Казахстан: Путины дургүйцсэн харцан дор Макроныг хүлээж авлаа

Казахстан: Путины дургүйцсэн харцан дор Макроныг хүлээж авлаа

Казахстан: Путины дургүйцсэн харцан дор Макроныг хүлээж авлаа

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Лхагва гаригт Казахстанд айлчиллаа. Украин дахь дайн эхэлснээс хойш барууныхны анхаарлыг татаад буй, Оросын ар тал гэгддэг Төв Ази дахь Макроны айлчлал ийнхүү эхэлжээ.

Газрын тосоор баялаг Казахстан нь Оросын оронд Европт түүхий нефть нийлүүлэх гол тоглогч болсон. Өөрөөр хэлбэл, Казахстан улс хэдийнэ Оросыг алгассан Хятад, Европын худалдааны шинэ замын чухал холбоос болжээ. Газрын тосноос гадна Казахстан нь ураны томоохон экспортлогч юм. Энэ хүрээнд Францын Орано нь Казахстаны цөмийн фирм Казатомпромтой хамтарсан үйлдвэр байгуулсан билээ. 

Макрон Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзахдаа Украины асуудлаар Оросын талд орохоос татгалзсаныг нь сайшаажээ. Мөн хоёр улс газрын ховор элемент, ховор металын салбарт түншлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна. 

"Зарим нэг талаас танайд үзүүлж байж болзошгүй дарамт шахалт болон геополитикийн аливаа асуудлын цар хүрээг би ямар ч тохиолдолд дутуу үнэлэхгүй. Эх орныхоо төлөө ямар ч гүрний хараат байхаас татгалзаж, бусад улстай тэнцвэртэй харилцаа тогтоохыг эрмэлзэж буй таны улсыг Франц үнэлж байна. Том гүрнүүд ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж, урьдчилан таамаглах аргагүй болсон дэлхий ертөнцөд ижил филисофитой найз нөхөдтэй байх нь сайн хэрэг" гэж Макрон хэлжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудад барууны дипломат үйл ажиллагаа нэмэгдэж байгаад Орос санаа зовох болсон. Тухайлбал, Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт "Барууныхан Оросыг хөршүүд, найзууд, холбоотнуудаас нь холдуулахыг оролдож байна" гэсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Казахстан бүрэн эрхт улсын хувьд аль ч оронтой харилцаагаа чөлөөтэй хөгжүүлэх эрхтэй" гэж Лхагва гаригт мэдэгджээ. Түүнээс Макроны айлчлалын талаар асуухад "Орос улс Казахстантай харилцах харилцаагаа ман өндрөөр үнэлдэг. Бидэнд түүхэн болоод стратегийн түншлэлийн харилцаа бий" гэв. 

Казахстан, Узбекистан улсууд Украины газар нутгийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Москвагийн эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээг дагаж мөрдөхөө амласан. Гэвч үүний зэрэгцээ Оросыг ч, Франц тэргүүтэй барууныхныг ч өөрсдийнхөө стратегийн түнш гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-02 203.98.76.176

"Орос улс Казахстантай харилцах харилцаагаа ман өндрөөр үнэлдэг. Бидэнд түүхэн болоод стратегийн түншлэлийн харилцаа бий" гэв Монголыг ингэж үздэг болоосой

Avatar

Зочин 2023-11-02 202.9.46.153

Франц ч ялгаагүй их гүрэн. Чоно бар 2 ын алинийхан нь аманд орохоо дураараа шийдэх эрх хөгжил муутай орнуудад тийм ч амар олдохгүй юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.176.252

1990 оноос өмнө Монгол Улс муу ч сайн ч эрх биш бие даасан тусгаар улс байсан юм болохоор эдүгээ оросууд СССР-ийн бүрэлдэхүүнд байсан улсуудтай эзэн нь шиг илт дээрэнгүй харьцахаас жаахан "ичээд" байх шиг байдаг?!!

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.161.222

КАЗАКСТАН БОЛ БЯРАА МЭДЭХГҮЙ БЯРУУ ,ХЭРЭЭ МЭДЭХГҮЙ ХЭРЭЭ .ЭНЭ ХЭВЭЭРЭЭ ДАНХЛЗААД БАЙВАЛ МОНГОЛД МӨН Ч ИХ ГАЙ ТАРЬЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ. БОГД ХААНЫ ҮЕД КАЗАКИЙН ДЭЭРЭМЧИД БАРУУН ТАЛААС ОРЖ ИРЭХ ГЭЭД НИЙСЛЭЛ ХҮРЭЭНД ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ХҮРТЭЛ АВЧ БАЙСАН ЮМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.93.115

казакстан газарзүйн байршлын хувьд бие даасан бодлог явуулах боломжтой Монгол бол хэцүү, ер нь Монгол өөрөө хүчирхэгжиж огцом тэсрэлт хийдэггүй л юм бол энэ байдлаасаа гарах боломжгүй

Avatar

зочин 2023-11-02 202.126.88.167

Манай хэвлэлүүд ОХУ, БНХАУ–ын эсрэг бусдыг дайсагнуулж, харилцаа холбоог нь хүйтрүүлэх, үймээн самуун дэгдээхийг уриалсан дэмжсэн зүйл л дандаа сурталчилж байх юм. Улс орны хоорондын зөрчил, тэмцэл, үзэн ядалт тийм сайхан зүйл үү. Бид хоёр хөрш гүрэнтэйгээ найсаг харилцаатай байхгүйгээр оршин тогтнож, урагшилж хөгжиж чадах юм уу. Юунд байнга дайсагнаж байдаг байна аа. Аль ч орны хувьд хэвийн найрсаг харилцаа л үр дүнгээ өгнө. Дайсагнавал зөвхөн хохирол чирч ирнэ..

Avatar

монгол бас Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагаар удирдуулдаг !!!!! 2023-11-02 188.162.254.78

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Зочин 2023-11-02 139.5.219.33

Укрианы дайны өмнөхөн Оросын ДУМ-ын гишүүд, сэтгүүлчид Казакстаны газар нутгын талаар эрээ цээргүйгээр донгосдог байсан.. Одоо тэгвэл хэл амаа жаахан татдаг болоо биз.

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.183.49

Орос Украйнд ялалт байгуулж чадвал дараагийнх нь Молдова, Казахстан…гээд л цаашаа явж өгнө дөө ! Аягүй бол Монгол ч бас өртөж магадгүй шүү ?!

Avatar

Нэргүй 2023-11-02 202.21.104.234

монголыг авахгүйээ монгол хятадаас оросыг тусгаарлах ваакум орон сталин тэгэж шиидсэн тэрниихээ дагуу тусгаар улс болгсон

Avatar

Нэргүй 2023-11-02 124.158.70.173

Манай хүндэт харуулын цэргийн хувцас үнэхээр муу, доожоогүй харагддаг. Малгайнаас бусдыг нь өөрчилж болдоггүй юм уу? Сайхан хувцас өмсвөл монгол цэрэг бусдаас дутахгүй бие бялдар, цог золбоо бүгд байнаа.

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.219.33

Харин ч Англи, Монгол 2-ын торгон цэргийн хувцас дажгүй харагддаг шүү.. Морь унацан байхад ч гоё харагддаг. Ази царайтай ёслолын цэргүүд европ дүрэмт хувцастай, орос малгайтай тэнэг л харагдана

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.183.49

90-ээд оны эхээр Назарбаев манайд ирэхдээ Хүндэт хар уулын хувцасыг хараад мэл гайхан зогтуссан гэдэг юм, тэгээд манайхаас санаа авч хариад өөрийн хүндэт харуу лын хувцасаа ийм болгосон юмаа ! Манай энэ хувцас 30 жил боллоо, одоо өөрчилж шинэчлэх цаг нь болсон бизээ
Харин үндэсний хэв загвары нь хадгалах хэрэгтэй шүү !

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.176.252

Энэ зураг дээрх Казахстаны хүндэт харуулын хувцас коммунист оросын загвар л байна шдээ!! Ялангуяа тэр шүхэр шиг том малгай нь огцом хөдөлбөл хийсээд уначихаар дэрвийсэн юм!! Манай харуулын хувцас харин ч хаа очиж гайгүй шүү! Улам сайжруулах юм бий л байх?!

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.191.201

нэг л хямд төсөр, юмханаар юм хийнэ гэдэг шиг хаядал мөтериалаар урласан хүүхэлдэйн хувцас шиг харагддаг.

Avatar

Нэргүй 2023-11-02 71.239.25.243

harin ch manai hundet haruuliin huvtsas goyo haragddag.Suuld n manaihaas hasag, solongosuud sanaa avch undesnii hsruuliin tseregtei bolson.Yer n Kazah kirgiz uzbek turk solongos hujaanuud geed manaihaas sanaa avaad jaahan uurchiluud saijruulaad copidson yumnuud ih baidag yum.Yalanguya hadag kirgizuud uls boloh gej yadaj baihdaa ih yum duuraisandaa.Odoo ch hulgailsaar l bna.Ted odoi mongoliin naadamtai tustei bayartai boloh geed mongoliin naadam tsagaan sariin kontentuudiig il dald huuldag,

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.184.32

Энэ авгай юуугаа бичээд бнааа юу ч ойлгосонгүй чааваас да орчуулагч гэхэд ккк

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.186.186

Ийм юм ойлгож чадахгvй байж бас хvн муулна, танай чавганцаас илvv байгаа гэдэгт 100% итгэлтэй байна

Avatar

- zubxun; 2023-11-02 216.38.195.74

tsebep + baliar + gadni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж