Папин: Миланд тоглох миний мөрөөдөл байсан

Папин: Миланд тоглох миний мөрөөдөл байсан

Папин: Миланд тоглох миний мөрөөдөл байсан

Энэ улирлын УЕФА Аваргуудын лигийн F хэсэгт ПСЖ, Дортмунд, Ас Милан, Ньюкасл Юнайтед багууд орсноор үхлийн хэсэг гэх болсон билээ. Тоглолтууд нь ч маш өрсөлдөөнтэй байгаа. Тэгвэл өмнөх тойрогт ПСЖ болон Милан багууд учраа таарсан бөгөөд тоглолт 3-1 гэсэн харьцаатай Парисын багийн давуу өндөрлөсөн. Тус тоглолтын өмнө цагтаа Милан багт тоглож явсан, 1991 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Жан-Пьер Папен дараах зүйлсийг ярьжээ.

ИТАЛИЙН АС МИЛАН БАГТ НЭГДЭЖ БАЙСАН ҮЕЭ ДУРСААЧ?

-Би Марсель багт гайхалтай зургаан жил тоглохдоо олон гоол оруулж олон цомд түрүүлсэн. Би тэнд сүүлийн тоглолтоо хийхдээ фанатуудтай мэндчилж тэдэнд Милан руу явж байгаагаа хэлсэн. Миний хувьд Марсель намайг хөлбөмбөгчин болгосон газар. Гэхдээ би Миланыг сонгосон. Яагаад гэвэл энэ миний мөрөөдөл байсан. Тухайн цаг үед Милан дэлхийн хамгийн хүчтэй баг байлаа. Энэ багт тоглох боломж олдох нь үнэхээр том аз завшаан.

Мөн түүнчлэн өөрийн шүтээн болох Марко Ван Бастентай хамтран тоглох нь аз тохиол байсан. Тухайн үеийн Миланд би бас Гуллит болон Марко Ван Бастен гэх дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал авсан гурван тоглогч байсан. Дэлхийн хамгийн хүчтэй баг.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧНИЙ ШАГНАЛЫГ ХҮРТЭЖ БАЙСАН ТАЛААРАА БИДЭНТЭЙ ХУВААЛЦААЧ? 

-Гэртээ байхад над руу олон улсын хөлбөмбөгийн холбооны албаны хүмүүс залгаж шагнал авахаар болсныг хэлсэн. Би тухайн үед надаар тоглож байна гэж бодоод утсаа тасалсан. Гэхдээ тэд таван минутын дараа залгаад эхнэртэй маань яриад энэ үнэн болохыг хэлсэн. Энэ шагнал насан туршид минь үргэлж хадгалагдан үлдэх болно. Тухайн үед би энэ шагналыг тийм ч их үнэ цэнтэй, энэ шагналыг хүртэхэд хэцүү гэж боддоггүй байсан.

ПСЖ БОЛОН МИЛАН БАГУУДЫН ТОГЛОЛТ ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ?

-Парисын баг Луис Энрике гэх сайн дасгалжуулагчийг энэ зун багтаа авсан. Харин "Улаан харууд"-ын гол анхаарах ёстой зүйл бол Мбаппег зогсоох явдал. Яагаад гэвэл тэр талбай дээрх бүх тоглогчдоос хүчтэй. Бидэнд Ньюкасл Юнайтед үзүүлсэн шиг тоглолт хэрэгтэй. Килиан бол алуурчин. Тэр тоглолтыг хоромхон зуур л өөрчилж чадах тоглогч. Рафаел Леао бол ижил ур чадвартай тоглогч ч тэр Мбаппег бодвол тогтвортой тоглолт үзүүлэх нь арай бага. Тэр тогтвортой тоглолт үзүүлэх хэрэгтэй.

Мбаппе дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг хүртэх хэрэгтэй. Гол асуудал нь гэвэл Францын лигт сайн тоглох нь Европын тавцанд тийм ч хангалттай зүйл биш. Доннарумма бол Европ дах шилдэг хаалгачдын нэг. Гэхдээ яагаад тэр зарим нэг чухал тоглолтуудад алдаа гаргаад байдгийг мэдэхгүй юм.

РОССОНЕРИЧУУДЫН БАГИЙН ЭЗЭН БЕРЛУСКОНИТОЙ АНХ УУЛЗАХАД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙСАН БЭ? 

-Би түүнтэй анх Анкорт уулзаж байсан. Тэр намайг онгоцны буудал дээрээс тоссон. Гэрт нь ороход төгөлдөр хуур дээр Францаар дуулж хүлээн авсан. Би дотроо "Би хаана хүрээд ирэв л гэж бодсон". Бид хамтдаа өдрийн цай уусан. Энэ үеэрээ надтай Францаар ярилцсан. Түүний Милан клуб жинхнээсээ өөр ертөнц байсан.

МИЛАНЫ ОДООГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ДЭХ НУТАГ НЭГТ ЖИРУГИЙН ТАЛААР?

-Би түүнтэй тогтмол холбоотой байдаг. Тэр Миланы талаар ярих болгондоо бие нь чичирдэг. Сүүлд  Женоатой тоглосон тоглолтынхоо талаар хүртэл ярьсан. Зөвхөн галзуу хүн л хаалгач хийх шийдвэр гаргаж, тэр хаалтыг амжилттай хийх байх. Гэхдээ тэр ер бусын мэргэжлийн тоглогч.

МИЛАНЫ ЗАЛУУ ТАМИРЧИН АДИЛ ЯСИНЫ ТАЛААР ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ?

-Би Бордод амьдардаг байсан болохоор түүнтэй ярилцсан юм. Би түүнд "Чи Италийн хөлбөмбөгт дасан зохицоход асуудалтай байна" гэж хэлсэн. Тэр хэрхэн хамгаалахыг мэдэхгүй. Зөвхөн довтолгооны ур чадвартай. Одоо харин тэр юунд асуудал байгааг мэдсэн. Италийн хөлбөмбөгт дасан зохицоход дасгалжуулагч Пиоли түүнд тусалсан.

Л.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж