Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг “4:11” мэдээллийн цагт Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ардчилсан намын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид зодож байгаа, эрүүдэн шүүж байгаа ялангуяа хорих ангийн албан тушаалтнуудыг бичлэгээр харсан байх. Энэ бол маш ноцтой асуудал. Ерөнхий сайд өөрөө шударга ёсны дуу хоолой болоод зогсч байхдаа эрүүдэн шүүхийг тэвчихгүй гэж байсан. Эрх баригч нар тэр асуудал дээр сонсгол хийхийг шаардаж байсан. Ерөнхий сайд энэ асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. Хууль зүйн сайдыг дуудаад үүрэг өгөх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн асуудал дээр сонсгол хийх ёстой. Хорих ангийн дарга нарыг оролцуулаад, албан тушаалтнуудыг орллцуулаад ярих ёстой. Хэзээ үйлдэгдсэн юм, Хэн нэгэн дээрээс захиалсан юм уу, үгүй юм уу. Энэ бүхэнд хариулт өгөх ярих ёстой.
Ерөнхий сайд гоё ганган юм ярих болохоор гарч ирээд ярьдаг. Хүний эрхийн зөрчил, өрийн асуудал, ард түмний амьдрал доройтолттой холбоотой асуудал, хэцүү асуудал болохоор зугтаачихдаг.
Ийм хариуцлаггүй байж болохгүй. Ерөнхий сайд та дуртай асуудлаараа сонсгол захиалж болдог юм билээ. Хүний эрхийн асуудал, Д.Мөнх-Эрдэнийн асуудал дээр та үүрэг чиглэл өгөөд сонсгол хийх ёстой.
Нөгөө талдаа УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдөө шаард. Д.Мөнх-Эрдэнийн оронд өөрсдийгөө тавиад үз. Та нараас хэн нэгнийг хорих ангид аваачаад дээрэлхээд зодоод байвал яах вэ. Өөр дээрээ бодоод үз, хүн л юм бол. УИХ, Засгийн газар хаа хаанаа хариуцлагатай хандах ётсой. Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх сайдаа бодвол гэмт хэрэг ярихгүй, хүний эрхийн мэдрэмжтэй байх болов уу гэж харж байна.
Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан сайд өчигдөр Засгийн газраас Онц байдлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэл хийлээ. Ноцтой асуудал. Онц байдал тогтооно гэдэг хуульгүй аашилна гэсэн үг.
Онц байдлыг та бүхэн ямар хуулиар явж байгааг мэдэж байгаа юу. 1991 оны хуулиар Онц байдал тогтоогоод Бүрэн эрхт төлөөлөгч томилоод явж байгаа шүү.
Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталсан. Ардчилсан Үндсэн хуулийг батлахаас өмнө мөрдөгдөж байсан социализмын үеийн хуулиар өнөөдөр Онц байдал тогтоогоод явж байгаа шүү. Онц байдал тогтоогоод иргэдийн асуудал шийдэгддэг, Монголд шударга ёс тогтдог бол тогтох байсан. “Эрдэнэт” дээр Онц байдал тогтоосон. “Эрдэнэт”-ийн ногдол ашиг, мөнгө иргэдийн гар дээр очих ёстой байсан, өнөөдөр байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр Онц байдал тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор иргэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авсан уу, аваагүй. Ийм учраас зарчимгүй улс төрөө болио. Засгийн газар энэ зарчимгүй байдлаа зогсоо.
Гуравт, Х.Нямбаатар бид хоёр хот удирдаж чадахгүй юм байна. Хот удирдах гэдэг хуульчийн ч ажил биш байж магадгүй.
Хууль зүйн яаман дээр сэлэм эргүүлж давхисан шигээ хотыг удирдана гэж байхгүй. Баахан хүнийг шроонд хийснээр хотын асуудал шийдэгдэхгүй. Ухаан зарах ёстой, бодлого гаргах ёстой, судалгаа хийх ёстой. Х.Нямбаатарын бодож, бодож оруулж ирсэн хууль нь 27 мянган төгрөгийн хураамж авах тухай. Долоо хоногийн дотор бодож боловсруулсан хууль нь. Долоо хоногийн дотор хууль судлаад, боловсруулаад асуудал шийддэг байсан байсан бол үе үеийн хотын дарга нар асуудлыг амархан шийдэх л байсан. Тийм юм байдаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Хүүхдээ сургуульд сургахын тулд маш олон хүн өнөөдөр хотын төв рүү явж байгаа. Бизнесээ эрхэлж, ажлаа залгуулахын тулд өдөрт хэдэн хүн хотын төв рүү орж ирдэг тооцоо судалгааг гаргасан уу. Тэр бүгдэд хураамж төлөөд сууж байх уу. Тооцоо судалгаа нь байна уу.
Хуулийн төслийг дээшээ харж сууж байгаад болосвруулдаггүй юм, цөөн хэдэн хүн өрөөндөө суулгачихаад хууль хийдэггүй юм.
Та нар өнөөдөр иргэдийнхээ амьдралыг хоосолчихоод, бизнес эрхлэгчдээ тоночихоод, Монголын эдийн засгийг сүйрүүлчихээд дээрээс нь хураамж авах тухай яаж амнаас чинь гарч чадаж байна аа. 27 мянгыг хураах тухай хууль чинь тонуул шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ