Солонготын даваагаар автомашин зорчих боломжгүй болжээ

Солонготын даваагаар автомашин зорчих боломжгүй болжээ

Солонготын даваагаар автомашин зорчих боломжгүй болжээ
Завхан аймгийн Солонготын даваа өнөө өглөөний 08:00-09:00 цагийн байдлаар цас орсны улмаас халтиргаа гулгаа ихтэй байна гэдгийг албаныхан мэдээллээ. Улмаар тус замд автомашин зорчих боломжгүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж, замын цасыг хусч, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт есөн автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан байна.
Мөн Завхан АЗЗА" ТӨХК-аас үзлэг шалгалтыг тогтмол хийн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр шороо асгах, давс цацах ажлуудыг хийж байгаа аж.
Мөн Завхан- Улаанбаатар чиглэлд зорчиж байсан ачаа тээврийн хоёр автомашин Солонготын даваа өгсөх замд саатсаныг гаргах, тээврийн хэрэгсэл саадгүй явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өгч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

! Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж