Газын зурвасыг харуулсан өндөр хандалттай зургийг AI-аар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

Газын зурвасыг харуулсан өндөр хандалттай зургийг AI-аар бүтээжээ

Газын зурвасыг харуулсан өндөр хандалттай зургийг AI-аар бүтээжээ

Газын зурвас дахь барилгын нуранги доороос хүүхдүүдийг аварч буй эрэгтэйн зураг өнгөрсөн сард цахим сүлжээнд нийтлэгдсэн. Зураг тэр даруйдаа олны хандалтыг ихээр авч, хүмүүс хэдэн арван мянган удаа шэйрлэжээ. "2023 оны аравдугаар сарын 27-ны шилдэг зураг" гэсэн тайлбартай уг зураг фэйсбүүкт 82 мянган удаа шэйрлэгдсэн байв.

Зураг аравдугаар сарын 21-нд инстаграм платформд "Халдагад өртсөн Газа", "Палестинчуудыг чөлөөл" гэсэн хаштагтайгаар тархсан. Тэр бүү хэл Франц дахь Хятадын Элчин сайдын яам хүртэл энэ зургийг өөрсдийнхөө хуудсанд хуваалцжээ. "Энэ зураг ирэх хэдэн арван жилийн турш барууныхныг илэрхийлнэ. Тэд уучлахгүй, мартахгүй. Энэ хүүхдүүд уур хилэн дүүрэн өсч томроно" гэж твиттерт хүмүүс жиргэсэн байв.

Гэвч шинжээчид уг зургийг бодит байдал биш хиймэл оюун ухаанаар эвлүүлсэн бүтээл гэж дүгнэв.

Тухайлбал, Калифорнийн их сургуулийн профессор Хэни Фарид "Энэ зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь гарцаагүй. Зураг дээр алдаатай зүйлс ч байна" гэжээ. Зурган дээрх гар хөл, хувцаснууд хоорондоо нийцэхгүй, ууссан гэх мэт алдаа дутагдал байгаа аж.

Үүнээс гадна нурангид дарагдсан Газын зурвасын бичлэгийг цахим сүлжээнд сая гаруй хүн үзжээ. 17 секунд үргэлжлэх уг бичлэгт эвдэрч сүйдсэн барилга байгууламж, түүхийн дурсгалт газруудыг "өмнө ба дараа" маягаар харуулжээ. Гэвч энэ нь Газын зурвас биш Сирид 10 жил үргэлжилсэн иргэний дайны үеийн дүр зураг байсныг мөн мэдээллээ. Бичлэгт нийт есөн цуврал гэрэл зураг оржээ. Эдгээрийг 2014-2016 онд Сирийн Алеппо хотын нэгэн рестораны эзэн фэйсбүүктээ нийтэлсэн нь тогтоогджээ. 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж