Газын зурвасыг харуулсан өндөр хандалттай зургийг AI-аар бүтээжээ

Газын зурвасыг харуулсан өндөр хандалттай зургийг AI-аар бүтээжээ

Газын зурвасыг харуулсан өндөр хандалттай зургийг AI-аар бүтээжээ

Газын зурвас дахь барилгын нуранги доороос хүүхдүүдийг аварч буй эрэгтэйн зураг өнгөрсөн сард цахим сүлжээнд нийтлэгдсэн. Зураг тэр даруйдаа олны хандалтыг ихээр авч, хүмүүс хэдэн арван мянган удаа шэйрлэжээ. "2023 оны аравдугаар сарын 27-ны шилдэг зураг" гэсэн тайлбартай уг зураг фэйсбүүкт 82 мянган удаа шэйрлэгдсэн байв.

Зураг аравдугаар сарын 21-нд инстаграм платформд "Халдагад өртсөн Газа", "Палестинчуудыг чөлөөл" гэсэн хаштагтайгаар тархсан. Тэр бүү хэл Франц дахь Хятадын Элчин сайдын яам хүртэл энэ зургийг өөрсдийнхөө хуудсанд хуваалцжээ. "Энэ зураг ирэх хэдэн арван жилийн турш барууныхныг илэрхийлнэ. Тэд уучлахгүй, мартахгүй. Энэ хүүхдүүд уур хилэн дүүрэн өсч томроно" гэж твиттерт хүмүүс жиргэсэн байв.

Гэвч шинжээчид уг зургийг бодит байдал биш хиймэл оюун ухаанаар эвлүүлсэн бүтээл гэж дүгнэв.

Тухайлбал, Калифорнийн их сургуулийн профессор Хэни Фарид "Энэ зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь гарцаагүй. Зураг дээр алдаатай зүйлс ч байна" гэжээ. Зурган дээрх гар хөл, хувцаснууд хоорондоо нийцэхгүй, ууссан гэх мэт алдаа дутагдал байгаа аж.

Үүнээс гадна нурангид дарагдсан Газын зурвасын бичлэгийг цахим сүлжээнд сая гаруй хүн үзжээ. 17 секунд үргэлжлэх уг бичлэгт эвдэрч сүйдсэн барилга байгууламж, түүхийн дурсгалт газруудыг "өмнө ба дараа" маягаар харуулжээ. Гэвч энэ нь Газын зурвас биш Сирид 10 жил үргэлжилсэн иргэний дайны үеийн дүр зураг байсныг мөн мэдээллээ. Бичлэгт нийт есөн цуврал гэрэл зураг оржээ. Эдгээрийг 2014-2016 онд Сирийн Алеппо хотын нэгэн рестораны эзэн фэйсбүүктээ нийтэлсэн нь тогтоогджээ. 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.176.63

bolioo chi mandahaa. hun chanar chin zulgaahgvi bnuu baruunii buunii nohoi bolohoos. chi yag odoogiin bdalaar 76gaas yalgarahgvi bn

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 108.147.197.56

ХАМАС-ын пропаганда ингээд захаасаа илчлэгдэж байгаа юм даа…

Avatar

Нэргүй 2023-11-02 38.42.106.107

Эдний, энэ нэг нар нь жаргачихсан нөхрийн олсон ‘гадаад’ мэдээ заримдаа ч тэвчээр барах юмаа. Украйны дайны өчнөөн худал мэдээг нүдээ ч цавчилгүй нийтэлдэг байж израйлын хядлагыг харуулсан ганц зурагийн худалыг дор нь илрүүлчихэв үү чи. Барууны мэдээ гэж энэ. ‘Үнэн’ болох ёстой худлыг шүлсээ үсчүүлэн орилолдоод байдаг.

Avatar

ХАХАХА 2023-11-02 103.212.117.249

ХАХА ЧИ САЙН УЙЛ ХАХА

Avatar

Зочин 2023-11-02 192.42.116.176

Аль нэг талыг барьсан ийм нийтлэл хийж яадаг байна аа! Дайн болж байгаа нь үнэн хүн үхэж байгаа нь үнэн, маш их харамсмаар 😢

Avatar

ХАХАХА 2023-11-02 103.212.117.249

ЧАМ ШИГ ҮХЭРНҮҮД МӨӨРӨӨД БАЙДАГ ЮМАА

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.182.103

ямар нь ч бай eр нь дайн дажинтай газар дүр зураг иймэрхүү л байгаашдээ мэдээж

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.184.32

baruunii tarhi ugaalt

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.161.141

hamas juud 2riin dain humel oyun uhaanaar hiij bgaa ym bna

Avatar

ХЭХЭ 2023-11-02 103.212.117.249

ҮХЭР МИНЬ БИТГИЙ МӨӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж