Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард батлаад байсан юм. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор 2023 оны төсвийн орлого буурч, төсөв алдагдалай болох нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн төсвийг тодотгох шаардлага үүсээд байгааг Засаг дарга Х.Нямбаатар хэллээ. Гэхдээ төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн 2023 оны төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байхаар тооцжээ.

Харин урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас 15.1 тэрбум төгрөг нийт 42.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Үүнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр, Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлыг санхүүжүүлнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “….Төсвийн тодотголоор тодорхойгүй байгаа орлогын эх үүсвэрийг тодорхойлно. Он дуусах дөхсөн учир шинээр ажил, арга хэмжээ төлөвлөхөөс илүүтэй дуусаагүй ажлуудаа гүйцээхэд анхаарах хэрэгтэй. Мөн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотойгоор хэрэгжүүлэх томоохон ажлуудын хөрс суурийг бэлдэхэд чиглэх хэрэгтэй…” гэсэн юм. Дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хэлэлцэх юм. Төсвийн тодотголын төслийг өргөн барихад Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат болон хурал дахь 3 намын бүлгийн дарга нар байлцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж