“Шүгэл үлээснээс нь болж ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй"

“Шүгэл үлээснээс нь болж ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй"

“Шүгэл үлээснээс нь болж ажлаас халсан гэдэг нь үндэслэлгүй"

Боловсролын зээлийн сангийн булхайг “илчилсэн” учраас өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж Урьхан Шагдаржав гэх хаягтай хүн сошиалд шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр боловсролын салбарт шүгэл үлээсэн учраас ийнхүү ажлаасаа дарамтлуулж, халагдсан гэсэн тайлбарыг өгөөд буй. Тэгвэл энэ талаар МУБИС-ийн ректор Ж.Батбаатараас тодрууллаа.


-Боловсролын салбарт шүгэл үлээсэн ажилтан өөрийгөө ажлаас халагдсан гэж мэдээлсэн. Энэ хүн ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн юм бол. Улс төрийн нөлөөлөл, зээлийн сангийн мэдээллээр шүгэл үлээснээс болж халагдсан гэдэг нь хэр бодитой мэдээлэл вэ?

-“Урьхан Шагдаржав” буюу Шагдаржавын Пүрэвсүрэн нь Боловсролын зээлийн сантай холбоотой шүгэл үлээсэн гэж ярьдаг. Тэрнээс болоод БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сайд ажлаас халсан гэдэг. Тэгээгүй юм билээ. Шагдаржавын Пүрэвсүрэн гэдэг хүн нь 2022 оны аравдугаар сарын 31-ны өдрийн МУБИС-ийн захирлын Б299 тушаалаар “Оюутны хөгжлийн албаны дарга Шагдаржавын Пүрэвсүрэн нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан оюутны хөгжлийг дэмжих үйл ажиллагааг удирдах чиг үүргээ, ажлаа хийхдээ өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтнуудтайгаа зүй бусаар харилцдаг гэх үйлдэл нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул Оюутны хөгжлийн албаны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд албан тушаал бууруулах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ёс зүйн хорооны дүгнэлт нь доод ажилтнуудтайгаа зүй бусаар харилцдаг учраас хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсугай гэх тушаал гарсан.

Тиймээс тухайн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллуулсугай гэх тушаал гаргасан юм байна. Тэгтэл, Ш.Пүрэвсүрэн нь “албан тушаал буурууллаа” хэмээн ажлаа орхиод, шүүхэд хандсан. Тиймээс асуудал нь шүүх дээр байгаа. Тухайн албан тушаалд нь одоог хүртэл хууль хяналтын байгууллагаас шийдвэр гартал оронд нь хүн аваагүй. Өөрөөр хэлбэл ажлаас огт халагдаагүй.

-Тухайн хүн ажилдаа буцаад орох боломж бий юу?

-Шүүхийн шийдвэр гарвал ажилдаа буцаад орох боломжтой. Нэмэлт мэдээлэл өгөхөд, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд МУБИС-ийн математикийн тэнхимд багш болох хүсэлт гаргасан байдаг. Тэгтэл,  МУБИС-ийн зүгээс багшид тавигдах шаардлагыг хангаагүйн учраас математикийн тэнхимд багшаар авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар шүгэл үлээсэн, улс төрийн нөлөөгөөр ажлаас халсан зүйл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-11-02 59.153.112.164

наад боловсролын газар юуг чхэлмэгдүүлнэ. эд нарын өөрийгөө өмөөрсөн үгэнд итгэнэ гэвэл тэнэг хүний зан.

Avatar

Зочин 2023-11-02 192.82.65.103

Ж.Батбаатар чинь мартаар урьханд цэцэг барид гүйж байсан шдээ. хамт вино уугаад л кк. кино шиг байсан гэдэг. Батбаатар ч ганц бие , нөгөөх нь ч ганц бие хэхэ. Бас түүний нууц амрагууд сандагсүрэн, жадамбаа, ганбаатар гээд хөврөнө шдээ.

Avatar

Зочин 2023-11-02 202.126.88.159

Архангайн мэдрэл муутай хачин авгай сошиалаар тодорч
Төрд хэрэгтэй зайран болох гд амжилгүй яйран болсондоо
Энхамгаланлу дайраад од болно гэж бодсон юм шиг ккк
Чам шиг халтарт арайл ахдах боловуу

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

SEKSDN80955877

Avatar

Zochin 2023-11-02 202.21.111.170

Шүгэл үлээл гэх үйлдлийг улс төрийн албан тушаалтны улс төрийн шийдэл, үйлдийн хүрээнд авч үзэх ньь зохистой. Монголчууд шиг "хүний мууд дуртай, матаач ард түмэн"-д энэ хуулийг хавтгайруулан хэрэглэбэл, ямар чажил урашгаа явахгүй. Бүгд бие, биенээ матна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж