"Тосонцэнгэл рүү онгоцоор шууд нисмээр байна"

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

"Тосонцэнгэл рүү онгоцоор шууд нисмээр байна"

"Тосонцэнгэл рүү онгоцоор шууд нисмээр байна"

УИХ-ын намрын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завханы Тосонцэнгэл дэх нисэх онгоцны буудлын шинэчлэл ямар шатанд байгааг тодруулав. Тэрбээр “Л.Халтар сайд салбарын сайдаар ажиллаж байхдаа Тосонцэнгэлийн нисэх онгоцны буудлыг засварлаж, Тосонцэнгэл болоод хойд аймаг, сумдын иргэдийг онгоцоор нисэх боломжийг хангана гэж төсвөөс 280 сая төгрөг авч, онгоцны буудлаа засварласан. Ирэх жил Тосонцэнгэл рүү шууд онгоц нисэх үү. Ганцхан, Завханыхан биш Увс, Архангайн иргэд энэ нислэгийг хүлээж байдаг.

Завхан аймагт хоёр удаа онгоц нисдэг. Энэ нислэгт аймаг дахь уул уурхайн ажилчид захиалга өгдөг учраас иргэдэд билет нь олддоггүй. УИХ-ын гишүүн надад ч мөн нислэг олддоггүй хүндрэлтэй байдаг. Тиймээс Завханы нислэг дээр С.Бямбацогт сайд хариулт өгөөч” гэсэн юм.

Түүний асуултын хариуд нь Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Улиастай руу онгоц нисч байгаа ч уул уурхайн ажилчид нисдэг учраас нислэг олдохгүй байна" гэдэгт бид анхааръя. Тосонцэнгэл руу шууд нисэх бололцоогүй. "МИАТ" компани ганцхан онгоцтой. Ганцхан онгоцоор есөн аймаг руу нислэг үйлдэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж