Дээд лигийн шинэ улирал 13 багтай эхлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

The League

Дээд лигийн шинэ улирал 13 багтай эхлэхээр боллоо

Дээд лигийн шинэ улирал 13 багтай эхлэхээр боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эрэгтэй 13 баг, эмэгтэй зургаан багтай эхлэхээр боллоо. Өнөөдөр/2023.11.02/ дээд лигт оролцох багууд хүсэлтээ баталгаажуулж дууссан аж. Ийнхүү оролцох эсэх нь эргэлзээтэй байсан өнгөрсөн жилийн аваргууд болох “Эрдэнэтийн Уурхайчид”, мөнгөн медальт “Тэнүүн-Өлзий Металл”, олон жилийн түүхт “BCH Гарьд”, тэсрэлт хийх нь тодорхой “IHC Apes”, залуучуудаар цус сэлбэсэн “Завхан Brothers” нар өрсөлдөхөөр болжээ. Мөн хөгжлийн лигт улирлыг эхлүүлж, улмаар маргааны үеэр дээш дэвшсэн “Сэлэнгэ Бодонгууд”, “Өмнөговь Ёлууд”, “Дархан Юнайтед”, “ШУТИС Шаркс”, “Монголианс”, “Улаанбаатар TLG” зэрэг дээд лигт улирлаа үргэлжлүүлэхээр болсон гэнэ.

Ийнхүү найман багтай эхэлнэ гэж байсан дээд лиг 13 багтай эхлэхээр боллоо.

Үндэсний дээд лигийн нээлт маргааш/2023.11.03/ “UG” аренад 16.00 цагаас эхэлнэ. Энэ жилийн онцлог нь нээлтийн үзүүлбэрийг дуучин “UKA” толилуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж