Хэн ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч болох вэ?

Хэн ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч болох вэ?

Хэн ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч болох вэ?

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх оны гуравдугаар сард болно. Өдгөө 71 настай Владимир Путин Орос улсыг 24 жил удирджээ. Украины дайнаас хойш олон нийтийн дунд түүний нэр хүнд унаснаас гадна эрүүл мэндийнх нь тухай цуу яриа ч хөврөх болсон. Тэгвэл энэ удаад Путин биш бол хэн Оросын ерөнхийлөгч болох боломжтойг "АР" агентлаг тоймложээ.

Боломжит нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд Дмитрий Медведев бичигдэж байна.

Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан туршлагатай Медведевийг Путины дараагийн хүн гэж олон нийт үздэг. Тэрбээр 2008-2012 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаад, 2020 он хүртэл ерөнхий сайдын алба хашсан. Өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашиж байна. Украин дахь дайн эхэлснээс хойш Медведев барууныхныг илт буруушаасан мэдэгдлүүд гаргаснаар нэр хүндээ огцом өсгөжээ.

Тула мужийн амбан захирагч Алексей Дюмин олны нүдэнд төдийлөн ил байдаггүй ч Путинтэй ойр дотно харилцаатай нэгэн. Тэрбээр Путины бие хамгаалагчаар ажиллаж байсан гэдгээрээ алдартай бөгөөд ерөнхийлөгчийг баавгайгаас аварсан гэх цуу яриа ч байдаг. ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэх үед Дюмин Цэргийн тагнуулын газрын тусгай хүчнийг удирдаж байжээ.

Оросын ерөнхийлөгчийн сонгуульд харагдах байдал чухал нөлөөлдөг бол Сергей Собянин хүчтэй өрсөлдөгчид тооцогдоно. 2010 оноос хойш Москва хотын захирагчаар ажиллаж буй тэрбээр нийслэл хотод гайхалтай өөрчлөлтүүдийг авчирчээ. Түүний албан тушаалын хугацаанд нийслэлд амралт зугаалгын шинэ бүсүүд, явган хүний зам талбай, спорт байгууламж гэх мэт зүйлс олноор нэмэгдэж, цэцэглэн хөгжсөн. Хуучирч муудсан тролейбуснуудыг цахилгаан автобусаар сольж, шинэ төмөр замын шугам тавьсан хотын түгжрэлийг багасгасан байна.

ОХУ-ын ерөнхий сайдын албан тушаалыг 2020 оноос хойш хашиж буй Михаил Мишустин олны анхааралд төдийлөн өртөөд байдаггүй. Гэвч түүнд нэг л чухал давуу тал бий. Тодруулбал, Путин сонгуулийн өмнө нас барах юм уу үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл Мишустин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд томилогдох юм. Путин ч бас энэ замналаар ерөнхийлөгч болжээ. Гэхдээ Мишустины хувь хүний зан чанар нь технократ төрлийн хүн юм. Түүний ерөнхий сайдын ажлыг олон нийт 70 хувьтай үнэлсэн байдаг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгч Николай Патрушев олон талаараа Путинтэй төстэй. Тэд Ленинград хотод 10 сарын зөрүүтэй төржээ. Мөн Путин 1999 онд ерөнхий сайд болсон бол Патрушев Холбооны аюулгүй байдлын албаны дарга болж байв. Патрушев түрэмгийллээс хэдхэн хоногийн өмнө Украины салан тусгаарласан бүс нутгуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан ч хожим нь дайныг хүчтэй дэмжигч болжээ.

Эх сурвалж: АР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.176.252

Жохар Дудаевын хэлсэн нэг айхтар үг байдаг, Googlе translet-аар хөрвүүлээд уншаарай:
«Если в России будет демократия, то не будет сегодняшней тоталитарной «Великой России».
Если сохранить Россию, то в ней никогда не будет демократии.
Если будет в России демократия (это будет чудо!), то Россия развалится. Завоеванные Россией, оставшиеся в ее составе все народы (в 1992 году) тоже разбегутся»!!!

Avatar

Нэргүй 2023-11-02 98.37.80.18

Navalnii

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-11-02 202.21.119.242

Нямбаатарыг ОХУ-ын БЭТ-өөр томил.

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

at trk

Avatar

WORKER ; CJ ? 2023-11-02 216.38.195.74

– T !

Avatar

Зочин 2023-11-02 139.5.219.177

Хар хэрээ…

Avatar

Зочин 2023-11-02 59.153.87.42

Алан хядаж, бусдын нутгийг эзэлж байвал хэн нь болсон ялгаагүй

Avatar

Нэргүй 2023-11-02 78.141.227.73

Өөр нэг фашист яргачин нь л гарч ирэх биз

Avatar

Зочин 2023-11-02 202.70.34.70

ямар чиг л байсан толгойндоо үстэй нөхөр болно. Николай 2 дугаар хаанаас тэгж ирээ биздээ. Николай үстэй, Ленин халзан, Сталин үстэй, Хрушёв халзан, Брежнев үстэй, Горбачёв халзан, Ельцин үстэй, Путин халзан… дараагийнх нь үстэй л байж таараа. кк

Avatar

зочин 2023-11-02 66.181.166.196

Хаха, тэгвэл Медведив, Собянин хоёрын нэг болох нь ээ

Avatar

Нэргүй 2023-11-02 103.57.94.31

yag unen ene chin labirynth

Avatar

Бадарч тахар 2023-11-02 66.181.188.222

Удахгүй Путин алагдана ! тэгээд Мишустин сонгууль болтол түр хугацааггаар төр барина ! Шоронгоос нөгөө Навалный гарч ирээд соггуульд ялаад ёрөнхийлөгч болно !

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2023-11-02 202.55.188.122

өнөө цагт Оросод хэнч Ек болсон бүгд ху.жаагын боолууд юм.

Avatar

Нэргүй 2023-11-02 59.153.114.177

Манай улс ямар вэ? Боолын боол болчихсон мэт санагдлаа.

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.160.126

Балай шахуу юмыг устгавал таарна

Avatar

Аль нь ч болсон адилхан мундаг хүмүүс 2023-11-02 66.181.190.157

Орос Эх орноо гэсэн Агуу их сэтгэл тэдэнд бүгдэд нь бий.

ОХУ-ын Ерөнхийлөгч хэн ч болсон юу ч өөрчлөгдөхгүй.

Өөрсдийгөө л хичээ өмбүүнүүдээ

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.183.49

Аль нь ч адилхан галзуурсан түрэмгийлэгчид !

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.116.136

Оросоор хэнээрхсэн харалган щёнок! Орост очиход чинь чамайг гөлөөг гэх оррс ч олдохгүй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж