З.Энхболд, С.Баяр хоёрын шинэ дуэль!

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

З.Энхболд, С.Баяр хоёрын шинэ дуэль!

З.Энхболд, С.Баяр хоёрын шинэ дуэль!

УИХ-ын дарга асан З.Энхболд "spacetalk"-д оролцож, ирэх 2024 оны парламентын сонгуульд нэр дэвшихгүй, цаашид малчин болох бодолтой байгаагаа твиттерийнхэнд "хуучилжээ".  Экс спикерийн малчин болох тухай мөрөөдлийг нь Ерөнхий сайд С.Баяр үгүйсгэж, "Малчин бол мэргэжил. Нарийн мэргэжил. Тэрнээс фэйлдсэн улстөрч, бизнесмен аргаа барахдаа очдог ажил биш. Соц үед тэмцэлд унасан дарга нарыг нутаг заан, хөдөө очиж малчин бол хэмээн шийтгэдэг байв. Үүнээс үүдэн хөдөөний нэг хурал дээр "Малчин бид буруудаад, ямар нэгэн шийтгэл эдэлж байгаа улс юм аа даа, тийм үү, дарга аа" гэж асууж байсан" тухай нүүр номдоо жиргэсэн нь З.Энхболдыг дургүйг хүргэсэн бололтой. Өөрийнх нь тухай шүүмжлэлд эмзэг ханддаг З.Энхболд яаж дуугүй байх билээ, "Авлига аваад ялаа эдэлсэн Ерөнхий сайд миний ямар ажил хийхийг заах юм гэнэ дээ" гэж хариу барьжээ. Ямартай ч Х.Баттулгыг Ерөнхийлөгч, З.Энхболдыг "Ордны тайган" гэх хочтой явах үед С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбон шалгаж, хууль, шүүхээс ял шийтгэл оноож байсан.  Гэхдээ З.Энхболд ч өрөө нүүрсний хулгайн хэргээр ял шийтгэл авч магадгүй нөхцөл байдал үүссэн.

Түүнд холбогдох хэргийг АТГ шалгаад яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Түүнийг өнгөрсөн 2022 оны сүүлээс эхлэн АТГ шалгаж эхэлсэн юм. Ингэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутган шалгажээ. З.Энхболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр гарахыг нь хязгаарлах  арга хэмжээ авсан байдаг.

З.Энхболд УИХ-д байхдаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах М.Энхсайханы төслийг унагаж явсан. Мөн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь түүнийг шоронд хорьж өшөөгөө авсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.  Үндсэндээ "Тавантолгойг та бидэнд үлдээлээ" гэж популизм хийж явсны ард Х.Баттулга, З.Энхболд хоёр хамтарч хулгай хийж байсан шүүхээр батлагдах нь цаг хугацааны асуудал болов. Түүний улс төрөөс "тэтгэвэртээ" гарч, малчин болох гэсэн санаа нь нүүрсний хулгайн хэрэг нь шалгагдаж байгаатай холбоотой гэх хардлага ч бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж