Хэн ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч болох вэ?

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

Хэн ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч болох вэ?

Хэн ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч болох вэ?

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх оны гуравдугаар сард болно. Өдгөө 71 настай Владимир Путин Орос улсыг 24 жил удирджээ. Украины дайнаас хойш олон нийтийн дунд түүний нэр хүнд унаснаас гадна эрүүл мэндийнх нь тухай цуу яриа ч хөврөх болсон. Тэгвэл энэ удаад Путин биш бол хэн Оросын ерөнхийлөгч болох боломжтойг "АР" агентлаг тоймложээ.

Боломжит нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд Дмитрий Медведев бичигдэж байна.

Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан туршлагатай Медведевийг Путины дараагийн хүн гэж олон нийт үздэг. Тэрбээр 2008-2012 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаад, 2020 он хүртэл ерөнхий сайдын алба хашсан. Өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашиж байна. Украин дахь дайн эхэлснээс хойш Медведев барууныхныг илт буруушаасан мэдэгдлүүд гаргаснаар нэр хүндээ огцом өсгөжээ.

Тула мужийн амбан захирагч Алексей Дюмин олны нүдэнд төдийлөн ил байдаггүй ч Путинтэй ойр дотно харилцаатай нэгэн. Тэрбээр Путины бие хамгаалагчаар ажиллаж байсан гэдгээрээ алдартай бөгөөд ерөнхийлөгчийг баавгайгаас аварсан гэх цуу яриа ч байдаг. ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэх үед Дюмин Цэргийн тагнуулын газрын тусгай хүчнийг удирдаж байжээ.

Оросын ерөнхийлөгчийн сонгуульд харагдах байдал чухал нөлөөлдөг бол Сергей Собянин хүчтэй өрсөлдөгчид тооцогдоно. 2010 оноос хойш Москва хотын захирагчаар ажиллаж буй тэрбээр нийслэл хотод гайхалтай өөрчлөлтүүдийг авчирчээ. Түүний албан тушаалын хугацаанд нийслэлд амралт зугаалгын шинэ бүсүүд, явган хүний зам талбай, спорт байгууламж гэх мэт зүйлс олноор нэмэгдэж, цэцэглэн хөгжсөн. Хуучирч муудсан тролейбуснуудыг цахилгаан автобусаар сольж, шинэ төмөр замын шугам тавьсан хотын түгжрэлийг багасгасан байна.

ОХУ-ын ерөнхий сайдын албан тушаалыг 2020 оноос хойш хашиж буй Михаил Мишустин олны анхааралд төдийлөн өртөөд байдаггүй. Гэвч түүнд нэг л чухал давуу тал бий. Тодруулбал, Путин сонгуулийн өмнө нас барах юм уу үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл Мишустин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд томилогдох юм. Путин ч бас энэ замналаар ерөнхийлөгч болжээ. Гэхдээ Мишустины хувь хүний зан чанар нь технократ төрлийн хүн юм. Түүний ерөнхий сайдын ажлыг олон нийт 70 хувьтай үнэлсэн байдаг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгч Николай Патрушев олон талаараа Путинтэй төстэй. Тэд Ленинград хотод 10 сарын зөрүүтэй төржээ. Мөн Путин 1999 онд ерөнхий сайд болсон бол Патрушев Холбооны аюулгүй байдлын албаны дарга болж байв. Патрушев түрэмгийллээс хэдхэн хоногийн өмнө Украины салан тусгаарласан бүс нутгуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан ч хожим нь дайныг хүчтэй дэмжигч болжээ.

Эх сурвалж: АР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж