Израиль байлдааны хөлгүүдээ Улаан тэнгист байршуулав

Израиль байлдааны хөлгүүдээ Улаан тэнгист байршуулав

Израиль байлдааны хөлгүүдээ Улаан тэнгист байршуулав

Йемений Хусит бүлэглэл Мягмар гаригт дайны байдалд шилжсэнээ зарлаж, Израиль руу баллистик пуужин харважээ. Хусит бүлгийнхэн гурван нисгэгчгүй нисэх онгоц болон пуужин харвасан бөгөөд Палестины ялалтад туслахын төлөө үүнээс илүүг ч хийх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Израиль улс Лхагва гаригт Улаан тэнгист байлдааны хөлөг онгоцуудаа байршууллаа. Улаан тэнгисийг дайны шинэ фронт гэж Израиль үзээд буй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургаас харахад Улаан тэнгисийн Эйлат боомтын ойролцоо Са’ар зэрэглэлийн жижиг байлдааны онгоцууд эргүүл хийж байна.

Израилийн хүчин агаарын заналхийллийг сөрөхийн тулд “Arrow” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг анх удаа ашиглажээ.

Хуситын халдлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Тзачи Ханэгби хэлсэн байна. Мөн түүнээс Израиль ямар хариу арга хэмжээ авахыг асуухад тодорхой хариулт өгөөгүй.

Хусит нь Израиль, АНУ-ын эсрэг Ирантай эвссэн бүлэглэл юм. Тус бүлэглэлд Ливаны Хезболла болон Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин багтдаг.

Дашрамд дурдахад, Улаан тэнгисийн бүс нутаг дахь Египетийн хоёр хотод аравдугаар сарын 27-нд нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас дэлбэрэлт болсон. Уг халдлагын ард Хусит бүлгийнхэн байгаа Израилийн тал мэдэгджээ. Мөн халдлагын анхны зорилго нь Израиль байсан гэв.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цог Мн 2023-11-02 66.181.161.158

израйлыг улс гэж яаравчлан батласны гамшиг одоо гарж бна

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.189.46

хамас, хесболла, хусит гурав нэг дайсантай болж байх шиг

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.217.114

Хуту гэж бичээч боловсролгүй сурвалжлагчаа.

Avatar

Нэргүй 2023-11-02 172.58.166.103

paletined tsumiin zebseg heregtei arabuud ulam.negdej nyagtarch ba angleichuudiin kolonchlold tseg tabih bolhee buh dainii ard angle amerik

Avatar

Нэргүй 2023-11-02 103.57.93.149

"Муу эр дайнд хөөрдөг" гэдэг тул Монголчууд гадаадад болж байгаа дайнуудад хутгалдахгүй байсан нь дээр.

Avatar

Нэргүй 2023-11-02 103.10.23.120

Хүлэгү баатарын газартай тэгшилсэн Исламуудыг дахиад газартай нь тэгшлээд өг.

Avatar

Нэргүй 2023-11-02 202.21.107.57

зөвөө

Avatar

Зочин 2023-11-02 66.181.161.120

Еэмэнь гэж бич.

Avatar

зочин 2023-11-02 66.181.184.105

за боль боль. өөрөө буруу бичиж байна

Avatar

Нэргүй 2023-11-02 202.179.26.35

Бусдын нутгийг эзлэн суусан Израйл бүр цагаандаа гарч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж