

“Тайванийн нэрт хөгжмийн ухааны доктор Монгол Улсын филармонийн тайзнаа гайхалтай тоглолт үзүүллээ”

2023 оны арванэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулга, Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран Тайванийн нэрт маримба артист, профессор, хөгжмийн ухааны доктор Вэйчен Лин, "Тайваний үндэсний симфони найрал хөгжим"-ийн цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца (Nathan Soto Piazza) нарыг Монголд урьж, Монголын хамгийн том концертийн танхим болох Улсын Филармонид Монгол Улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулгатай хамтран “Найруулга 2022-2023” шинэ уран бүтээлийн тоглолт зохион байгуулсан бөгөөд үүгээрээ монголчуудын анхаарлыг ихэд татаад байна.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Энэ жил тус төлөөлөгчийн газар нь Тайваний уран бүтээлчдийг Монголд ирж туршлага солилцоход ихээхэн дэмжлэг, хөрөнгө, хүч зарцуулсан билээ. Энэ оны 5-р сард Монгол Улсад зохиогдсон “Улаанбаатарын Олон улсын медиа урлагийн наадам”-д Тайваний куратор Жэйсон Чиу болон Тайваний 9 уран бүтээлчийг урьж оролцуулсан бөгөөд 7-р сард “Lost Rivers-Sound Motion Vision-10 Day Lab олон улсын хөтөлбөр”-т Тайваний олон улсын хэмжээний уран бүтээлч Шу Ли Чаныг урьж оролцуулсан. Мөн 10-р сард Тайваний цохивор хөгжимчин, профессор Вэйчен Линг Монгол улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулгатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлсэн. Үүгээрээ бид Тайвань Монголын урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, хоёр талын уран бүтээлчдийг олон улсын тавцанд таниулж, илүү өндөр амжилт гаргахыг хүсч байна” гэв.

Мөн тус Төлөөлөгчийн газар уг арга хэмжээнд Монголд ажиллаж, аж төрж буй Тайвань иргэдийг урьж оролцуулсан бөгөөд тус тоглолтыг үзэхээр хүрэлцэн ирсэн тайваньчууд Монголд Тайванийн уран бүтээлчдийн уран бүтээлийг үзэж сонирхсондоо маш их баяртай буйгаа илэрхийлж, профессор Вэйчен Лин болон Монгол улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулгатай гэрэл зураг татуулсан байна.

Тайванийн цохивор хөгжимчин, профессор Вэйчен Лин нь маримба артист бөгөөд орчин үеийн хөгжим, танхимын хөгжим, найрал хөгжмийн тимпани болон цохивор хөгжим ч тоглодог бөгөөд тэрээр 2010-2011 онд Тайваний үндэсний симфони найрал хөгжимд тимпанист, АНУ-ын Олон Улсын Цохивор Хөгжмийн Чуулгын (PAS) гишүүнээр сонгогдож байсан ба одоогоор Тайваний Chiayi Үндэсний Их Сургуулийн Хөгжмийн тэнхимд цохивор хөгжмийн профессороор ажиллаж байна. Мөн 2018 оноос эхлэн Америкийн цохивор хөгжимчин, профессор Lynn Vartan-тай Duo Lin-Lynn гэх цохивор хөгжмийн дуэтийг байгуулсан ба дэлхийг тойрон аялан тоглолтоо хийжээ.

Тайванийн нэрт маримба артист Вэйчен Лин, "Тайваний үндэсний симфони найрал хөгжим"-ийн цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца (Nathan Soto Piazza) нар Монгол улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулгатай хамтран тоглосон “Найруулга 2022-2023” тоглолтын постер зураг. Мөн тус постер зураг дээр Тайвань болон Монгол Улсын төрийн далбааг тусгаж өгчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө гэр бүлийн хамт Тайваний нэрт маримба артист Вэйчен Лин, "Тайваний үндэсний симфони найрал хөгжим"-ийн цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца (Nathan Soto Piazza)  нар Монгол улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулгатай хамт гэрэл зураг татуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайваний нэрт маримба артист, цохивор хөгжимчин, профессор Вэйчен Лин үзүүлбэр үзүүлж буй нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө гэр бүлийн хамт Монгол улсад ажилж амьдардаг Тайваньчуудын хамт гэрэл зураг татуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-02 66.181.161.4

маш гоё

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.191.201

Филармони тоглолтоо эртхэн хийдэг болмоор байна. 19 цаг хэтэрхий орой байна.

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 43.242.242.59

Сайхан харилцаатай нэг нэгэндээ айлчилсан найрамдалтай байх нь бидэнд хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж