Ж.Ганбат БЭТ-өөр дахин томилогдож, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдана

Хуучирсан мэдээ: 2023.11.02-нд нийтлэгдсэн

Ж.Ганбат БЭТ-өөр дахин томилогдож, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдана

Ж.Ганбат БЭТ-өөр дахин томилогдож, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болж, гүйцэтгэх захирлаар Х.Мөнхжаргалыг түр хугацаагаар томилсон билээ. Гэхдээ удахгүй дахин БЭТ томилж, Ж.Ганбатыг үргэлжлүүлэн томилохоор тохироод буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид томилогдон ажилласан Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын тайланг сонслоо. Хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулж, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг өнөөдөр сонслоо. Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийг дахин томилно гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Х.Мөнхжаргал нэг сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Ж.Ганбат цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдаж ажиллах юм байна. Сангийн яаманд  насаараа ажилласан Ж.Ганбатын хувьд 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож байв. Үүний дараа 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан нь ийнхүү дуусгавар болов. Мөн Засгийн газраас Онцгой дэглэмийн хугацааг дахин сунгахгүй, шууд удирдлага томилохоор тохирчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж